gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мах, махан бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг найман аймгийг авто замаар холбоно

Б.Чимэг
Эдийн засаг
2023-11-10
5
Twitter logo

ЗТХЯ-наас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх авто замын төслийг өнөөдөр танилцуулав.

Монгол Улсын дэд бүтцийн салбарын үнэлгээний тайланг 2020 онд боловсруулжээ. Тус тайланд тээвэр, эрчим хүч, цахим дэд бүтцийн сул талууд эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцолж, эдгээр салбараа дэмжвэл эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжтойг онцолсон байна.

Уул уурхайн салбар манай улсын ачаа тээврийн урсгалын 87 хувийг, ХАА 6 хувийг тус тус бүрдүүлдэг. Үлдсэн долоон хувийг бусад салбар эзэлжээ.

Тээврийн зардал өндөр тул мах, махан бүтээгдэхүүний нийт зардлын 1/3-ийг тээврийн зардал эзэлдэг. Энэ нь мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Иймд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамгийн их төвлөрсөн найман аймгийг авто замаар холбох ажлыг ирэх онд эхлүүлнэ. Дэлхийн банкнаас 110 сая ам.долларын зээл авч хэрэгжүүлэх төсөл дөрвөн жил үргэлжилнэ гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамгийн өндөр найман аймаг:

  1. Увс
  2. Хөвсгөл
  3. Архангай
  4. Булган
  5. Өвөрхангай
  6. Төв
  7. Хэнтий
  8. Сүхбаатар

    Эдгээр найман аймгийг авто замаар холбосноор мах, махан бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ бий болно. Зам тээврийн хөгжлийн яам Дэлхийн банктай өнгөрсөн наймдугаар сард гэрээ байгуулжээ. Гэрээг УИХ энэ сард соёрхон батална. Үүний дараа төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын сонгон шалгаруулалтаар сонгох юм байна.      

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Дэлхийн банкнаас авах 100 сая ам.долларын зээлийн хүү, хугацааг Сангийн яамнаас лавлаарай. Нийт 310 км замд их засвар хийн, 54 км авто зам шинээр тавина. УИХ-аас төрийн өмчит авто зам засвар, ашиглалтын (АЗЗА) компаниудын 34 хувийг олон нийтэд нээлттэй байдлаар худалдах шийдвэр  хавар гарсан.

    Энэ оны сүүлээр төрийн өмчийн 20 АЗЗА-г татан буулган, нэг нэгтгэл болгоно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ ажлыг хийж байна. Бид нийт 32 АЗЗА-тай гэрээ байгуулан ажиллаж байна. 12 нь хувийн хэвшлийнх” гэв. 

    Төслийн хүрээнд хуучин замуудыг засахаас гадна, малчны хоттой холбосон, шинэ замууд тавина. Мөн ложистикийн төв байгуулж, ложистик-нийлүүлэлтийн сүлжээний цахим платформ байгуулна. Авто болон төмөр замыг хооронд нь холбон, ачаа тээврийг хөнгөвчлөх, хурдан шилжүүлэхэд ложистикийн төвүүд чухал үүрэгтэй аж. ТЭЗҮ боловсруулах, хүний нөөцийг сургах гэх мэт ажлуудыг ч төлөвлөжээ.

    Мөн ложистик-нийлүүлэлтийн сүлжээний цахим платформыг малчид, тээврийн компаниуд, агуулахууд, мал нядалгааны цэгүүд ашиглана. Энэ талбарт мал, махны нэгдсэн мэдээлэл буюу зах зээлийн үнэ, махны үлдэгдэл зэргийг харах, мэдээллээ солилцох юм. Мөн мах тээвэрлэж буй машины байршлыг тогтоох, мөшгөх боломжийг захиалагч, худалдаа эрхлэгчдэд олгоно.

    Төслийн судалгааг 2019 онд эхлүүлжээ. Манай улс 330 орчим сумтай. Эдгээрээс 110-ыг авто замаар холбосон байна.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан