Өвлийн хүйтэн өдрүүдэд хүүхдүүдтэйгээ нэг өдрийг хөгжилтэй, бүтээлчээр өнгөрөөхийг хүн бүр хүсдэг биз ээ. Тэгвэл энэхүү боломжийг "Мобиком" групп олгож, гэр бүлийн гишүүн бүрд зориулсан хамгийн том WONDERLAND фестивалийг энэ сарын 24, 25-нд Steppe Arena-д амжилттай зохион байгууллаа.
Тус фестивалийг зорин 15.000 гаруй хүн ирж, энэ өвлийн хамгийн том фестиваль болсноороо онцлог болжээ. Мобиком групп тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанууд хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаагийн фестиваль ч мөн адил бяцхан үрсдээ зориулжээ.
Steppe Arena-гийн үүдээр ороход угтагч нар хүүхэд бүрд өнгө өнгийн агаарын бөмбөлөг бэлэглэж, дотночлон мэндлэх нь харагдав. Бяцхан үрсийн хөөр баяр, догдлол дүүрэн хүүхдүүд дугаарлан зогсож, зарим нь анги хамт олноороо иржээ.

Биднийг дотогш ороход маш олон асрууд болон сонирхолтой булангуудыг байрлуулжээ. Үүнээс гадна Steppe Arena-ийн голд тайз засан урлагийн олон тоглолтуудыг толилуулав. Мөн тасалбар авсан хүн бүр Мобикомоос зарласан гурван энгийн даалгавар биелүүлэн мөсөн талбайд гулгах эрхээ авч тэшүүрээр гулгацгаана.
Энд тэндгүй хүүхэлдэйн баатруудын маскот өмссөн дүрүүд байх нь тэр. “Ээж ээ, аав аа, эмээ, өвөө тийшээ хар даа Ами, Тами хоёр жинхэнээсээ байдаг юм байна” гэж хашхиран чин сэтгэлээсээ баярлан гүйж очих нэгэн хүүгийн инээд цалгиулсан царай сэтгэлд тодхон үлдсэн юм.
Эхний өдөр Гурван тоорой, Ноён талхны үсчний газар хүүхдийн жүжиг, дуучин AM-C, реппер NeNe, Foux хамтлаг зэрэг уран бүтээлчид хүрэлцэн иржээ.

Бидний эхний зогсоол 360 эргэдэг камерын хэсэг. Ээж, аав, эгч, ах гээд хүн бүхэн бичлэгээ хийлгэх боломжтой байсан нь сайхан санагдлаа. Дараагийн хэсэгт бяцхан хүүхдүүдэд зориулж тоглоомын өрөөг тохижуулжээ. Тэр өрөөний хамгийн гоё нь хүүхэд хуурайлах хэсэг байв. Бүх хэмжээний живх, хуурай сүү, ус зэргийг бэлджээ.
"Voo Cinema" гэх хаягтай өрөөнд орлоо. Бүтэн өдрийн турш нийт найман хүүхэлдэйн киног цагийн хуваарийн дагуу үзүүлж, яг л кино театрын орчныг бүрдүүлж чадсан нь харагдана. Тоглолтоо үзэнгээ эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ амттан, хоол, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг "Monpay" апликейшнаар хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг бүрдүүлж өгчээ.

Дараагийн хэсэгт пайнт арт, зургийн булан, бүтээлч булангийн хэсэг байв. Зураачид хүүхдэд харшил өгөхгүй, аюулгүй бүтээгдэхүүнээр нүүрэн дээр нь гоёлын зураг зурна. Харин эцэг, эхчүүд хүсвэл тухайн будгаар хүүхдүүдийнхээ нүүрэнд зураг зурж өгч хөгжилтэй цагийг өнгөрөөх боломжтой байсан юм. Зургийн булан гэх хэсэгт хүүхдүүд буддаг цаасан дээр өнгийн харандаагаар хүссэнээрээ будаж сууна.

Өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан хамгийн шинэлэг булан бол VR, Playstation гэх хэсэг байсан юм. VR-ын төхөөрөмжийг хүүхдүүд зүүн, яг л бодит орчинд очсон мэдрэмжийг төрүүлэв. Тайлбарлаж буй ажилтны хүүхэд бүрдээ эелдэг харилцаж, ажилдаа няхуур хандаж байгаа нь сайхан санагдлаа.
Мөн энэхүү фестивальд ирсэн Мобикомын хэрэглэгч, бяцхан хүүхдүүдгүйгээр нэгэн гайхалтай өдрийг бүтээж чадахгүй байсан болов уу. Иймээс хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ болон "AIC Steppe Arena" төвийн хамт олонд маш их талархаж байгааг Мобиком группээс уламжилсныг дуулгахад таатай байна.
Мобиком группийн зохион байгуулсан тус фестивалийн хөтөлбөр, үйл ажиллагааны хэсэг тус бүр нь хүүхдүүдийг хэзээ ч уйдаахааргүй, гэр бүлийн гишүүд хамгийн гоё мөчийг бүтээсэн өдрүүд болж өндөрлөсөн юм.