gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зээлийн мэдээллийн сангийн УХААЛАГ шийдэл SAINSCORE

Б.Нямдарь
Эдийн засаг
2023-05-18
346
Twitter logo

Аливаа бизнесийн байгууллагын амжилт үйл ажиллагаанаасаа хамаараад харилцан адилгүй хэмжигддэг. Тэд зорилгоо томоор тавьсан, зорилтуудаа амжилттай биелүүлж, тэргүүлэгч байж, томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн, богино хугацаанд харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, зах зээлд байр сууриа олсон, өөрсдийн давуу талаараа ялгарсан гээд амжилтын хэмжүүр харилцан адилгүй байдаг ч энэ бүгдийг нэг дор цогцлоосон, амжилттай яваа эрч хүчтэй шинэхэн хамт олныг та бүхэнд танилцуулж байна.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛ БАНКНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХҮРГЭДЭГ "SAINSCORE" ЗМС

2021 оны тавдугаар сард байгуулагдсан "Sainscore" ЗМС нь Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг хүргэх эрх бүхий компани юм.

Одоогоор зээлийн мэдээллийн үйлчилгээ, тэр дундаа зээлийн мэдээллийн лавлагааны үйлчилгээг иргэд, банк санхүүгийн байгууллагуудад үзүүлж байна. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо,  санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гээд зээлийн харилцаанд ордог 450 орчим байгууллагад лавлагааны үйлчилгээ үзүүлдэг.

Зээлийн мэдээллийн лавлагаа гэж юу вэ?
Монгол Улсын иргэний зээлийн мэдээллийн түүхчилсэн дэлгэрэнгүй тайланг зээлийн мэдээллийн лавлагаа гэх ба Sain Score аппликэйшн болон вэб хуудаст хандан авах боломжтой. 

Кредит оноо гэж юу вэ?
Зээлийн мэдээллийн лавлагаанд үндэслэн санхүүгийн эрсдэлийг тооцон оноо хэлбэрээр харуулахыг зээлийн кредит оноо юм.

"Sain Score" ЗМС нь Америкийн Нэгдсэн Улсын санхүүгийн салбарын томоохон байгууллага болох FICO-той хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Тэд 70 жилийн туршлагатай, дэлхийн 30 гаруй байгууллагад зээлийн онооны системээ нэвтрүүлээд буй FICO байгууллагын зээлийн эрсдэлийг тооцох системийг Монголд анх удаа нэвтрүүлж, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахын зэрэгцээ иргэд болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчилнө. Өөрөөр хэлбэл иргэний зээлийн эрсдэлийн түвшин ямар хэмжээнд буйг олон улсын баталгаат системээр тооцож гаргана гэсэн үг.

Сонирхуулахад, FICO компаниа нь жилд дунджаар 100 тэрбум орчим зээлийн оноо гаргадаг. Мөн АНУ-д 90 орчим хувь нь FICO компанийн тодорхойлсон зээлийн оноог харгалзан зээлийн шийдвэрээ гаргадаг байна. Түүнчлэн тус улсын 100 гаруй банкны 90 гаруй нь тус байгууллагын зээлийн онооны системийг ашигладаг.

"Sainscore" ЗМС-ийн хүний нөөц цомхон ч хүн бүр хариуцлагатай, гүйцэтгэл өндөр, нэг зорилгын төлөө, нэгдмэл байдлаар ажиллаж чаддаг бөгөөд ажилтныхаа хандлага, хичээл зүтгэлийг чухалчилдаг учир хүний нөөцөө ч энэ чанарыг харгалзан бүрдүүлэхийг зорьсон хэмээн "Sain Score" ЗМС-гийн Гүйцэтгэх Захирал Д.Энхцацрал хэллээ.

- Sainscore брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлжээ. Цаашдын зорилго юу вэ?
- Бидний эрхэм зорилго “Дэлхийн туршлагыг нутагшуулж санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн Монгол хүний мөрөөдлийг бодит болгоно” хэмээн тодорхойлсон байдаг. Бид үндэсний хэмжээнд санхүүгийн боловсрол, зээлийн эрсдэлийг үнэлэх чиглэлд төрөл бүрийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэр дундаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нөү-хауг нутагшуулснаар Монгол хүн бүр санхүүгийн үйлчилгээг элдэв чирэгдэлгүй шууд хүртээмжтэй авч чадах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн байгууллага болон иргэд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх, иргэд санхүүгийн үйлчилгээг авахад хялбар байх эрүүл тогтолцоо, сайн соёлыг бий болгох үндсэн суурь тавигдана гэж бодож байна.

