“Тэнгэрийн заадас” номын нээлт энэ сарын 26-нд “Чингис хааны музей”-д амжилттай болж өнгөрлөө. Номын зохиолч Ж.Буд-Эрдэнэ “Анх энэ номын санаа 10-аад жилийн өмнө гарсан юм. Гэрэл зурагчин Цацрал ах бид хоёр “Esquire” сэтгүүлийн “Амьдралын дүрэм” гэдэг булангийн шүтэн бишрэгчид. Энэ булангийн онцлог нь алдартнуудын хар цагаан хөрөг зураг дээрээс нь тэр хүмүүсийн ишлэлүүдийг бичсэн байдаг. Шигтгээ мэт тэр жижиг жижиг ишлэлүүд нь алдартнуудын хөрөг зурагтайгаа зохицно гэж янзын.
Цаанаа л их гоё, өвөрмөц, сонирхолтой формат. Цацрал ах надад чи бичээч, өөрт нь Монголын нэлээд олон алдартнуудын зураг бий шүү гэж хэлж байсан. Даанч тэр яриагаа бид хоёр ажил хэрэг болгож чадаагүй юм.
Нийгмийг гэрэлтүүлж байгаа сод хүмүүсээс хойч үе үлгэрлэх ёстой. Энэ номын баатрууд багадаа бүгд л ямар нэг мөрөөдөлтэй байсан юм билээ. Түүнийхээ төлөө хөдөлмөрлөж амжилтын эзэд болсон. Би багадаа одон орон судлаач болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ болоогүй. Харин энэ номынхоо нэрээр мөрөөдлөө жаахан ч гэсэн биелүүлж байна гэж баярлаж байгаа. Тэнгэрт гялалзах түм буман оддын дунд гэрэл цацруулан зурайх сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг номынхаа баатруудтай адилтгаж өгсөн нэр” гэв.
Энэ номд манай улсын улс төр, урлаг, спорт, утга зохиол, эрүүл мэндийн салбарын манлайлагч 80 хүний хөргийг багтаажээ.
Номын нээлтийг Монгол Улсын СГЗ Ш.Ёолк, Монголын Радиогийн хөтлөгч Б.Хургаа нар хөтлөн явуулав. Нээлтэд номын баатруудын зарим нь хүрэлцэн ирсэн байв. Гэрэл зурагчин н.Баттайван 80 алдартны хөрөг зургийг хар цагаанаар авчээ.