Хятадын зүүн өмнөд эрэгт оршдог Хонконг бол үзэсгэлэнт байгаль, хөл хөдөлгөөн ихтэй гудамж, соёлын баялаг өвөөрөө зочдыг татдаг гайхалтай газар юм.
Хонконг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн Хуульд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонконг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.
Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонконг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонконгт барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоол, кино, хөгжмийн урлагуудад нь тод харагддаг.
Таныг энэхүү сэтгэл татам газар руу аялахаас өмнө сэтгэл татам гэрэл зургуудаар дамжуулан Хонконгийн багахан хэсгээс танилцуулахыг зөвшөөрнө үү.