- Олон нийтийн санхүүгийн боловсрол их чухал санагддаг. Иргэд зээл авахдаа нэн түрүүнд юунд анхаараасай гэж та боддог вэ?
- Иргэн аливаа төрлийн зээл авахаасаа өмнө өөрт нь ямар боломжууд байгааг олон талаас нь сайтар судлах хэрэгтэй. Олдсон нь энэ гээд өндөр хүүтэй зээл шууд авч болохгүй. Өөр ямар боломжууд байгааг судалж, өөрийн нөхцөлд тааруулан, аль тохиромжтой гэснээс сонголтоо хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл иргэдийн зээлийн мэдээлэл нь зээлдэгчийн шаардлагыг хангаж байгаа эсэхээ мэддэг, түүндээ таарсан үйлчилгээгээ авдаг байх нь чухал юм. Гэхдээ санхүүгийн боловсрол нь зээлтэй холбоотой үйлчилгээ гэхээсээ илүүтэй хувийн санхүүгийн талаарх цогц ойлголт юм.

Мэдээж аливаа зорилго нэг харайгаад хүрэх цэгтээ оччих амар зүйл биш, эхний нэг алхмаас эхэлнэ. Тиймээс иргэн өөрийн мэдээллээ таньж мэдэх, санхүүгийн харилцаанд оролцож байгаа үйл явц амьдралд нь ямар ач холбогдолтой гэх ойлголтоос л энэ бүгд эхэлнэ.

SAINSCORE АПП-ААС ИРГЭД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАГАА АВЧ БОЛНО

Тэд зээлийн лавлагааны үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд зүгээр суусангүй, зах зээлд хэрэгцээтэй дараа дараагийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар "Sain Score" ЗМС-гийн Бизнес хөгжил хариуцсан Захирал Д.Тэмүжин:
- Бидний зах зээлд нэвтрүүлж байгаа, нэвтрүүлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүнүүд маань иргэд өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг хянах, сайжруулах нөгөө талдаа банк санхүүгийн салбарын байгууллагууд найдваргүй зээлийн хувь буурах, зээл олголт нэмэгдэх, зээлийн хүү буурах зэрэг эдийн засгийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх юм. Жишээ нь FICO оноо Америкт 70 орчим жил  ашиглагдаад хэрэгцээ шаардлага нь улам нэмэгдээд сайжраад явж байна. Өдгөө хүүхэд байхаасаа аав, ээж, өвөө, эмээ нь оноо сайн байснаар ирээдүйд амьдралд нь ямар эерэг нөлөө үзүүлж болох талаар ойлголтыг маш сайн суулгаж өгдөг нь маш том соёл болсон байдаг. Нэг ёсондоо хүн үүнийг "Миний мөрөөдлөө биелүүлэх боломж" гэж хардаг. Наанадаж өөрийн хүссэн байшин, мөрөөдлийн аялалдаа зориулж хамгийн бага хүүтэй урт хугацааны зээл авах боломж бүрдэх бөгөөд нөгөө талдаа иргэн оноогоо өндөр байлгахын тулд хичээх болно шүү дээ.

- Ойрын хугацаанд нэвтрүүлэхээр төлөвлөж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ юу вэ?
- Бид өнгөрсөн гуравдугаар сард Sainscore аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн ба иргэд, хэрэгдэгчдийнхээ гарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулах боломжийг бүрдүүлж байна.

Тухайлбал зээлийн мэдээллийн лавлагааны бүтээгдэхүүнээс гадна малчны зээлийн эрсдлийг тооцох зорилгоор Малын А дансны лавлагааг нэлээн дэлгэрэнгүй хэлбэрээр гаргаж өгдөг болсон. Энэ нь банкнаас бусад ББСБ, ХЗХ, лизингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маань малчны орлогыг тооцох боломжтой болох бөгөөд малчдад зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд нэмэгдэх сайн талтай юм.

Мөн  Монголбанкны өр, орлогын харьцааг гаргадаг тооцооллын дагуу нийт орлого болон зээлийн үйлчилгээний байгууллагад өр төлбөрийг харьцуулах байдлаар сарын орлого, өрийн төлвийг харуулах үйлчилгээг энэ сардаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жишээ нь иргэн зээл авахаар аль нэг банканд очиход өөр банкуудаас авсан зээлийн төлөлтөө хэвлүүлж, тамга даруулаад авчрах шаардлагыг биелүүлэхдээ бараг бүтэн өдрийг зарцуулдаг байсан бол одоо ердөө ухаалаг утсан дээрх Sainscore  апплкэйшний тусламжтайгаар өр, орлогын харьцааг тооцох бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой юм.

Мэдээж энэ төрлийн үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний чухал ажил бөгөөд тэд Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 олон улсын стандартыг хангажээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаандаа олон улсын стандартын шаардлагыг хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангасан найдвартай үйлчилгээ хүргэдэг.

Энэ талаар Мэдээлэл технологийн албаны захирал М.Баттөмөрөөс тодрууллаа.

- Бид хэрэглэгчдэд Зээлийн мэдээллийн сангийн чанартай үйлчилгээ хүргэхээс гадна, бидэнд итгэл хүлээлгэн манай үйлчилгээг авч байгаа харилцагч банк, санхүүгийн байгууллага, зээлдэгч иргэдийн бизнесийн болон хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг. Өнгөрсөн оны наймдугаар сард манай компани олон улсын стандартын ISO27001:2013 гэрчилгээгээ авч, зээлийн мэдээллийн зах зээлд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн анхдагч компани болсон. ISO27001 стандарт хэрэгжсэнээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй, оновчтой тогтолцоо бий болж, зээлийн мэдээллийн сангийн хэрэглэгч, харилцагч бүх байгууллагуудад аюулгүй байдлын маш тодорхой шаардлага тавьж хамтран ажиллах боломж бүрдсэн юм.

Түүнчлэн бид байгууллагын ёс зүй, хараат бус байдал, мэдээллийн технологийн сайн засаглал, мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Жишээ нь мэдээллийн технологийн хяналтын COBIT 5.0 тогтолцоог нэвтрүүлэх замаар мэдээллийн технологийн менежментээ арилжааны банкнуудын төвшинд хүргэж чадсан нь манай давуу тал гэж боддог. Бид дэлхийн тэргүүлэгч брендүүдийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын системүүд, тоног төхөөрөмжийг ашигладаг бөгөөд энэ нь маш хурдтай өсөн нэмэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мөн тусалдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь дан ганц бидний үүрэг бус манай иргэд, зээлдэгч нар зээлийн мэдээллийн санд байгаа өөрийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг байнга хянаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй байдаг.  

- Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд хүний нөөцөө хэрхэн бүрдүүлсэн бэ?
- Бид мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлага, өндөр ур чадвартай инженерүүдээр багаа бүрдүүлсэн. Тухайлбал манайд OSCE (Offensive Security Certified Expert), te-1, CISA (Certified Information Systems Auditor), ISO 27001:2013 lead auditor, NSE 4 Network Security Professional, Oracle database 11g зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай инженерүүд ажиллаж байна. Хүний нөөцөө бид компанийнхаа үнэт зүйлс гэж үздэг бөгөөд ажилтнуудаа байнга хөгжүүлж, тэдний ур чадвар, чадамжийг байнга нэмэгдүүлэхийг эрмэлздэг.

Тэд байгууллагын үнэт зүйл бол хүний нөөц хэмээн тодорхойлсон нь бодит байдал дээр ч илэрхий байлаа. Учир нь ажил мэргэжлийн хөгжилд анхаарахаас гадна ажилтнуудынхаа тав тухыг хангасан оффисын орчинг маш сайн бүрдүүлжээ. Аливаа байгууллага, хамт олны ажлын бүтээмж нь ажиллаж буй орчин, хоорондын харилцаа холбооноос багагүй хамааралтай байдаг. Залуу, эрч  хүчтэй хамт олноос бүрдсэн тэдний ажлын байрны орчин, уур амьсгал чөлөөтэй, найрсаг, ажил хэрэгч байдлаас ажихад Монголын чадварлаг компаниудын эгнээ өргөжин тэлж,  "Sain Score" ЗМС-ийн цаашдын үйл ажиллагаа, амжилтад бүрэн итгэл төрж байлаа.

Утас: (+976) 7509-0000
И-мэйл: info@sainscore.mn
Вэбсайт: www.sainscore.mn
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/sainscore

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан