gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #24:Тэнд автобус очихгүй, таксидвал төлбөр нь “тэнгэрт хадна”, тэглээ ч хичээлээ таслахгүй

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
2023-09-27
1034
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1034
Twitter logo
ГУТАЛ
2023-09-27

Энэ удаагийн хөндөх сэдэв боловсролын тэгш бус байдал.

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий.

Энэ удаагийн хөндөх сэдэв боловсролын тэгш бус байдал. Улаанбаатар хотод, ерөнхий боловсролын сургуульд 364 мянган хүүхэд суралцдаг. Хүүхэд бүр адил, тэгш сурч боловсрох эрхтэй, харин хүн бүр онц сурах албагүй. Гэсэн ч үнэхээр сурч мэдэхийн чин хүсэл эрмэлзэлтэй болов ч өөрөөс нь шалтгаалахгүй асар олон асуудал дунд мэрийсээр яваа нь ч байгаа.

Энэ зуны айхавтар үерт гэр нь урсаж, өмссөн зүүсэнтэйгээ л үлдсэн айлуудад нийт 600 орчим хүүхэд бийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байв. Гэргүй болсон өрхүүдэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, "Богдын даваа Тоосгоны задгай"-д газар олгож, гэр барьж өгсөн.

Хотын хамгийн баруун хойд захын тэр зэлүүд газраас, уулын энгэрээс, энхэл донхол, шавар намагтай замыг туулан хүүхдүүд өөр өөрийн сургуулийн зүг алхахдаа алхаж, аав ээжийнхээ хамтаар өглөө эртлэн гарч автомашинаар ч явж байна. Тэнд автобус очихгүй, таксидвал төлбөр нь “тэнгэрт хадна”. Автомашин байхгүй бол алхахаас өөр сонголт үгүй.

Дүүгээ сургуулиас нь тосож аваад харихаар гудамж өгсөж яваа хоёртой таарлаа. Эгч нь есдүгээр ангиа төгсөөд, сургууль завсардсан, ирэх хавраас аймагтаа очиж ажиллаж, амьдрах гэнэ. Дүү нь тавдугаар анги. “Би том болоод эмч болно. Тэгээд аав, ээж хоёрыгоо үргэлж эрүүл, саруул байлгамаар байна. Энэ жилээс англи хэлний хичээл үзэж байгаа. Маш сонирхолтой санагдаж байгаа учраас англи хэлний хичээлдээ хамгийн дуртай болсон. Би ангийнхнаасаа хамгийн онц сурдаг нь” гэж тавдугаар ангийн дүү нь ярив.

Хариад хоолоо хийнэ, хийх гурил, мах нь л байвал цуйван, будаатай хуургыг гялс хийж чадна гэж ярих хэвлүүхэн охин тээр тэнд харагдах дутуу баригдсан байшинг заагаад “Тэрний хажууханд манайх байгаа” гэлээ. Эгч, дүү хоёр харихад дахиад километр орчмын зай үлджээ.

Таван найз хичээлээ тараад уулын оройд байх сагсны талбайд очиж тоглохоор явж байхтай бас таарч, хуучлав. Ёстой л нүд нь гялалзсан нөхөд биенээ шоглож, “Энэ хэдээсээ хамгийн онц сурдаг нь би” гэж нэг нь хэлэв. Тэд мөн л уулын энгэр өөд зүтгэсээр гэртээ харьж, өвөлдөө гудамжны уруу бараг л гулссаар буудаг тухайгаа хэлсэн.

Бас нохой дайрах, сургууль хол, ангидаа олуулаа шахцалдаж суудаг, багш ууртай зэргийг ярьсан ч бүхэн тэдэнд огтхон ч асуудал биш бололтой, түүртдэг шинжгүй сэргэлэн, цовоог нь яана. Тэд мөн л тавдугаар ангийн сурагчид бөгөөд энэ жилээс англи хэл үзэж байгаагаа шинэ сонин болгож надад ярьсан.

Ямар ч зам туулсан сургуульдаа яваад очиж байгаа нь, даарсан ч, өлссөн ч хичээлдээ бүтэн сууж байгаа нь, харанхуйгаар гэртээ харьсан ч гэрийн даалгавраа хийж гэрэлт ирээдүйг мөрөөдөж чадаж байгаа нь хичээл, зүтгэл мөн.

Боловсролын тэгш бус байдал гаарсан, гэр хорооллын гудамжнаас, эсхүл улсын сургуулиас дэлхийн топ их дээд сургуульд тэнцэн суралцах шаанс сурагчдад байхгүй мэтээр ярих нь элбэг, ойлгох нь олон болсон ч амьдрах орчин, суралцах нөхцөлдөө шантраагүй хүүхдүүд сайн, сайхныг мөрөөдөөд алхаж л байна.

Яах вэ, ялгаатай байдал үүссэн нь, сумын төв, улсын сургуулиас дэлхийн боловсролд хөл тавьж буй нь өдрийн од шиг цөөн нь үнэн ч үүнийг яриад л, арай дөнгүүр боломжтойгоо үзэн ядах сэтгэлгээгээр хандах биш харин боловсролын тэгш бус байдлыг арилгах, бүгд ижил гараанаас эхэлж  тэгш боловсрол эзэмших боломжийн төлөө хүн бүр чадах бүхнээ хийх хэрэгтэй байгаа юм.

Мамаду Сафаю Барри гэх хүү Гвинейд амьдардаг. Тэр Египетийн Аль-Азхар их сургуульд суралцахыг мөрөөддөг байж. Мөрөөдлөө биелүүлэхээр өнгөрсөн тавдугаар сард улсаасаа унадаг дугуйгаар гарчээ. Ингээд нийт 6 орноор дамжин, 4 мянган километр замыг дөрвөн сарын турш туулан Каирт хүрээд тэтгэлэг авсан, тэгээд маш их баяртай байгаагаа ВВС-д ярьжээ. Замдаа Буркина Фасод болон Тогод ямар ч шалтгаангүйгээр гурван удаа баривчлагдаж, Мали, Буркина-Фасо, Нигерт лалын дайчид энгийн иргэд рүү халдлага үйлдэхтэй ч нүүр тулжээ.

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуйжоу мужийн нэгэн тосгонд амьдардаг 7 настай хүү хадан хавцлын ирмэг дээгүүр өдөр бүр 10 гаруй километр алхаж хичээлдээ очдог. Түүнээс гадна тосгоны бүх хүүхэд тэрхүү аюултай замыг туулж хичээлдээ, ирж очдог байжээ. Хүү өдөр бүр явдаг энэ замыг аюулгүй болгохын төлөө хотын захиргаанд олон удаа захидал бичсэн ч хариу өгөөгүй тул өөрөө очиж уулзсанаар, өдгөө тэр зам хатуу хучилттай, хүүхдүүд хичээлдээ явахад аюулгүй болжээ.

Энэ мэтчилэн дэлхийн өнцөг, булан бүрд хүүхдүүд сурахын төлөө олон янзын бэрхшээлтэй замыг туулж байна. Манай улсад ч байрныхаа орцоор гарахад л өмнө нь сургуулийнх нь хаалга байж байх амар, хялбар замаар хичээлдээ явдаг хүүхэд байхад 10-20 километрийн зайнаас автобусаар, явганаар, аль нэгний унаанд дайгдан сургуульдаа хүрдэг нь ч байгааг дээр дурдлаа.

Угтаа амьдралын ямар ч нөхцөлд өсөн торниж, хувь хувьсгалын, хотын төвийн, гэр хорооллын гээд аль ч сургуульд сурч буй ч гол нь хичээдэг хүүхдүүдэд боломж нь нээлттэй байх ёстой. Боловсролын тэгш бус байдалд томчууд өөрсдөө дөжрөх биш юуг ч юм хийх, эхлүүлэх, компаниуд санал, санаачилга гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ бол ирээдүйдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Учир нь хүн 18 нас хүртлээ олж авсан боловсролоороо үлдсэн насандаа шийдвэр гаргадаг билээ.

Хүн заавал онц сурах албагүй, бас баян чинээлэг амьдрах ч шаардлагатай биш гэх үзэл, хандлага сошиал нээхэд л хэт хүчтэй мэдрэгдэх болжээ. Хэрхэн амьдрах нь өөрийн сонголт болов ч хүн бүр хичээдэггүй, нийгмээрээ назгай амьдраад байж боломгүй л баймаар. Ядаж л, бүр илүүгийн төлөөх зориг, хүч, зорилго мөрөөдлийг дэмжих нь зөв юм.

Үргэлжлэл бий...

Үргэлжлэл бий...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан