-Та аль нутгийн
хүн бэ?
-Би өөрөө хотод төрсөн. Аав маань Архангайнх, ээж
Сүхбаатарынх. Намайг багад ээж маань нас бараад, би аав, эгч нарынхаа гар дээр
үлдсэн гэдэг. Ер нь багадаа их эршүүд хүүхэд байсан. Дандаа эрэгтэй хүүхдүүдтэй
тоглож, найзалж явна.
-Тэгвэл
зоотехникч Дуламсүрэнгийн дүрийг бүтээхэд илүү ойр байжээ дээ. Ер нь тэр үеийг
эргээд хоёулаа дурсъя...
-Энэ киног хийхийн өмнөхөн төрийн шагналт Ч.Лодойдамбын
зохиол "Итгэж болно" гэдэг жүжгийг Драмын театрт тавьсан юм. Киноны
зохиол нь юм шүү дээ. Жүжигт Дуламсүрэнгийн дүрд анх ардын жүжигчин Д.Ичинхорлоо
гуай тоглож байлаа. Жүжгийг хараад "Ямар сайхан юм бэ. Энд нэг тоглож үзэх
юмсан" гэж боддог байсан.
-Та бас театрт
ажиллаж байсан биз дээ?
-1957онд Урлагийн дунд сургуулийн жүжгийн ангийг төгсөөд
Авирмэд, гавьяат Галсанданзан гуай, Ц.Төмөрбаатар бид нар театрт хуваарилагдсан
юм. Тэр үеийн алдартай жүжигчдийг шүтэж, биширч явсан үе дээ. Жүжиг маань 1962
онд тавигдсан юм. Дараа жилээс нь кино болох юм гэсэн яриа гарлаа. Надад тэр
кинонд тоглочих юмсан гэсэн хүсэл сонирхол байгаад байдаг. Ямар азтай хүн нь
тэнд тоглох болоо л гэж бодоод байна.
Миний хувьд театрын алдартай жүжигчдээс их хол шүү дээ. Тэднийг хүндэлнэ, айна. Гэтэл намайг шалгаруулалтад ор гэлээ. "Тэнцэхгүй байх даа" л гэж бодож байсан. Ёстой аз таарч, би тэнцсэн дээ. Хувь зохиол л юм даа. Киноны зураг эхлэхгүй бол өвөл болчих гээд, нөхцөл байдал ч тэгж таарсан байх. Найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуай л намайг авсан юм. Надтай өрсөлдсөн Ш.Цэцгээ 19-тэй байсан. Зоотехникч Дуламсүрэн бол 25-тай байх ёстой. Энэ мэт шалтгаанаас болоод намайг сонгосон байх. Энэ кинонд Гантөмөр, Цэвээнжав, Дамдинсүрэн Жамсранжав гээд дандаа алдартай, том жүжигчин тоглосон. Энэ сайхан хүмүүсийн хүчиид л Дуламсүрэнгийн дүрийг бүтээсэн дээ.
-Та хэдэн
настай байв?
-"Кинон дээр нь Зоотехникч хүү нас хэдтэй вэ"
гэхэд 25-тай гэдэг шүү дээ. Тэгэхэд би дөнгөж 25 настай байсан.
-Хүсэн хүлээж
байсан дүрдээ тоглохоор боллоо. Хэр хэцүү байсан бэ?
-Хэцүү байлгүй яахав. Би их нийтэч биш. Томчууд юм ярьж
байхад онцын шаардлагагүй бол халдаж ойртож чадахгүй. Их ч биеэ барьж байсан.
Зураг авалтын үеэр их ч загнуулсан. Тухайн үед хальс ховор, үнэтэй. Нэг зургийг
3-4 удаа авах ёстой бол би 10 гаруй удаа авахуулна. Болохгүй учраас л дахиад
байна шүү дээ. "Энэ хүүхнүүд үү" кинон дээр Жамсранжавтай хамтарч тоглох
аз таарсан. Кино гарсны дараа хүмүүс "Жамсранжав та хоёр ямар харьцаатай
байсан" гэж их асууна. Тухайн үед Жамсранжав гэр бүлтэй, эхнэртэй нь би
найз байсан. Хэрэв Жамсранжаваас өөр хүн тоглосон бол би тэр дайтай тоглож
чадаа ч уу. үгүй ч үү. Надад их өмөг түшиг болсон доо.
-Та кинонд
тоглохдоо хэр урт үстэй байсан бэ?
-Нэг ч урт байгаагүй ээ. Тэрийгээ богиносгуулаад эрэгтэй
хүнийх шиг халимаг болгож засуулсан. Үсээ хусуул гэсэн ч хусуулчихъя л гэж
бодож байсан. Эрэгтэй болохын тулд их гоё урт үс тайруулдаг даа. Үсээ тайруулахдаа
их урт парик зүүсэн юм. Бас хөмсөг, сахал наана. Хөмсөг наах, авах үед нүдний
нулимс гараад хэцүү шүү дээ. Сүүлдээ ч сурчих юм билээ.
-Одоо киногоо
харж суухад сайхан биз?
-Яг кино гарсны дараа бол би ичээд үзэж чаддаггүй байсан.
Одоо бол хараад л байх санаатай юм гээч.
-Кино гарсны
дараа та жинхэнэ од болоо биз?
-Яахав, гайгүй л байсан. Тэр үед чинь од, мод гэж авч
хэлэлцдэггүй байлаа шүү дээ. Хүмүүс их баяр хүргэж байсан. Үзэгчидтэй уулзалт
ярилцлага хийнэ. Би ичимхий, их юм ярьж чадахгүй. Баяр болгоноор тэр кино
гардаг байж билээ.
-"Ардын
элч" кинонд та бас гардаг...
-1958 онд "Гурван найз" кинонд бага эмчийн
дүрийг бүтээсэн. Хамгийн анх бүтээсэн дүр. Тоглоод сүйд болсон ч юм байхгүй л
дээ. "Гурван найз" киноны зураг авалтаас буугаад явах гэж байтал
Жигжид гуай дуудаж байна. Хүнийг хайрлах, хүндлэх тал дээр гайхалтай хүн байсан
санагддаг. Дуудахаар нь айж л байлаа. Надад "Би кинонд нэг хүн авсан чинь
ирдэггүй ээ. Чи яваад өгөх боломж байна уу" гэж байна. Тэгээд л
"Ардын элч"-д тоглох боломжолдсон юм. Ариунаа хөөгдөж явахдаа хонины
бэлчээр дээр унтаж байгаа нэг хүүхдийг зодоод хонь руу нь хөөгөөд явуулдаг даа.
Тэр хүүхдэд тоглох хүн нь ирээгүй учраас би оронд нь тоглох завшаан гарсан
хэрэг. Яг л тэр үеийн хөдөөний хоньчин хүүхдийг гаргасан байна. Яаж тэгж тоглосон
юм гээд магтах хүмүүс байдаг л юм.
Дараа нь "Тунгалаг Тамир" кинонд Хуягийн эхнэр Цэнд болсон. Ийм хэдэн кинонд л тоглосон. Сүүлд 1980 оны үеэр Нямгаваа найруулагч телевизийн цуврал жүжиг хийсэн. Тэнд бас тоглосон.
-Заавал яагаад
жүжигчин болсон юм бэ?
-Намайг багад "Тэгвэл хоёулаа" дуу гарч байсан.
Дуурайгаад л хүүхдүүдтэй барилдана, унана. Дуу дуурайж дуулна. Багадаа их
хэнхэг амьтан л явж дээ. Манай аав тэр үед Бөмбөгөр театрын дарга байсан юм.
Бөмбөгөр театр шатаагүй байсан үе л дээ. Аавыгаа дагаж театрт очно. Театрын
жүжигчид манай гэрээр их ирнэ. Багаасаа л театрт ойр өссөн. Аав маань яг урлагийн
хүн биш л дээ. Эвлэлийн төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга хүртэл хийж
явсан хүн. Театрын дарга байхдаа намын дээд сургуульд сурдаг байсан.
-Та насаараа л
театрт ажилласан уу?
-1991 он хүртэл Хүүхэд, залуучуудын театрт ажилласан. Ардчилал
гараад манай үеийнхнийг бүгдийг нь тэтгэвэрт суулгачихсан шүү дээ. Одоо гэртээ
л сууж байна даа.
-Гэр бүл,
ханийнхаа тухай танилцуулаач?
-Миний хань Хөгжим, бүжгийн багш Жав гэж сайхан хүн
байлаа. 1991 онд бурхан болсон доо, хөөрхий. Хойно бүжгийн багшийн анги төгсч
ирсэн, нэлээн олон шавь нартай. Өөрөө бүжигчин байсан.
-Хэдэн
хүүхэдтэй вэ?
-Хоёр бандитай. Том нь бүжгийн мэргэжилтэй. Одоо
тэтгэвэртээ суусан. Бага нь хувийн компанид ажилладаг.
-Завтай үедээ
найз хөгшчүүлтэйгээ уулзана биз?
-Манай найзууд гэж Хүүхдийн театрт ажиллаж байсан цөөхөн
хэдэн хөгшин бий. Үе үе уулзанаа. Унаган багын маань найз Д.Думаа гэж хөгшин
бий. Цэрэндолгор гээд найзын маань бие нь тааруу байгаа сурагтай. Харамсалтай
нь, тэр найз дээрээ л очиж амжихгүй явна.
-Завгүй юу
хийгээд явнаа...
-Өө, гэрийн ажлаас илүү гарахгүй юм.
-Тэтгэвэр
амьдралд хүрч байна уу?
-Сая нэмэгдээд, 70 гаруй мянган төгрөг болсон байна лээ.
Яахав, яахав болгоод л байна. Нэг үе талийгчаасаа хойно амьдрал хэцүү л байсан.
Ахуй амьдралаа төвхнүүлэхэд ганц хоёр жил ч гэсэн ажиллавал хэрэгтэй л байсан.
-Одоо бодож
суухад таны амьдралын хамгийн аз жаргалтай үе хэдийд байв?
-Бүхий амьдралдаа би аз жаргалтай явжээ. Одоо ч жаргалтай
л явна. Тэр дундаа театртай амьдралаа холбож, тэнд ажиллаж явсан он жилүүд
маань илүү тод юм. Урлагийн халуун тогоонд буцалж явлаа даа.
-Та одоо нас
сүүдэр хэд хүрч байна вэ?
-70 шүргэж явна даа. Энэ дашрамд, олон жилийн өмнө хийсэн
энэ киноны тухай сайхан дурсамж өрнүүлсэн та нартаа баярлалаа. Нийт үзэгчдэдээ
бас талархал илэрхийлж эрүүл энх, аж жаргалыг хүсье. Удахгүй шинэ жил болох нь.
Үзэгчдээ, найз нөхдөө ямар нэг хэлбэрээр гомдоосон байх вий гэж сэтгэл зовж
явдаг. Та нартаа баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.
Д.Оюунтуяа