gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөл Якутаас эхэлнэ

Х.Көгершин
Нийгэм
2023-04-06
86
Twitter logo
Х.Көгершин
86
Twitter logo
Нийгэм
2023-04-06
Өвөл Якутаас эхэлнэ

Халуун бэлэн гоймон, түүхий өндөг хөлдсөн, термометрийн зүү -55градусыг зааж буй зураг, бичлэгийг та бид интернэтээр бишгүй л харж байсан байх. Энэ бол ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) улсын өвлийн жирийн нэг өдрийн дүр зураг.

Тэнд аравдугаар сарын эхээр хүйтэрч, нэгдүгээр сард агаарын дундаж температур -35 градус хүрдэг нь өвөл Якутаас эхэлдэг гэмээр. Якут улсын Оймякон, Верхоянск мужуудад агаарын дундаж температур хамгийн хүйтэн буюу -50 градус хүртэл заадаг. Якутад өвлийн улирал долоогоос есөн сарын турш үргэлжлэх тохиолдол бий. 

Нутгийн иргэд ийм хүйтэнд гайхаж ажрахаа аль хэдийн больжээ. Биднийг Якутад очсон өглөө -30 градусын хүйтэн байв. Хаврын эхэн сард ийм хүйтэн байна гэж тооцоолоогүй би цочирдов. Харин нутгийн иргэд -30 градусын хүйтнийг дулааханд тооцно. 

ОХУ-ын газрын зураг

Бүгд Найрамдах Саха (Якут) улсын нийслэл нь Якутск хот юм. Лена мөрний зүүн эрэг дагуу байрладаг тус хотыг 1632 онд анх үүсгэн байгуулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэ нь одоогийн Бүгд Найрамдах Саха (Якут) улс болох суурийг тавьсан юм. 3103.2 мян.км² газар нутагтай Саха (Якут) улс нь ОХУ-ын бүрэлдэхүүн дэх улсуудаас хамгийн том газар нутагтай. Энэтхэг, Аргентин улсаас ч том газар нутагтай тус улс ердөө 991 мянган хүн амтай. Якут, Орос, Эвенк, Эвен, Украин, Татар, Буриад, Киргиз, Тажик, Армян, Узбек, Долган, Казах, Башкир, Солонгос, Молдав, Гүрж, Еврей, Польш, Удмурт зэрэг 126 ястан амьдардаг байна. 

Хахир хүйтэн цаг агаарын нөхцөл байдлаа дагаад нутгийн иргэд мөн адил хүйтэн, хөндий байх болов уу гэсэн бодлоо Якутад очоод гээсэн юм. Якут хүний зочломтгой заншил бүр ч гойд. Якут айлд орсон хэнийг ч эелдэг сайхан хүлээн авна гэдэгт итгэлтэй байж болно. Зочныг гэрт ороход хойморт суухыг урин гэрийн эзэгтэй цай аягалахад гэрийн эзэн "сонин сайхан зүйлээ" харилцан ярилцана. 

Гэсэн хэдий ч хамгийн багадаа хагас жил үргэлжилдэг өвлийн улирал, хахир хүйтэн иргэдийн амьдралд хүндрэл учруулж буйг иргэд хэлж байв. 

ЯКУТЫН МӨНХ ЦЭВДЭГ ГЭСЭХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ХОХИРОЛТОЙ ВЭ

Өнөөдөр Якут улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг бүс нутгийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаар эрс  дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр буй.

Үүнтэй холбогдуулан өнгөрөгч гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Саха (Якут) улсад уур амьсгалын өөрчлөлт болон мөнх цэвдэг гэсэх үйл явц сэдэвт олон улсын хурал боллоо. 

ОХУ-ын нутаг дэвсгэрийн 60-65 хувь нь мөнх цэвдэгтэй. Энэ нь Зүүн Сибирь, Өвөрбайгалийн хязгаарт хамгийн өргөн тархсан. Мөнх цэвдгийн хамгийн гүн хязгаар нь Якут дахь Вилюй голын дээд хэсэгт тэмдэглэгдсэн байдаг.

Якутын эрдэмтэн судлаачид мөнх цэвдгийг судлах олон жилийн туршлага хуримтлуулсан. Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт байгаль орчны өөрчлөлтийг хянах бүрэн тоноглогдсон найман станц бий. Түүнчлэн Якутын эрдэмтэд 2100 он хүртэлх уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан таамаглах боломжтой аж.

