1932 оны бослого нь ХХ зууны Монголын түүхэнд тохиолдсон нэг томоохон үйл явдал юм. Энэ үйл явдлын талаар тусгайлан зохион байгуулсан анхны эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард боллоо. 1932 оны бослогын судалгааг ахиулах, судлаачдын анхаарлыг энэ асуудалд хандуулах, эх түүхийн судалгааг илүү чанаржуулах зайлшгүй шаардлага байгааг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Б.Цэрэндорж эрдэм шинжилгээний хурлын эхэнд онцлон тэмдэглэсэн.
1932 оны зэвсэгт бослого нэршлээр тэмдэглэгдэх болсон Халх голын дайнаас 25 дахин, Чөлөөлөх дайны хохирлоос даруй 50 дахин илүү хүн хүчний хохирол амсаж, монголчууд өөр хоорондоо зэвсэг барин тэмцэлдсэн энэ үйл явдал XX зууны Монголын түүхэнд хар толбо, мартаж, давтаж үл болох түүхэн сургамж болон үлджээ.
1928 оны арванхоёрдугаар сард болсон МАХН-ын VII их хурлаар гарч ирсэн “зүүнтэн”-үүд Монгол оронд ангийн тэмцлийг хүчтэй өрнүүлж, нийгэм журам байгуулах зорилт дэвшүүлсэн. Энэ бодлого нь хөрөнгө хураах, хамтрал коммун байгуулах, шашин сүм хийд, лам нарын эсрэг үйл ажиллагаа явуулах зэргээр хэрэгжиж эхлэв. Энэ нь Монгол орны онцлог, нөхцөл байдалд нийцээгүйгээс ард олны төр засагт итгэх итгэлийг алдагдуулж, бухимдал дургүйцэл төрүүлж, эх орноосоо дүрвэн нүүх, бослого хөдөлгөөн гаргах үндсэн шалтгаан болсон хэмээн түүх судлаачид дүгнэн бичжээ.
Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө чинээтэй хувийн аж ахуйтан болох малчин ардын хувийн өмчийг салган авч эзэнгүйдүүлсэн нь хүмүүсийн сэтгэл санааг тогтворгүйжүүлж, нам засагтаа итгэх итгэлийг хөсөрдүүлжээ. Үүний улмаас 1929 онд феодалын хөрөнгө хураахыг эсэргүүцсэн Хантайшир уулын аймгийн Дэлгэр уулын хошууны Жаргалант сумын хөрөнгө чинээ бүхий ардууд сумын захиргаанд довтлон, данс харыг шууд хураан авах зэрэг үйлдэл гаргаж байв.
УЛААНГОМ БА ТӨГСБУЯНТЫН ХҮРЭЭНД ЛАМ НАРЫН БОСЛОГО ГАРАВ
1930 онд Улаангом ба Төгсбуянтын хүрээнд лам нарын бослого гарч, боссон ард олон шашны далбаан дор нэгдэхээ илэрхийлж, тухайн үедээ хязгаар нутгийн шашин, соёлын төв болж байсан Төгсбуянтын хүрээнээс бослого эхэлсэн байна. Сүм хийд нь ард олны хуран цуглаж мэдээлэл солилцдог гол төв болж байсны дээр эрх ямба нь хумигдаж, эдийн засгийн хүч чадлаа алдахын хэрээр сүм хийдийн толгой лам нар Ардын засгийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдлүүд гаргах болжээ. Төгсбуянтын бослогыг захирагч Бардуу, Аюур, мээрэн Батбаяр, гүн Гомборавдан, хамба лам Моломпунцаг толгойлж, Улаангом, Дашинчилэнгийн хүрээний дээд лам нартай үгсэн хуйвалдаж, Тагна Тувагийн Төмөрдөөнтэй холбоо тогтоож хүчээ зузаатгахаар элч явуулсан болохыг Дотоодыг хамгаалах газрын орон нутаг дахь төлөөлөгчид олж тогтоосон байдаг хэмээн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга, Түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэг илтгэлдээ дурдав.
Бардуу нарын холбоотнууд “Шашин үндсийг тэгш хөгжүүлэх нам” нэртэй төлөөлөгчдийн зөвлөл байгуулж, зөвлөлийн бүрэлдэхүүнд лам, хар тус бүр 20 хүнийг оруулжээ. Зөвлөлийн мөрийн хөтөлбөрт:
- Дорд ба дунд ардын намыг хязгаарлаж, анги ялгаварлахгүй тэгш оролцох нам байгуулна;
- Феодалын хөрөнгө хураах явдлыг бүрэн устгана;
- 18 насанд хүрээгүй багачуудыг сүм хийдээс ангижруулан хар болгох явдлыг хэрэгсэхгүй болгох;
- Хуучны засаг төрийг байгуулж, түүнийг хуучин ноёдоор удирдуулан байгуулах;
- Шашныг төрөөс тусгаарласан явдлыг хэрэгсэхгүй болгож нэгтгэх;
- БНМАУ ба МАХН-ыг устгах, дөрвөд хүн бүр үндэс ба шашныг хамгаална гэсэн зорилтуудыг дэвшүүлэн тавьж, нийт ард олонд зарлан тунхагласан нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт баримт болон хадгалагджээ.
Эдгээр зорилтоос харахад тухайн үед нам, төрөөс хэрэгжүүлж байсан хөрөнгө хураах, анги ялгаварласан, шашны эсрэг явуулга, арга хэмжээнүүд нь Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд нийцээгүй, онцлогийг харгалзан үзээгүй, шууд хуулбарласан буруу бодлого байсныг ард олон эсэргүүцэн тэмцэж байсны нотолгоо болов хэмээн доктор Б.Эрдэнэбилэг мөн онцлон дурдсан билээ.
Төгсбуянтын хүрээний лам, феодалууд босон тэмцэхээр үгсэн хуйвалдаж буй талаар 1930 оны гуравдугаар сард Дотоодыг хамгаалах газрын тусгай төлөөлөгч Е.Чойнхлой мэдээ авч шалган төв рүү илгээж, нам, төрийн удирдлагуудад танилцуулав. Үүний дагуу бослогыг таслан зогсоож, дарах үүргийг Дотоодыг хамгаалах газарт /ДХГ/ хүлээлгэжээ.
Улс орны байдал тогтворгүй болсон ийм үед нам, төрийн удирдлага ч буй болсон нөхцөл байдалд зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байв.
1930 оны гуравдугаар сард МАХН-ын VIII Их хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Төгсбуянт, Бодончийн хүрээний эсэргүү бослогыг дарах Засгийн газрын Бүрэн эрхт комиссын даргаар ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир, гишүүдэд Л.Дарьзав, Д.Дашчирав, Загд, Эрдэнэ нарыг томилон илгээв.
1930 оны гуравдугаар сарын 25-нд бослогын удирдагч Бардуугийн төлөөлөгч лам Номон, Молом нараас Улаангом хийдийн лам нартай харилцаа барьж, хийдийн 60 гаруй лам нар босч, шоронгоос ялтнуудыг суллан улмаар аймгийн захиргаа, Дотоодыг хамгаалахын ангийн албан хаагчдыг баривчлан авахыг оролдсон боловч Дотоодыг хамгаалахын анги, намын байгууллагуудын албан хаагчид босогчдыг дарж, бослогыг таслан зогсоожээ. Мөн Бодончийн хүрээний толгой лам, феодал гэгдсэн хүмүүс бослого гаргахыг завдсан боловч толгойлж байсан 46 хүнийг Дотоодыг хамгаалахын Ховд хэлтсээс баривчилснаар уг бослого мөн дарагдсан байна.
Мөн үед Төгсбуянтын хүрээний босогчид 50 хүртэлх насны 1500 гаруй хүнтэй болж, Тагна Тувагаас 500 хүний буу зэвсгийн тусламж гуйж, Шинжаан мужийн цэргийн эрхтнүүдээс тусламж гуйхаар бэлтгэж байсан тухай мэдээллийг ДХГ-т авчээ. Бослого өргөжин тэлж байсан гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын Бүрэн эрхт комиссоос орон нутгийн цэргийн анги, ДХГ-ын орон нутаг дахь албан хаагчид, нам, эвлэлийн гишүүд, ардуудаас бүрдсэн тусгай отряд байгуулан зэвсэглэж, ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир өөрийн биеэр удирдан явав.
38 ХҮНИЙГ ОЛНЫ ӨМНӨ БУУДАН АЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ КОМИССТ ӨГЧЭЭ
Мөн сарын 30-ны өглөөний найман цагт Төгсбуянтын хийд рүү ойртон очиход эсрэг талаас винтов, бирдаанаар буудаж эхэлсэн тул отрядын зүгээс винтов, пулемётаар хариу гал нээж тулалдсанаар босогчдын хүч сулрах үед хийд рүү тусгай төлөөлөгч явуулан “Бууж өгч, бослогын удирдагчдыг барьж өгөх шаардлагыг” тодорхой хугацаа заан хүргүүлэхэд босогчид заасан хугацаанд цагаан дарцаг өргөснөөр бослогын үндсэн хүч дарагджээ.
Бослогын үед Төгсбуянтын хийдийн 800 гаруй лам дөнгөж 100 гаруй нь винтов, цахиур, бирдаан буутай бусад нь мод шийдмээр зэвсэглэсэн, бослогын дараа хийдийг нэгжин үзэхэд 25 сумтай винтов буу 1, бирдаан буу 2, дарь 33 хайрцаг, тугалга 1 пүү байсан” тухай баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдан үлджээ.
1930 гуравдугаар сарын 31-ний өдөр Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Б.Элдэв-Очироос ирүүлсэн илтгэлийг авч хэлэлцээд “Улаангом ба Төгсбуянтын хошуудыг цэргийн байдалтай болгомой”, “Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харьяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож байгаа нам, эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой” хэмээн босогчдын удирдагчид болох 38 хүнийг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Б.Элдэв-Очир даргатай Засгийн газрын Бүрэн эрхт комисст өгсөн байдаг.
Бүрэн эрхт комиссын 1930 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хээрийн шүүхээр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг үндэслэн алах ялаар бослогын удирдагч захирагч Борхишигийн Бардуу, Аюур, мээрэн Батбаяр тэргүүтэй 38 хүнийг, 1-8 жил хүртэл хорих ялаар 113 хүнийг, 162 хүнийг торгох ялаар шийтгэсэн байдаг. Нийт 2000 гаруй хүн бослогод оролцсон баримт ТЕГ-ын тусгай архивт үлджээ.
Цаазлуулсан 38 хүний 30 нь ард гаралтай, 8 нь лам байсан.
Цаазлуулсан 38 хүний 30 нь ард гаралтай, 8 нь лам нар байсан. Хожим их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд энэ бослогод оролцсон лам нараас хэлмэгдэж, 1930-1938 он хүртэл Төгсбуянтын хошуунаас 133 хүн цаазлуулж, 200 гаруй хүн 1-10 жил хорих, хөрөнгө хураах, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байдаг. Үүнээс харахад Төгсбуянтын хүрээний бослого нь зөвхөн лам нар оролцсон бус нам, эвлэлийн гишүүд, ард олон оролцсон нийтийг хамарсан төр, засгийн бодлогод дургүйцсэн ард олны бослого байв.
1931 оны эхээр Алтай аймгийн хил залгаа сумдын 1500 шахам өрх, Амарбуянт зэрэг хийдийн лам нарыг хамарсан хөдөлгөөн гарсан байна. Мөн оны сүүлчээр Өмнөговь аймгийн Хятадтай хил залгаа сумдад лам нарын хөдөлгөөн гарч, цуурхал тараах, орон нутгийн байгууллагыг сүйтгэх зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Эдгээрийг “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” гэж нэрлэн МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1931 оны есдүгээр сарын 54 дүгээр нууц хурлын шийдвэрийг үндэслэн, ДХГ-аас Тусгай морин хорооны салаан дарга Х.Чинсаа, суртлын сургагч Л.Надмид нарын 40 хүнтэй маневрын салааг Өмнөговь аймагт, Д.Бөө даргатай салааг болон 1932 оны есдүгээр сард Цэргийн Зөвлөлөөс 200 шахам хүнтэй отряд нэмэн явуулснаар Алтай аймаг дахь хөдөлгөөнийг бүрэн даржээ.
Ийнхүү нам, төрөөс хүч хэрэглэж авсан энэхүү арга хэмжээ нь түр зуурын гал унтраах төдий болсноос өөр ямар ч үр дүн өгөөгүй, харин ч олон түмний санаа сэтгэгдлийг улам үймрүүлж, алдагдуулж, хөсөрдүүлэхэд хүргэсэн юм. Улс орны байдал тогтворгүй болсон ийм үед нам, төрийн удирдлага ч буй болсон нөхцөл байдалд зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байв.
Үүний нэг жишээ нь, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 19 дүгээр хурлын тогтоолд: “Хөвсгөл аймагт гарсан эсэргүү хөдөлгөөн бол гадаадын эзэрхэг түрэмгий Японы өнгөлзөл бүхий явдал ба дотоодын бүхийлэн хувьсгалын эсэргүү этгээдүүдтэй уялдсан хэрэг болно. Иймд энэхүү эсэргүү бүлгэмийн хөдөлгөөнийг өргөтгөн газар авахуулахгүйгээр цохиж даруй түргэн устгаж, олон нийтэд хорыг таниулах....” хэмээн дүгнэж байснаас харж болно.
ДХГ-аас 1932 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар зохиосон мэдээгээр лам нарын доторх хувьсгалын эсэргүү ажлын тухай танилцуулсан байна. Уг мэдээний гуравдугаар зүйлд: “Харгис толгой лам нараас эсэргүү цуурхал тараахаар барахгүй улс төрийг эсэргүүцэн устгах зорилгоо ил тавих, бичиг наалдуулах, бас Банчин богдыг ирүүлж, дайн байлдаан болгохыг эрмэлзэх болж, Хөвсгөл аймгийн Бүгсүйн хүрээн дээр “ардын засаг сөнөтүгэй”, “феадал баячууд эрх чөлөөгөө эргүүлэн автугай”, “манай шашин мандтугай” зэрэг утга бүхий бичиг удаа дараа нааж байна” хэмээсэн мэдээ ирүүлж байв.
“ОЧИРБАТЫН ЦЭРГИЙН ЯАМ”-ЫГ 1932 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13-НД БАЙГУУЛАВ
Цаг үеийн ийм нөхцөлд 1932 оны гуравдугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах ангиас ДХГ-ын ерөнхий дарга, сургагч нарт “Бүрэнхаан сумын Жалханзын хүрээний хувилгаан Гунгаажав тэргүүтэй 11 хүн эсэргүү бүлгэм байгуулж, Төмөрбулаг сумын Бүгсүй, Бүрэн сумын Мөрөн, Цэцэрлэг сумын Тэсийн хийдүүдтэй харилцаа тогтоон зэвсэг цуглуулахаар тохиролцсон”-ыг мэдэгдэв. Түүнийг шалгаж үзэхэд батлагдсан тул ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сард МАХН-ын Төв Хороо, Засгийн газарт 33 тоот албан бичгээр танилцуулжээ.
Хөвсгөл аймаг дахь Дотоодыг хамгаалах ангийн мэдээнд үндэслэн бослого гаргахыг таслан зогсоох зорилгоор аграмба Цэрэнжав, Дамдин, хувилгаан Самдан, гавж Гунгаажав нарын 59 ламыг 3-4 сард дайчлан баривчилжээ.
Нөхцөл байдал ийн өрнөж байх үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгантын хүрээнд 100 шахам хүн Ардын засгийг устгаж, хуучин засгийг тогтоох зорилготой “Очирбатын цэргийн яам” гэгчийг 1932 оны дөрөвдүгээр сарын 13-нд байгуулан, төд удалгүй Хөвсгөл, Архангай аймгийн зэргэлдээ сумдыг эзлэн арав хоногийн дотор 1000 гаруй хүнтэй “шарын цэрэг” нэртэй зэвсэгт отряд бий болов. Босогчдын бүрэлдэхүүнд лам, хар, нам, эвлэлийн гишүүд, хамтрал, коммун, сумын дарга нар тэр ч байтугай цэргийн албан хаагчид оролцжээ. Энэ байдлаас үзвэл бослого нь хуучин эрх ямбаа эргүүлэн авах гэсэн дан ганц лам нарын Засгийн эсрэг хөдөлсөн үйлдэл биш, харин тухайн үеийн “зүүнтэн”-ий эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын нийгмийн хариу, тайван амар амьдралыг хүссэн олон нийтийн дургүйцлийн илрэл байв.
Энэ зэвсэгт бослогын тухай мэдээлэлд үндэслэн 1932 оны дөрөвдүгээр сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил, сургагч Дубровский, Санжмятав, Цэдэн-Иш нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. Тус комиссын харьяанд ДХГ өөрийн харьяа тусгай морьт хорооноос отряд гаргаж, Хөвсгөл аймагт Д.Өлзийбат даргатай, Архангай аймагт Г.Гончигдорж, Б.Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, комиссар Гомбожав, сургагч Юшкевич, ДХГ-ын хэлтсийн дарга С.Галиндэв нарыг томилон ажиллуулжээ.
Эдгээр отрядын байлдааны операцыг тагнуулын ажиллагаагаар хангах, босогчдын хүчийг дотроос нь сарниулах, буулгах, мөрдөн байцаалт явуулах үүргийг нам, төрөөс ДХГ-т өгч, Ч.Мижид, Ж.Намсрай, Б.Дашжанцан, Б.Намжаан, Б.Догсом, Н.Цедыпов, С.Галиндэв, Л.Аюушжав, Ө.Дангаа, Ж.Баясгалан, В.Цэвээндорж, Ё.Чойнхлой зэрэг ажилтнуудаа цэргийн, идэвхтний отрядад томилсон бөгөөд цэргийн ангийг мэдээллээр хангах, босогчдын тагнуул туршуулыг баривчлах, цэргийн нууц болон байрыг хамгаалах, нийт бүрэлдэхүүний дотор босогчдын нөлөө нэвтрэхээс сэргийлэх, дарга, цэргүүдийн санал сэтгэгдлийг судлах, зөрчил, учралыг отрядын дарга, комиссар нарт мэдэгдэж арга хэмжээ авахуулах үүргийг тэдэнд хүлээлгэсэн байна.
Ардын засгийг устгаж, хуучин засгийг тогтоох зорилготой “Очирбатын цэргийн яам”-ныхан төд удалгүй Хөвсгөл, Архангай аймгийн зэргэлдээ сумдыг эзлэн, арав хоногийн дотор 1000 гаруй хүнтэй “шарын цэрэг” нэртэй зэвсэгт отряд бий болов.
Бослогыг дарах ажил удааширсан нэг шалтгаан нь дарга, цэргүүдийн санал сэтгэгдлийг судлахгүйгээр байлдаанд оруулах нь тухайн үеийн нөхцөл байдалд эрсдэлтэй байсныг зарим баримтууд харуулдаг. Тухайлбал: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын цэргийн ангийн байлдагч Дэмбэрэл, Цоохор нараас “шар цэргийн өмнөөс бид эсэргүүцэхгүй, харин тэдэнтэй нийлэхийг бодож байна. Учир нь манай хүрээний Дамдин багш баригдаад Хөвсгөлийн шоронд сууж байгаад Улаанбаатар хүргэгдэх замдаа Рашаантын хөдөлгөөнтэй нийлсэн гэнэ.
Иймд бидний нөхөд тэрхүү багшийн өмнөөс буу тонгойлгох байтугай харин урдаас баяртай угтан авч, сахиус бурхныг тахин шүтнэ. Ийм үзэл санаатай хүмүүс зөвхөн бид хоёр биш олон хүн байгаа” гэх мэтээр цэргүүдийг ятгаж байсан. Мөн тавдугаар сарын 13-нд сайд Содном, сургагч Кияковский нарын жижиг отряд 1500 хүнтэй отрядтай тулалдахад зарим цэргүүд босогчдын талд нэгдсэнээс болж, ялагдал хүлээн Содном, Кияковский нар амь үрэгдсэн, Архангай аймгийн Бат-Өлзийт, Бүрд сумаас 70 цэрэг татахад замдаа эсэргүүцэн босч, 30 нь орон нутагтаа буцаж, үлдсэн нь цэргийн алба хаахаас татгалзсан зэрэг мэдээнүүдийг төлөөлөгчдөөс ирүүлж байжээ.
Энэхүү бослого нь төрийн албан хаагчдын амь насыг хохироох, улс, хоршоолол, ард иргэдийн өмч хөрөнгөнд халдах зэргээр илэрхий зэвсэгт хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн үед ДХГ зэвсэгт бослогын хүчийг тагнуулын аргаар задлах, өөрийн хүмүүсийг нэвтрүүлж, эсэргүүцэл хохиролгүйгээр буулгаж авах, гол удирдагчдыг баривчлах гүйцэтгэх ажлын арга хэмжээг удаа дараа зохион байгуулж байв.
БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрын товчооны тэргүүлэгчдийн 1932 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “Эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүтэй, Ц.Гиваапил, н.Санжмятав, Г.Цэдэн-Иш нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ. Бослого өргөжин тэлж, ДХГ болон орон нутгийн идэвхтний сайн дурын цэргийн хүчээр дарах боломжгүй болсон учир Улсын Батлан Хамгаалах Зөвлөлд бослогыг дарах ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээлгэсэн байна. Бослогын гол төв Хөвсгөл, Архангай аймагт Батлан хамгаалах түр зөвлөл байгуулж, даргаар нь МАХЦ-ийн Улс төрийн газрын дарга Д.Өлзийбатыг томилжээ.
Улаанбаатар хот дахь цэргийн ангиудаас Д.Намсрай, Ж.Малж, Д.Ванчиг, А.Содном нарын даргалсан дөрвөн отряд байгуулан, түүний удирдлагад өгчээ. Д.Өлзийбатын удирдлага дахь эдгээр отрядын хүчээр 1932 оны есдүгээр сарын эцэс гэхэд зэвсэгт бослого үндсэндээ дарагдав. Бослогыг дарахад МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний 20 орчим хувь буюу 1300 орчим хүнтэй хүч оролцжээ.
Бослогыг дарахад МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний 20 орчим хувь буюу 1300 орчим хүнтэй хүч оролцжээ.
Бослого үргэлжилсэн хугацаанд орон нутагтай холбоо барих ажлыг ДХГ өөртөө төвлөрүүлж, удирдах дээд байгууллагыг мэдээллээр хангаж байсан бөгөөд 1932 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны аравдугаар сарын 14-ний хооронд 86 удаагийн тусгай мэдээг Намын Төв Хороо, Засгийн газарт танилцуулсан байна. ДХГ-аас бослоготой холбогдуулан баривчилсан хүмүүст хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, Бүрэн эрхт комисс буюу шүүхэд шилжүүлснээс гадна хүчинд автсан иргэдийг ялгаж суллуулах, заримыг нь босогчдод итгэгдэх халхавчаар босогчдын дунд оруулан ашиглах, эрэн сурвалжлах ажлыг зохиожээ.
ДХГ-аас бослогын үед босогчдын хүч, байрлал, зорилгыг мэдэх, тэдний тагнуул туршуулыг илрүүлэх, нутгийн ард иргэд болон эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад оролцож байгаа цэргийн хүчний дотор босогчид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, цэргийн албан хаагчдын санал сэтгэгдлийг судлах, босогчдын зохион байгуулалтыг дотроос нь задалж сарниулах зэрэг зорилгоор босогчдын дотор мэдээллийн маш сайн сүлжээ зохион байгуулсан.
Мөн бослогыг дарах ажиллагаанд толгойлогч, идэвхтнүүдийн гэр бүл, төрөл төрөгсөдийг барьцаанд авч бууж өгөхийг шаардах, ятган сэнхрүүлэх, олзлогдсон болон бууж өгсөн хүмүүсийг буцааж явуулан ухуулга хийх, толгойлогчдын аль нэгний итгэлийг олж түүгээр дамжуулан отрядыг нь цаашдын эсэргүүцэл тэмцлээс татгалзуулах, хуурамч мэдээлэл өгч, толгойлогчдыг хооронд нь хагаралдуулан хүч тарамдуулах, зарим онц аюултай, харгис хэрцгий удирдагчдыг устгах арга хэмжээ зохион байгуулжээ. Тухайлбал “жанжин” хэмээх Б.Аюурзана, Буяндэлгэр зэрэг хүмүүсийн гэр бүлийн гишүүд, хамаатан саданг барьцаалж, тэднээр захидал, ятгалга бичүүлсэн ба Б.Аюурзана нь бууж өгөх хүсэлгүй болохыг гүйцэтгэх ажлын шугамаар тогтоосны дараа түүнийг устгахын тулд дотроо тэсрэх бодистой бэлэг өгүүлж, уг ажиллагааны үр дүнд Б.Аюурзана шархаджээ.
Эсэргүү бүлгийн нэг толгойлогч Хасын цэргийн дотор өөрийн хүнийг оруулж, түүнд хор өгч устгаснаар түүний удирдлагад байсан 160 гаруй хүнийг буулган авчээ. Мөн бослогын толгойлогчид болох Түгж, Жав нарыг хооронд эвдрэлцүүлэх тагнуулын арга хэмжээг хэрэгжүүлж, удирдлагад нь байсан иргэдийг тараасан байна.
Бослого хөдөлгөөн 1932 оны есдүгээр сарын сүүлчээр үндсэндээ бүрэн дарагдаж тус улсын дотоод байдал тогтворжсон учир ДХГ-ын даргын 1932 оны 445 тоот тушаалаар бослогын толгойлогчдыг байцаах, бослогод хамрагдсан нутгийн ард олны тайван байдлыг сахин хамгаалах, илрээгүй хоцорч үлдсэн босогчдыг илрүүлэн баривчлах, бослогод оролцогчдыг бүртгэл хяналтанд авах ажлыг Тусгай хэлтэст, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай аймгийн ард олны санал сэтгэгдэл, улс төрийн уур амьсгалыг судлан тогтоох, орон нутгийн байгууллагуудын ажлын алдаа дутагдлыг засуулахыг Нууц улс төрийн хэлтэст, өргөн хэрэглээний барааны хангалт, хуваариалалтанд хяналт тавих, эвдэрч сүйдсэн аж ахуйн байгууллагыг сэргээх, бослого үймээний хөлд хэлмэгдсэн олныг бүртгэж тэтгэмж олгуулах ажлыг Эдийн засгийн хэлтэст, Хөвсгөл, Архангай аймагт суулгасан цэргийн хангамж, улс төр, байлдааны бэлтгэл сургуулилтанд хяналт тавих ажлыг Цэргийн бөгөөд хязгаарын хэлтэст тус тус хариуцуулжээ.
1932 ОНЫ МОНГОЛЫН ЗЭВСЭГТ БОСЛОГЫГ ДАРАХАД ЗӨВЛӨЛТӨӨС ОРОЛЦОЖ БАЙЖЭЭ
Зөвлөлтийн тал Монголд зэвсэгт бослого гарсныг Япон, Хятадын нөлөөлөл, Монголын Засгийн газрын алдаа, лам нарын хүч боломж их байгаа зэрэгтэй холбож үзэв. Иймд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтин (Дуров) нарын зүгээс Сталинд хандаж, Монголд цэрэг оруулахыг хүсэж байжээ. Бослогыг дарахад ЗХУ-аас тувачуудаас бүрдсэн морьт суман, мөн нисэх онгоцны отряд оролцжээ.
Ардын бослого, хөдөлгөөн нь “Монголыг алдахад” хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг Зөвлөлтийн удирдагчдад төрүүлж байсан нь энэхүү цахилгаанаас харагдана. Уг цахилгаандаа: “(Сочи) 1932 оны зургаадугаар сарын 4-нөөс өмнө ... Монгол дахь Зөвлөлтийн хүмүүс төлөөлөгчдийн газрын ажлын тухай гэрч баримт болох элдэв баримт бичиг, шифр, протокол мэтийн бичиг цаасыг Монголоос ЗСБНХУ-д нэн даруй маш нууцаар авч гарахыг зөвлөе. Ямар ч нөхцөл байдалд энэ туйлын чухал. И.Сталин” /Эх сурвалж: ТЕГ-ын тусгай архив/ гэж дурдсан байна.
"Монгол дахь Зөвлөлтийн хүмүүс төлөөлөгчдийн газрын ажлын тухай гэрч баримт болох элдэв баримт бичиг, шифр, протокол мэтийн бичиг цаасыг Монголоос ЗСБНХУ-д нэн даруй маш нууцаар авч гарахыг зөвлөе. Ямар ч нөхцөл байдалд энэ туйлын чухал. И.Сталин" гэжээ...
1932 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ДХГ-аас гаргасан мэдээнд: “дээрэмчид нэг онгоцыг сөнөөсөн” гэсэн, мөн ЗХУ-аас Дэлхийн II дайны дараа цагаачлан гарсан нэрт монголч эрдэмтэн, профессор Николай Поппе: “1932 оны бослогын үеэр Оросоос Монголд онгоц, танк илгээж байсан юм” хэмээн бичсэн зэргийг үндэс болгож, 1932 оны Монголын зэвсэгт бослогыг дарахад Зөвлөлтийн тал оролцжээ гэж хэлж болно.
БНМАУ-ын Бага Хурлын XVII Онц бага хурлын 1932 оны долоодугаар capын шийдвэрээр: “...хувийн худалдааг хязгаарлаж, ардын аж ахуйтны өмч хөрөнгийг ноёдын хөрөнгөтэй адилтгаж хураасан, ард олныг хамтралд албадан оруулсан, лам нарыг хүчээр хар болгосон, шашин шүтлэгийг мөрдөж мөшгөсөн зэрэг зарим тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй алдаа, нугалаануудыг удирдах албан газрууд, орон нутаг дахь түүний төлөөлөгчдөөс гаргаж байсныг албан ёсоор хүлээж, хувьсгалын эсэргүү бослогод оролцсон хэргээр баригдан, мөрдөгдөж буй иргэдийг (томоохон феодал, лам нарын зэрэг толгойлогчдоос бусад) суллах, тэр ч бүү хэл хөрөнгө хураах асуудалтай холбогдож баригдсан феодалуудыг суллах, мөн алах ялаар заагдсан боловч тушаал нь хэрэгжээгүй хүмүүсийн ялыг 10 жилээр солих тухай өршөөлийн тогтоол” гаргажээ. Үүнийг нам, төр алдаатай бодлого явуулснаа хүлээн зөвшөөрч байсантай холбож үзэж болох юм.
Зэвсэгт бослогын толгой удирдагч, жанжин хэмээгдэн хүмүүсийн гол гол мэдүүлгээс үзвэл, Ч.Самбуу, С.Буриад, Бутачийн Жамсрандорж, Цэдэнгийн Жамц, Батболдын Түгж, Баатарын Аюурзана зэрэг бослогын удирдагч, жанжин олон хүмүүс энд тэнд яваад эсэргүү нарт баригдаж тохиолдлоор жанжин болсон байх бөгөөд мөн эдгээр хүмүүс бие биесийг урьд таньдаггүй байсан нь уг зэвсэгт бослого урьдаас сайтар бэлтгэгдсэн, зохион байгуулалттай хэрэг бус байсныг харуулдаг.
Бослого хөдөлгөөнд оролцогчдоос учруулсан хохирлын хувьд бүрэн бус мэдээгээр босогчдын талаас 3400 орчим хүн алагдаж, шархадсан, цэргийн хээрийн шүүхээр 615 хүн цаазлагдсан, энгийн ард, төрийн албан хаагчид, нам, эвлэлийн гишүүн гэх мэт 1500 гаруй хүн алагдаж, шархадсаны дотор МАХЦ, ДХГ-аас 110 орчим хүн өртжээ.
Сайд нарын Зөвлөлийн 1933 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар хурлын тогтоолоор “Эсэргүү нарын толгойлогч жанжнуудын хэргийг тусгай өргөн шүүх таслах газар”-ыг байгуулж, 39 хүний хэргийг таслан шийтгэснээс 18-ыг нь цаазаар авч, 15-ыг нь сулласан байна. Шийтгэгдсэн хүмүүсийн нийгмийн бүрэлдэхүүнийг авч үзвэл 27 нь ард, 10 нь лам, хоёр нь тайж байв. Тэдний 15 нь намын гишүүн байжээ.
Босогчдын зан авир хавтгайдаа биш гэхэд дийлэнхдээ нэн хатуу ширүүн, өшөө хорсол, шашны мухар сүсэгт үндэслэсэн хэтэрхий харгис байсныг зөвтгөж үл болно. Тэд олзлогдогсдыг амьдаар нь зүрхийг нь сугалах, арьсыг нь хуулах, шөрмөслөх, хэсэгчлэн огтолж мөчлөх, мод чулуугаар зодож алах, эмэгтэйчүүдийн хөхийг огтлох, хүчирхийлэх, жирэмсэн эмэгтэйн гэдсийг жадлах, нялх хүүхдийг газарт савж хороох зэрэг жигшүүрт аллага үйлдсэн нь баримттай юм. Жанжин гэгдэж байсан Б.Түгж 10 хүний зүрхийг сугалж, 70 гаруй хүнийг өөрөө алж, 60 гаруй хүнийг тушаал өгч алуулсан бол жанжин Батчулуун, Тарва нар 2-3 хүний зүрх сугалж алснаа шүүх хурал дээр мэдүүлсэн байдаг.
Мөн бослого эхлэх үед ард олон дэмжиж байсан боловч сүүлдээ бослогын удирдагчдаас өшөө хорсол, шашны мухар сүсэг хэт давамгайлсан, ард олныг хүчээр айлган дагуулах арга барил руу орсон, харгислал ихээр үйлдэх болсон зэрэг шалтгаан нь ард олныг өөрсдөөсөө хөндийрүүлж, ялагдах бас нэгэн шалтгаан болсныг архивын баримтууд харуулдаг юм. Эсэргүү бослогын толгойлогчид харгис хэрцгийгээр нам, эвлэлийн ажилтнууд, цэргийнхэн, идэвхтнүүдийг алсан бөгөөд тухайлбал: Б.Аюурзана 13 хүнийг, Бор гэгээн 14 хүнийг, Г.Бадрах 30 хүнийг, Б.Норовсамбуу 8 хүнийг, Т.Самдан 8 хүнийг, Д.Магнай 4 хүнийг, Д.Сумьяа 2 хүнийг өөрийн гараар буудсан баримтууд байна.
1932 оны тавдугаар сарын 16-ны өдөр БХК(б)Н-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо хуралдаанаараа:
“Зөвлөлт Засгийн бодлогыг Монголд хуулбарласнаас үүдэн, Монголд гарсан бослогын шалтгааны тухай” хэлэлцсэн байдаг. Монголд гарсан бослогын шалтгаан нь ЗХУ-аас хуулбарласан зүүний бодлогыг эсэргүүцсэн ард түмний дургүйцэл, хөдөлгөөн болохыг нотолж буй хэрэг юм. Энэ бослого бол XX зууны монголчуудын түүхэнд тохиолдсон, хар толбо болон үлдсэн сургамжтай үйл явдал” хэмээн дүгнэснийг Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга, Доктор Б.Эрдэнэбилэг илтгэлдээ дурдсан юм.