gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     10.12
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 3
Зурхай
 10.12
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 10.12
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хазар

Дэлхийд
2007-12-13
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2007-12-13
Хазар

Оросын нэрт яруу най­рагч А.С.Пушкин “Олег цэцний дуулал”-даа

Олег цэцэн ноёнтон
Олон баатраа дагуулаад
Тэнэг муусайн хазарын
Тэрслэн дайрсны ха­риуд…” хэмээн хэрхэн тэд­нээс өшөөгөө авахаа бодож байгаа тухай өгүүлсэн байд­гийг уншигч та санаж байгаа байх.

Хазар гэгч үндэстэн, түү­ний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэрэг асуудал нь өнөө­дөр хүртэл түүхч эрдэмтдийн анхаарлыг татсан сэдвүү­дийн нэг хэвээр байна. Па­лестиныг тусгаар улс бол­гохын төлөө тууштай тэмцэгч арабууд болон зарим түүхчид эрт дээр үед амьдарч байсан еврей­чүүдийн зарим нь устаж үгүй болж, үлдсэн нь христос, лалын шашинтнууд болсон гэдэг. Одоогийн еврейчүүд Хазараас гаралтай бөгөөд хожим нь иудын шашинтан болсон хэмээн үздэг юм байна.

Хазарууд нь турк хэлтэн, нүүдэлчид байжээ. Тэднийг IҮ зуунд зүүн Европт Каспийн тэнгисийн баруун эргээр нутаглаж байсан хэмээн за­рим нэвтэрхий тольд тайл­барлан бичжээ. Тэгвэл МЭӨ ҮII зууны үеийн баримт би­чигт хазаруудын талаар да­раахь зүй­лүүдийг өгүүлсэн байдаг. Тэр үед хүчирхэг байсан ара­буудын арми Кав­казын уулыг даван Хар тэнгисийн хойд талаар Ев­ропт хүрч эзлэн аваад гер­ман, славянчуудыг лалын шашинд оруулахаар аян дайнд морджээ. Гэвч замд нь амьтны арьсаар хийсэн урт дээлтэй, өндөр малгайтай морь уна­сан бөөн хүн гарч ирээд араб цэргүүд рүү довтолсон гэдэг. Араасаа нэмэлт хүч ирүүлж байж арабууд ав­рагджээ. Олзлон авсан амьт­ны арьсан урт дээлтэй хү­мүүсийг тэд ихэд гайхан эргүүлэн тойруулж харж байсан гэдэг. Энэ нь араб, хазаруудын анхны тулаан байсан. Түүнээс хойш тэд хоорондоо нэг бус удаа дайт­сан тухай түүхэн баримт бичигт дурдсан аж.

Хазарууд нь түрэг хэлтэн байсан хэмээн түүхчид бич­сэн байдаг. Өргөн уудам газартай байсан тул нутаг болгон өөрийн гэсэн аялгатай. Гэхдээ бие биетэйгээ түвэггүй ойлголцоно. Хамгийн сонир­хол­той нь хазаруудын зарим нь цэнхэр нүдтэй. Славян, германчууд шиг, одоогийн­хоор бол европ төрхтэй, за­рим нь улбар шар үстэй, нэлээд биерхүү. Тэдний дунд энэтхэгүүд шиг бор хүмүүс ч байсан гэдэг.

Олон жилийн турш дайтаж эцэстээ хазаруудад бут цо­хиул­сан арабууд аргагүйн эрхэнд ухарсан байна. Ха­заруудын Европын зүүн хэсэгт ирж суурьшсан түүх нь энэ аж.

Ижил мөрнөөс Днепр, Кры­мээс хойд Кавказ хүртэл өргөн нутгийг эзэмшилдээ авсан тэд өөрийн улсаа бай­гуулжээ. Нийслэлээ Атиль хэмээн нэрлэж, хааныгаа каган гэдэг байсан тухай Оросын түүхч Р.Винокуров бичсэн юм. Хаант улсад нь багтдаг 25 үндэстнийг төлөө­лөх 25 эхнэртэй. Хөрш зэр­гэлдээ улсуудаасаа татвар авдаг, түүнийхээ оронд тэд­нийг дайснуудаас нь хам­гаалдаг, гэхдээ өөрсдөө хэ­зээ ч тэдэн рүү халддаггүй байжээ. Славянаас Грек, Ви­зан­тигаас Персийг зорьж буй худалдаачдын жин нутгаар нь өнгөрөхөд аюулгүй байдлыг нь хангаж, Орос, Византийн гүрэнтэй худалдаа наймаа эрхэлж эдийн засгаа бэх­жүүл­сэн байна. Хазарууд хууль дүрэм хатуутай, ха­рийнхантай тулалдахад ялагд­сан цэргийн жанжиндаа ер бусын шийтгэл хүлээлгэнэ. Гэр бүлтэй нь олны өмнө гаргаж ирээд эхнэр хүүхдийг нь өөр хүнд өгч шийтгэнэ.

Уудам газар нутагтай, ҮII зууны дундаас X зуун хүртэл хүчирхэг байсан Хазарын хаант улсад үндэстэн хоо­рондын зөрчилдөөн гүнзгийр­сэн нь мөхөх нэгэн шалтгаан болсон гэдэг. Мөн хэтэр­хий том нутагтай байснаас хяналт алдагдсан нь мөхсөн бас нэгэн шалтгаан болсон гэж эрдэмтэн судлаачид үздэг.

Ийнхүү улс нь мөхөж эзлэгдэхэд дийлэнх нь одоо­гийн Болгар, Унгар руу зугт­жээ. Унгарчууд урьд өмнө хазаруудын мэдэлд байсан газраар нутаглаж байсан тул тэдний хэлийг мэддэг байв. Хазаруудыг нутагт нь ирэхэд огтхон ч дур­гүйцээгүй гэдэг. Тэднийг “гузар”, “гусар” хэмээн нэр­лэж хожим нь хааны армид гусар цэргүүд буюу морин цэрэг бий болсон. Унгар­чуудад дургүйцэх ч шалтгаан байсангүй. Учир нь зүүн талаас нь монголчууд довт­лон ирж явсан юм.

Одоогийн Болгарыг зорь­сон хазаруудыг ч найрсгаар хүлээж авсан гэдэг. Харин нутагтаа үлдсэн хазарууд нь эзлэн авагчдад уусан хо­жим нь хойд Кавказад амьдарч буй үндэстнүүд үүссэн түүхтэй.

Хазаруудын мөхлийн
ту­хай бас нэгэн
түүхийг сонир­хуулъя.

Нэгэн удаагийн тулалдаа­наар арабууд ялагдал хүлээж аргагүйн эрхэнд ухарч явтал нэгэн хөгшин лалын шашин­тан өвгөн тааралджээ. Өвгөн арабуудаас тусламж хүссэн байна. Хазар цэргүүдийн нэгэн дарга өвгөний гэрт ирж хоёр охиныг үлдээгээд өвгө­нийг хөөж гаргаад хаалгыг түгжчихжээ. Арабууд ирж гэ­рийнх нь хаалгыг эвдэн оро­ход ширээнд дээр хоосон дарсны сав байсан бөгөөд хазар цэргийн дарга согтоод уначихсан, охид нь айчихсан буланд зогсч байжээ. Араб цэргүүд түүнийг хороож айлаас айл дамжин ийм ар­гаар хазаруудыг устгасан байна. Лалын шашинтай бүс­гүйчүүдийн олонхийг нь авар­сан хэдий ч хазар эрчүүдийн эхнэр болсон нь цөөнгүй байв.

Өмнөд нутагт амьдарч байсан хазарууд лалын ша­шинтай болсон түүхтэй. Ин­гэж л илдээр хүчээр бус зөө­лөн аргаар арабууд хүслээ биелүүлсэн гэдэг. Мэдээжийн хэрэг арабуудын ахуйн зэрэг соёл илүү өндөр байсантай ч холбоотой. Ийнхүү Хазар улсын өмнөд хэсэг лалын шашинд автаж байхад хойд болон баруун нутгийн оршин суугчид нь Христосын шашин­тан болсон байна.

Одоогийн Афганистан ул­сын хүн амын нэлээд хувийг эзэлдэг хазар үндэстний та­лаар дорнын түүхэнд ийн тэмдэглэгджээ. Тэгвэл одоо­гийн хазарчууд болохоор өөрсдийгөө Монголын удам угсаа гэх. Яагаад гэвэл лалын ертөнц дэх эдгээр үндэст­нүүдийн эрчүүд эрүүндээ сахалгүй өтөлдөг. Үүнд нь лалынхан ихэд сэжиглэж шашин номондоо оруулдаг­гүй. Хуучин Зөвлөлт болон тэр үеийн Кавказад сурч ажиллаж байсан олон монголчууд ха­зар үндэстэнтэй бишгүй л нэг нөхөрлөдөг байв.

Саяхан болтол Афганис­танчууд өөр зуураа хэзээ нэгэн цагт наран ургах зүгээс монгол ах дүү нар маань ирж биднийгээ аварна хэмээн ярилцдаг байлаа. Тэд биднийг огт мэдэхгүй атлаа яагаад ийм домог түгсэн нь бас сонин юм. Юутай ч хазар хэлэнд маш их монгол үг байдаг ба тэд манайх шиг нүүдэллэж, мал маллаж, мах идэж амьдардаг бөлгөө.

Афганистаны дайны үеэр энэ ялгаа бүр их хүчээ авч байснаа одоо Хазарын тухай сураг алдарчээ. Магадгүй тэд бидний яс махны тасархай ч юм билүү.

Юмсүрэнгийн Дэлгэрмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан