МУИС-ийн байгалийн ухааны салбарын эрдэмтэн багш нарын 20 гаруй бүтээлийг цахим хэлбэрт хөрвүүлж буй “Нээлттэй сурах бичиг” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төслийг Боловсролыг дэмжигч М-Си-Эс Кока-Кола компани ивээн тэтгэсэн байна.
“Мэдлэгийг нээлттэй түгээнэ” уриан дор хэрэгжиж буй “Нээлттэй сурах бичиг” төслийг Монголын анхны аудио, цахим номын платформ “М Плас” санаачилжээ. Төслийн хүрээнд МУИС-ийн Байгалийн ухааны сурах бичиг цахим хэлбэрт шилжсэнээр зөвхөн МУИС-ийн оюутнуудаас гадна хүссэн хүн бүр “М Плас” аппликейшнд нэвтэрч, үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
Ийнхүү ховордсон сурах бичгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь боловсролын тэгш хүртээмж бий болгоход эерэг нөлөөлөхийн сацуу сурлагын чанарыг ахиулах, багш эрдэмтдийн бүтээлийг боловсролын үнэт өв болгон хадгалах, багш оюутнуудын зайнаас ажиллаж суралцах боломжийг нэмэгдүүлэх зэрэг маш олон давуу тал, ач холбогдолтой юм.
МУИС-ийн Захирал Д.Бадарч:
- Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд өөрсдийн оюуны өмч, мэдлэгийг бүх нийтийн хүртээл болгох хөдөлгөөн өрнөж, ЮНЕСКО энэхүү санаачилгыг дэмжиж дэлхийн гишүүн улс орнуудад үүнийг хэрэгжүүлэх уриалга, чиглэл өгсөн. Манай сургууль өнгөрсөн 5-р сараас эхэлж номыг цахимжуулж байгаа байгууллагуудад хандаж, манай сургуулийн суурь боловсролын гол сурах бичгүүдийг бүх нийтийн хүртээл болгох санаачилга гаргасныг нэг талдаа байгууллага, нөгөө талдаа эрдэмтэн багш нар дэмжиж ажилласнаар энэ төсөл биеллээ оллоо.
МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргих:
- Биднийг оюутан ахуй үед нэг ном олж авах гэж хүндрэлтэй байдаг байсан. Шинжлэх ухааны нэн ховор ном бүтээлийг технологийн дэвшил ашиглан, төрөлх хэл дээрээ унших боломж олдож буйд баяртай байна.
“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Мягмаржав:
- Дэлхийд мэдлэг түгээх, цахимжуулах “цунами” явагдаж байгаа тухай Д.Бадарч багштай өмнө нь ярилцаж байлаа. Нэгэнт хуримтлагдсан эрдэм мэдлэгийг бүх хүнд нээлттэй бөгөөд хуртайгаар түгээх, хүртээмжтэй байлгах шаардлага бүхий цаг хугацаа нь ирсэн байна. МУИС-ийн Байгалийн ухааны сурах бичгийг цахимжуулснаар ийнхүү том ажлын үүд хаалга нээгдэж байна. Энэ боломжийг залуучууд маань ашиглах хэрэгтэй. Манай М-Си-Эс группийн компаниуд энэ ажлыг дэмжин оролцож байгаадаа баяртай байна.
“Нээлттэй сурах бичиг” төслийг үр дүнтэй, хүртээмжтэй байлгах тал дээр онцгой анхаарч, оюутнууд болон шинэхэн элсэгчдэдээ зориулан “Нээлттэй сурах бичиг” төслийг танилцуулах өдөрлөгийг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.