Та эхлээд энэ байгалийг, тансаг модон байшинг ажигла даа. Хэдийгээр Америкт ч гэлээ ийм үзэмжит онгон байгалийн эх орон бол Монгол. Харин ийм царс модон байшин нь монголчуудын хэрэглээнд хараахан нэвтэрч амжаагүй байна.
...Хотын чимээ шуугиан, агаарын бохирдлоос алсхан мөрөөдлийн байшингаа бариад, юунаас ч хамааралгүйгээр амар жимэр амьдрах нь хүн бүрийн хүсэл болов уу. Ямар байшин барих вэ? Монголчууд модон байшинд дуртай ч манай орны нийт газар нутгийн долоохон хувь нь ой. Мод, модон материалын хязгаарлагдмал сонголттойн дээр байгаа багахан ойгоо тайраад байшин барих нь хэр ухаалаг шийдэл вэ.
Gastineau log home Mongolia ХХК АНУ-ын "Gastineau Log Homes" LLC-ийн үйлдвэрлэдэг дэлхийд алдартай царс модон байшинг чанар, тав тух, эрүүл мэнддээ ээлтэй орчинг эрхэмлэдэг монголчууддаа санал болгож буй юм. Монголчууд нарс болон хар модон дүнз, палк, блокоор төрөл бүрийн сууц барьж буй ч царс модон байшин одоогоор Монголд баригдаагүй. Америкт үйлдвэрлэдэг царс модон байшин, царс модны онцлог давтагдашгүй чанарын талаар АНУ-ын Gastineau log home үйлдвэрийн Монгол Улс дахь Онцгой эрхт төлөөлөгч Н.Гансүхтэй ярилцлаа.
-Америкийн царс модон байшинг Монголд авчрах санаа Танд яаж төрсөн бэ?
-Би модон байшинд дуртай. Хөдөө гадаа, эсвэл зуслан руу явахад янз бүрийн байшингууд байна. Гэхдээ дандаа алдаатай баригдсан, ууландаа ургаж байсан сайхан модыг тайрч авчраад ингэж ч барих гэж дээ гэж халаглах сэтгэл төрдөг байв. 2000-2010 онд палкан байшин барих нэрийдлээр нарсан ойг дуусгах шахсан. Би өөртөө ч барьсан. Тэр эмзэглэл гэх үү, ямар ч алдаагүй гоё модон байшин барихсан гэх хүсэлдээ хөтлөгдөөд чөлөөтэй зугаалж болдог интернэт орчноос судаллаа. Скандинавын хойг нь битүү модтой. Тэнд хэд хэдэн үйлдвэр байгаа боловч байшин авчрахад тээвэрлэхээс эхлээд 2-3 улсын хил дамжих учир чирэгдэл ихтэй. Судалсаар байгаад Америкт гоё байшин барьж байгааг олж мэдсэн л дээ. Мод нь юу юм? гэтэл царс мод. Оросоор дуб, англиар oak, монголоор царс. Социализмын үед сургууль, соёлын төвийн зааланд царс модон сандал гэж эвдэрдэггүй бат бөх сандал байсныг хүмүүс санаж байгаа байх аа.
Дэлхий дээр Америкт царс мод хамгийн их ургадаг. Америктаа хамгийн их царс ургадаг нь Миссоури муж. Миссоури мужийн газар нутгийн 70 хувь нь царс мод. Миссоури эдийн засгийн чадавхаараа Америктаа эхний гуравдугаарт ордог. 2011-2013 онд Миссоури мужаас Шанхайн зах зээл рүү 4.5 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсны тодорхой хувийг мод, модон материал эзэлсэн тухай статистик гарч байв.
-154903-1495530665.jpeg)
Миссоуригийн дээгүүр онгоцоор нисэхэд битүү ойгоор хучигдсан байдаг. Тэнд "Gastineau Log Homes" компанийн үйлдвэр ажилладаг. Би тэр үйлдвэртэй холбоо тогтоолоо. Дэлхийн нөгөө талд байдаг Монголоос хандахад тэд эвэртэй туулай үзсэн юм шиг гайхсан. Намайг хоёр гараа дэлгэн үйлдвэртээ угтсан. Үйлдвэрээ, модон байшингийн технологио танилцуулж зааж, сургасан. Монголд газар байгаль нь байна, сайхан байшинд амьдрах хүсэлтэй хүмүүс байна. Царс модон байшинг монголчуудад танилцуулж, амьдралд нэвтрүүлэх ажил ингэж эхэлсэн. Үзэсгэлэн төгөлдөр байгалийн сайхан уулын аманд цементээр барьж, будгаар өнгөлсөн байшин барих нь арай төгс биш юм шиг санагддаг. Эрүүл мэндэд ээлтэй, эерэг дулаан энерги ялгаруулдаг учир монгол хүн модон байшинд амьдрах сонирхолтой байдаг. Царс маш өндөр чанарын мод.

ЦАРС БОЛ МАШ ХАТУУ, ОН ЦАГ ӨНГӨРӨХ ТУСАМ БЭХЭЖДЭГ МОД
-Царс ямар онцлог шинж чанартай вэ. Яагаад энэ модоор байшин барьдаг юм бол?
-Царс бол маш хатуу мод. Байгаль дээр 40 гаруй төрлийн царс мод ургадаг. Царсыг улаан царс, цагаан царс гэсэн хоёр бүлэгт хуваана. Цагаан царсаар нь байшин, барилгын материал үйлдвэрлэдэг. Улаан царсаар мебель тавилга хийдэг. УИХ-ын чуулганы танхимын ширээ сандлуудыг царс модоор хийсэн. Царс модны түүхийг судлаад үзэхэд хүн төрөлхтөн төмөр боловсруулж эхлэхээс өмнө барилгад ашиглаж байсан. Дэлхийн хамгийн эртний байшингуудыг царс модоор барьсан байдаг.

Ялангуяа Европт их байдаг эртний барилгууд, цайз, сүмүүдийн даац, тулгуурт царс модыг ашигладаг байж. Хүн төрөлхтөн төмөр боловсруулж эхэлснээр барилгад төмөр тулгуур хэрэглэж эхэлсэн түүхтэй юм билээ. Лондон хотын ойролцоо 1000 жил болсон царс модон байшин байдаг гэж дуулсан. Тэгэхээр маш урт насжилттай мод, энэ модны шавхагдашгүй нөөцдөө тулгуурлан байгуулагдсан үйлдвэр ажилладаг. Америкийн хуулиар 40 метр өндөр ургасан царс модыг тайрдаг. Нэг мод тайраад арвыг тарьдаг.
-“Gastineau Log Homes" хэзээ байгуулагдсан, ямар туршлагатай үйлдвэр юм бол?
-Энэ бол 200 жилийн түүхтэй компани. Gastineau-гийн гэр бүл буюу өвөг эцэг нь анх модыг түүхий эд болгон боловсруулах бизнес эрхэлж байсан. Үйлдвэрийн захирал хатагтай Lynn Gastineau ааваасаа 1976 онд бизнесээ өвлөн авч, удирдаж эхэлснээс хойш боловсруулсан царс модоороо Амеириктаа брэнд болоод буй байшингаа барьж эхэлсэн түүхтэй.
Хатагтай Gastineau арван жилийн өмнө Монголд ирсэн. Тэр хүн “Царс модон байшин Монголын өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгальтай яв цав зохицно” гэж дуу алдаж билээ. Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол орны уул, ус, тал хээр хосолсон онгон зэлүүд үзэсгэлэнт байгалийг царс модон байшингууд улам төгс нийцэлтэй болгоно гэдгийг хараад буцсан.
Гастино-гийн гэр бүлийнхэн царс модыг эрдэмтэн, судлаачид шиг сайн мэддэг, өндөр түвшинд боловсруулж сурсан. Нарны эрчим хүч ашиглан модоо 100 хувь хатаах, боловсруулах аргыг эзэмшсэн. Нар маш их энерги ялгаруулдаг, тэр их энергийг шингээсэн мод гэхээр танд ямар бодол төрж байна вэ.
Хатагтай Gastineau компаниа удирдах үеэс модон байшинг үйлдвэрлэх, барих технологийг боловсруулсан. Тэр технологи нь амжилттай болж, царс модон байшин Америк даяар танигдсан юм. Америкчуудад нэг итгэл үнэмшил байдаг. Эрчүүд нь амьдрах байшингаа өөрөө барих нь гэр бүл бат бөх байж, аз жаргалтай амьдрахын үндэс болно гэсэн итгэл үнэмшил байдаг. Тэр сэтгэлгээнд нь үндэслэн царс модон байшин барих технологио боловсруулсан нь эдүгээ америкчуудын зэрэг зиндааг илтгэх онцгой сонголт болоод байна. Айл гэрт аз жаргалтай амьдрах хэв маягийг, модон барилгын дэвшилтэт технологийг суурьшуулах ажлыг Монголдоо эхлүүлэх гэж байгаадаа миний хувьд баяртай байна.
-Хатагтай Гастиногийн нэвтрүүлсэн технологийн давуу талыг Та тайлбарлаач?
-Нэгдүгээрт, хамгийн хатуу сайн чанарын, он цаг өнгөрөх тусам улам хатуу болж бэхжиж байдаг Озарк уулын царс мод. Хоёрдугаарт, Хатагтай Гастиногийн нэвтрүүлсэн технологи буюу хүн бүхэн өөрөө барих боломжтой энгийнээр зүйрлүүлбэл хүүхдийн угсардаг лего тоглоом шиг номыг нь хараад л байшингаа угсрах технологи. Энэ технологийг нэвтрүүлснээрээ хатагтай Гастино өв уламжлан ирсэн гэр бүлийн бизнесээ шинэ шатанд гаргасан. Гуравдугаарт, Энэ технологийн дагуу байшингийн деталь бүрийг ямар ч алдаагүй үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэр.
Дөрөвдүгээрт, Царс модны гайхамшигтай чанар нь галд шатдаггүй. Тавдугаарт, Царс модон байшин газар хөдлөлтөд тэсвэртэй. Зургаадугаарт, Царс модон байшин хүчтэй салхи шуурганд тэсвэртэй. Америкт торнадо их болдог. Торнадо шуурганд тэсвэртэй нь амьдрал дээр батлагдсан, Америкийнхаа бүх мужид баригдсан байшин юм. Долоодугаарт, Царс модон байшинг нэг барьчихвал 30 жил засвар хийх шаардлагагүй.
Наймдугаарт, үйлдвэрээс байшин буюу бүх хийцүүддээ 10 жилийн баталгаат хугацаа өгдөг. Есдүгээрт, Барьсан байшингаа буулгаад өөр байрлалд шилжүүлэн барих, давхарлах, өргөтгөх боломжтой гэхээр гайхалтай биш гэж үү. "Gastineau Log Homes" үйлдвэрийн царс модон байшингийн давуу талуудыг товч дурдахад ийм байна.
-Ийм олон давуу чанартай байшинг Монголд бариулах боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ. Хүмүүсийн эдийн засгийн чадавх дээшлэх тусам эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бүтээгдэхүүнийг сонгох болсон. Барилгын материалууд дотроо мод хамгийн үнэтэй ч гэсэн эрүүл мэндэд ээлтэй учир сүүлийн үед дэлхий нийтээр модон байшинд амьдрах сонирхолтой болсон. Америкийн нэгдсэн улсын 50 мужид “Gastineau Log Homes"-ын царс модон байшингууд орлого өндөртэй хэрэглэгчдийн таашаалд нийцсэн топ сонголт болсон. Миний хувьд Америк амьдралын хэв маягийг Монголынхоо зах зээлд боломжийн үнээр нийлүүлэх сувгийг нээсэн. “Gastineau Log Homes" компани 1980-аад оноос эхлэн өнөөг хүртэл дэлхийн 12 оронд салбараа байгуулж, Америк царс модон байшинг нийлүүлж байна. 13 дахь орон нь Монгол Улс.
-Хүмүүс ер нь яагаад хаусанд амьдрахыг илүүд үздэг вэ?
-Бусдаас хамааралгүй орчинд амьдрах гэж нэг чухал хүчин зүйл байна. Улаанбаатар хотод ус, хүнсний аюулгүй байдал, утаа униар, дуу чимээ гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй олон асуудал тулгарч байна. Газар хөдлөлт, үер, галын аюул, ковидын тусгаарлалтаас гадна цагаан сарын өмнөхөн хий дэлбэрч том сануулга өглөө. Төвлөрлөөс үүдсэн энэ мэт сөрөг талуудыг бид одоо л ойлгож эхэлж байх шиг.
Тиймээс хүмүүс төвлөрлөөс залхаж, хамааралгүй орчинд амьдрахыг чухалчлан үзэх боллоо. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад эдийн засгийн потенциалтай иргэд нь хотоосоо зайдуу амьдардаг нь жам ёсны үзэгдэл.
-Ямар ямар орнуудад Америк царс модон байшин баригдсан бэ?
-Япон, Өмнөд Солонгос, Ирланд, Шотланд, Грек, Нидерланд, Мексик, Англи, Тайвань, Хятад зэрэг оронд царс модон байшингаа барьсан. Хүйтэн сэрүүн, чийглэг дулаан ямар ч уур амьсгалтай оронд царс модон байшин тохиромжтой. Аляскад царс модон байшин олон байдаг. Монголын нөхцөлдөө тохируулсан дулаалгын аргачлалыг боловсруулсан.
Царс мод галд шатдаггүй. Америкийн стандартаар модыг галын зэрэглэлээр нь тав ангилдаг. “Галд тэсвэртэй, маш тэсвэртэй” ангилалд царс мод ордог.
-Модон байшин гэхээр манайхан галын аюултай гэж болгоомжилдог?
-Царс мод галд шатдаггүй. Америкийн стандартаар модыг галын зэрэглэлээр нь тав ангилдаг. “Галд тэсвэртэй, маш тэсвэртэй” ангилалд царс мод ордог. Царс хамгийн удаан эдэлгээтэй гэдгийн нотолгоо болж дэлхийн хамгийн хуучин царс модон байшингууд үлдсэн байдаг талаар дээр дурдсан даа.
Парисын Дарь эхийн сүм 2019 онд шатсан. Сүмийн дээвэрт засвар хийх явцдаа барилгын ажилчид өөрсдийн ажиллах талбайг нэмэхийн тулд зориуд шатаасан гэх галын дүгнэлт гарсан. Парисын Дарь эхийн сүм 1165-1345 онд баригдсанаас хойш 850, бүрэн баригдаж дууссанаас хойш 650 жил болж байна. Царс модны насжилтын харах хамгийн энгийн жишээ энэ юм. Тэгэхээр нэг байшин барьчихвал хэдэн үеэрээ амьдрах, үнэ цэнэ нь улам нэмэгдэх, жинхэнэ утгаараа үл хөдлөх хөрөнгө болно. Сайхан байгаль, сайн байшин хоёр хосолж байж үнэ цэнийг бүтээдэг.
-Та хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?
-Үйлдвэрийн нэрийн хуудас болсон борлуулалт өндөртэй шилэгдмэл загваруудаа "Gastineau Log Homes" үйлдвэрийнхээ вэб сайтад байрлуулсан байдаг. Тэдгээрийг эхний ээлжинд санал болгож байна.
СКАНДИНАВЫН ОРНУУДАД БАЙДАГ ДЭЛХИЙН БРЭНД БОЛСОН CHALET ЗАГВАРЫН БАЙШИНГУУДЫГ МОНГОЛДОО БАРИХ БОЛОМЖТОЙ

-Скандинавын орнуудын уулархаг, үзэсгэлэнт байгаль, тэнд баригдсан тав тухтай шалей /chalet/ загварын байшингууд нь дэлхийд брэнд болсон байдаг.
-Дэлхийд хамгийн эрэлттэй модон байшингийн загварууд Альпийн нуруунд байдаг. Альпийн нурууны үзэсгэлэнт байгаль, тэр байгалийн гоо үзэмжийг улам тодруулсан шалей хэмээх загварлаг модон байшингууд дэлхийд алдартай. Альпийн нурууны орнууд үзэсгэлэнт байгальдаа хамгийн чанартай шалей загварын модон байшингуудыг барьж, зах зээл бизнес болгосон ард түмэн. Тэгэхээр Альпийн нурууг нааш нь татаж, монголчууддаа ойртуулах гэсэн санаа л даа. Манайд сайхан байгаль нь байна, байшин барих шийдэл нь байна.

-Шалей /chalet/ загварын байшингууд байгалиа чимж, төгс хослол болж чадаж байна шүү?
-Үүний гол шалтгаан нь төлөвлөлт. Манайхан голдуу европ соёл, төлөвшилтэй байдаг нь анзаарагдсан. Төлөвлөлтийн тухай яриаг гал тогооноос нь эхэлье л дээ. Гал тогооны тоног төхөөрөмжүүд ямар өргөн сонголттой болсон билээ. Тэдгээрийг ашиглаж хийсэн хоолны нэр төрөл хэчнээн ямар баялаг байх вэ. Хоол хийх нь өөрөө урлаг. Тиймээс эрх чөлөөгөө мэдэрч хоолоо хийх орон зайг бэлдэж өгөх ёстой. Тэгэхээр гал тогоонд багадаа 40 ам.метр талбай шаардлагатай байгаа биз.
Царс модон байшинг нэг барьчихвал 30 жил засвар хийх шаардлагагүй. Нэг байшин барьчихвал хэдэн үеэрээ амьдрах, үнэ цэнэ нь улам нэмэгдэх, жинхэнэ утгаараа үл хөдлөх хөрөнгө болно.
Хоол бэлтгэх болон хооллох орон зай нь тусдаа соёл. Монголчууд гэр бүлсэг, ширээ тойрч хооллох дуртай хүмүүс. Тэгэхээр багадаа 12 хүний суудалтай ширээ тавья. Тэр хэрэгцээг энэ байшинд төлөвлөдөг.
Унтлагын өрөө том цэлгэр байх нь тохиромжтойгоос гадна унтлагын өрөө бүхэн 00-той. Аав ээжийн, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн болон зочны 00 тусдаа байхаар тооцож, төлөвлөдөг. Тэгэхээр унтлагын өрөө багадаа 40 ам.метр талбайтай, 20 ам.метр талбайтай ариун цэврийн өрөө тавьж байж тав тухыг ярина. Ариун цэврийн өрөө маш чухал. Ванныг цэлгэр цонхны хажууд тавьж өгсөн байдгаараа тав тух, тансаг байдлын илэрхийлэл болдог, амьдралаас авах таашаалыг мэдрүүлдэг. Ванндаа хэвтэж байхад цонхоор нар тусаад л... Үүнийг мэдрэхийг хүсдэггүй хүн байдаг гэж үү.

Дээр нь гэр бүлээрээ буйданд тухлаад зурагт үзэнгээ амрах хэсэг гэж байна. Амрах өрөө нь багадаа л 60 ам.метр гэх мэтээр хүний хүсдэг бүхнийг төлөвлөн тооцоход байшин 300-400 ам.метр талбайтай байвал нөгөө ая тух, соёл, тансаг байдал бүрдэх юм. Зоорийн давхрыг ашиглана. Америкт орчин үеийн айлууд home theatre- аа зоорийн давхартаа шийдсэн байдаг. Хүнсний агуулах, зоорь, угаалга хатаалга, фитнес, аж ахуйн өрөө, гараажийг зоорийн давхартаа төлөвлөдөг.
-Тэгэхээр нэлээн том байшин болох нь ээ. Сүүлийн үед хүмүүс том байшин зардал өндөртэй дэмий гэх болсон шиг санагддаг?
-Ашиглалтын зардал тэг рүү тэмүүлсэн байх шийдлийг боловсруулсан. Сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчийг ашиглах юм. Манай малчид нарны эрчим хүчийг хамгийн сайн ашигладаг. Модон байшинг хамгийн гоё болгодог зүйл нь ил зуух буюу камин зуух. Камин зуух нь зориулалтын хувьд олон янз байдаг. Камин зуухыг америк, канад, европууд хамгийн сайн хийж байна.
-Байшингийн дэд бүтцийн шийдлийг яаж хийх вэ?
-Европын шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн инженерингийн компаниудтай хамтран ажилладаг. Америкт барилгын чанар, стандарт өндөр түвшинд тавигддаг. Тэр стандарт шалгуурыг бүрэн хангасан байшин гэдгийг давтан хэлмээр байна л даа. Хамгийн сайнаараа хийдэг бизнесийн ёс зүй гэж мундаг юм байна. Манай үйлдвэр экспортолж буй байшиндаа онцгой анхаарал хандуулдаг.
CHALET ЗАГВАРААР МОНГОЛЫН ХЭД ХЭДЭН ЦЭГТ ЖУУЛЧНЫ БААЗ БАРИВАЛ ЖУУЛЧДЫН СОНИРХЛЫГ ТАТНА

-Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил”, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарлаад байна. Шалей загварын байшингуудыг байгалийн сайханд баривал жуулчдын хүсдэг тав тухтай, тансаг орчин бүрдэх юм биш үү?
-Дэлхий нийтээр хэт төвлөрөл, хотжилтоос залхаж хүний гар хүрээгүй эрүүл газар, жинхэнэ байгальд амрахыг хүсэж байна. Үзэсгэлэнт байгаль, уламжлалт мал аж ахуй энэ бүхэн нь Монголд байна. Альпийн байшин Chalet загвараар Монголын хэд хэдэн цэгт жуулчны бааз барьж болох юм. Монголд ирсэн жуулчид хоол, усанд тухтай орох орчин байхгүйгээс тух алддаг. Жуулчдад уламжлалт мал аж ахуй, морио унаж эдлэх соёлоо сурталчилж, зурагтаар гардаг “Адуучин” тэмцээн шиг морь бугуйлдах, эмнэг булгиулах зэрэг үзүүлбэрээ үзүүлбэл гадныханд шинэ сонин байх болов уу.
Солонгос, Япон, Хятадын өмнөд хэсэг, зүүн хойд Азийнхныг татвал том зах зээл байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, өвөл даарч үзэх нь бас л сонирхолтой. Миний хувьд жуулчдыг Монголд тухай байх байрыг нь бэлдье. Монгол Улс даяар аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлье гэж байгаа юм. Энэ чиглэлээр сонирхож буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна.
-Та “Шувууны үүр” төслийнхөө талаар товч мэдээлэл өгөөч?
-Сумдын дунд сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, шинэ шатанд гаргаж ирэх зорилгоор царс модоор дотуур байр барих “Шувууны үүр” төслийг санаачилж, БШУЯ-нд санал болгоод байна. Эрүүл, аюулгүй, тохь тухтай хамгийн сайн орчинд хүүхдүүд амьдарч байж эрх нь хамгаалагдана. Он удаан жилийн настай, ашиглалтын зардал маш бага, дотуур байрны жишиг барилга барих нь энэ төслийн гол зорилго юм.
-Америкт байгаа байшинг яаж Монголд авчрах билээ. Тээвэрлэлтээ хэрхэн шийдэх вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Америкийн тээврийн компаниуд Хятадын Тяньжин боомтод 28 хоногт авчирч чадна гэсэн хугацаа өгдөг. Тяньжинаас төмөр замаар Монголд ирэх дундаж хугацаа 2-7 хоног гэж ойлгож болно. Дэлхий дээр тээврийн үнэ хамгийн тогтвортой байгаа. Ковидын үед үнэ өссөн нь тээвэрлэлт удааширснаас ачаа бараа гаалийн баталгаат агуулахад урт хугацаагаар хадгалагдсантай холбоотой. Тэр зангилаа тайлагдаж, хэвийн байдалд шилжээд удаж байна.
Царс модон байшингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягуудаар холбогдох боломжтой.
И-мэйл: Ganaa.GLHM@outlook.com
Facebook: Gastineau Log Homes Mongolia
Вэб сайт: https://oakloghome.com/
Утас: 89090523