Мөнх цэвдэгт өөрчлөлт орж буй үзэгдэл нь эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн аж амьдралд маш их хохирол учруулж буй. ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны мэдээлснээр мөнх цэвдгийн доройтол нь газрын тос, байгалийн хийн олборлолт 29 хувиар буурах шалтгаан болохоос гадна төмөр зам, авто зам барихад хүндрэл учруулна гэв. Мөн 2050 он гэхэд мөнх цэвдгийн эвдрэлээс үүсэх хохирлын хэмжээ 5 их наяд рубль хүрч магадгүй гэсэн тооцоог гаргажээ.

Якутск хотын бараг бүх байшин барилгууд нь бусад цэвдэг дээрх хотуудтай адил гадсан суурь дээр баригдсан байдаг. Хэрэв өөр аргаар барьсан тохиолдолд хүйтэн цэвдэгт хөрс барилгын насыг багасгана. Түүнчлэн барилгын халаалт мөнх цэвдгийг хайлуулснаар хананд цууралт үүсгэж, гажуудуулдаг байна. 

Иймээс Саха улсын эрх баригчид уур амьсгалын эрсдэлд дасан зохицох, тэмцэх гэсэн хоёр стратегийг зэрэг хэрэгжүүлэх тактик баримталж буй. Аж үйлдвэржсэн бүс нутагт хүлэмжийн хийг бууруулахад хяналт тавих, мөн дэд бүтцийг барьж байгуулахдаа олон арван жилийн хугацаанд барилга байгууламжийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнх цэвдгийн төлөв байдлын урт хугацааны урьдчилсан тооцоог сайтар гаргана гэж ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) улсын тэргүүн Айсен Николаев хэллээ.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 24-25 орчим хувьд цэвдэг тархсан ба туйл орчмын бүс нутаг болон өндөр уулсын бүс нутагт цэвдэг тархсан байдаг. Улсаар яривал 48 орны газар нутагт мөнх цэвдэгтэй. Мөн нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь зөвхөн таван улсын газар нутагт ногддог. ОХУ, Канад, Хятад, АНУ-ын дараа цэвдгийн тархалтаараа тавдугаарт Монгол Улс орно. 

ДЭЛХИЙН ДӨРВӨН ОЧИР АЛМААЗ ТУТМЫН НЭГ НЬ ЯКУТЫНХ 

Якут улс алт, газрын тос, байгалийн тос, нүүрсний нөөцөөр баялаг. Өнгөрсөн онд

  • 38 сая тонн хүртэлх нүүрс,
  • 46 тонн алт,
  • 17.5 сая тонн газрын тос,
  • 17 тэрбум тонн байгалийг хийг олборложээ.

Байгалийн баялгийн нөөцөөр Якут улс ОХУ-д нэгдүгээрт жагсдаг байна.

Якут очир алмааз олборлолтоороо дэлхийд толгой цохидог гэхэд хилстэхгүй. Дэлхийн дөрвөн алмааз тутмын нэг нь Якутынх буюу нийт нийлүүлэлтийн 25 хувийг хангадаг байна. Гэвч дэлхийн алмаз арилжааны хамгийн том платформ RapNet ОХУ-аас нийлүүлсэн үнэт чулууг худалдахыг хориглосон талаар мэдэгдсэн. Мөн ЕХ, АНУ, Их Британийн эрх баригчид очир эрдэнийн үйлдвэрлэлийн  дэлхийн 27 хувь, Оросын 95 хувийг бүрдүүлдэг АЛРОСА компанийг 2022 оны дөрөвдүгээр сард хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. 

Сонирхуулахад АЛРОСА компани 2021 онд зөвхөн Бүгд Найрамдах Саха (Якут) улсын төсөвт 40 орчим тэрбум рублийн ногдол ашиг төлжээ.

МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН АМЬТДЫН ДЭЛХИЙН ЦОРЫН ГАНЦ МУЗЕЙ 

Якутын нутаг дэвсгэрээс арслан заан болон бусад чулуужсан амьтдын араг яс, ясны үлдэгдэл зэрэг өвөрмөц олдворууд маш олноороо олдсон байдаг. 1991 онд Якут хотод үүсгэн байгуулагдсан Арслан зааны музей нь мөстлөгийн үеийн амьтдад зориулагдсан дэлхийн цорын ганц музей юм.

Арслан зааны хөшөө

2000 гаруй бүх төрлийн том хөхтөн амьтдын ясны үлдэгдлийг энэхүү музейд цуглуулсан бөгөөд үүн дотор арслан заан, үсэрхэг хирс, ленийн (Черскийн) морь, плейстоцен үеийн богино эвэрт бизон үхэр болон хонин бух, аварга цаа буга, хандгай, агуйн арслан, чоно, агуйн баавгай зэрэг бий. Товчхондоо хэлэхэд Якут бол палеонтологич, археологичдын мөрөөдлийн нутаг юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан