gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Акуа гардэн”-д газар олгосон хотын дарга нар

Б.Чимэг
Улс төр
2023-07-24
1475
Twitter logo

Хан-Уул дүүрэгт барьж буй “Акуа гардэн” хотхоны барилгын ажил эхэлсэн цагаас олон нийтийн анхааралд өртсөн. Дунд голтой зэрэгцүүлэн барьж буй хотхоныг барихаас өмнө усан парк барина гэж мэдээлсэн нь эцэг эхчүүдэд хүлээлт үүсгэсэн юм. Гэвч анх үзүүлсэн зураг төсөлд өөрчлөгдөж, олон давхар барилга барьж эхэлсэн.

Энэ сард болсон үерийн дараа мэргэжилтнүүд тус хотхоныг нураах буюу газар чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм энд Жи констракшн”-ийн эзэмшил газрын захирамжийн түүхийг хүргэе.

НЭГ.

Нийслэлийн Засаг даргын 2008.09.17-ны өдрийн 442 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо /тухайн үеийн 01 хороо/-ны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118 000 м.кв орон сууцны зориулалттай газрыг таван жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ Дүүргийн Засаг даргын 2008 оны 23 дугаар захирамжийг үндэслэсэн байна. Тухайн үед Түдэвийн Билэгт хотын дарга байв.  

ХОЁР.

Нийслэлийн Засаг даргын 2011.03.25-ны өдрийн 256 дугаар “Газар ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар  “Эм энд Жи констракшн” ХХК-д 118 000 м.кв орон сууцны зориулалттай газрыг Капитал банканд эрх шилжүүлж, таван жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ. Тухайн үед Г.Мөнхбаяр хотын дарга байв.

ГУРАВ.

Нийслэлийн Засаг даргын 2013.10.18-ны өдрийн А/951 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулж, захирамжийн холбогдох заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн 11.8 га газрыг “Эм Энд Жи” ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар таван жил эзэмшүүлжээ. Хотын дарга Э.Бат-Үүл байв.

ДӨРӨВ.

Нийслэлийн Засаг даргын 2018.11.27-ны өдрийн А/1111 дүгээр “Газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжаар 118000 м.кв ногоон байгууламжийн зориулалттай газрыг мөн компанид

  • 29 444 м.кв, газрыг үйлчилгээний зориулалтаар,
  • 79875 м.кв, газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар
  • 2642 м.кв газрыг эзэмших эрхтэйгээр тус тус хэсэгчлэн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилжээ. Хотын дарга С.Батболд байв.

ТАВ.

Нийслэлийн Засаг даргын 2020.09.30-ны өдрийн А/1155 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” захирамж гарав.

  • 29444 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар,
  • 79875 м.кв газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар,
  • 2642 м.кв газрыг  эзэмших эрхтэй газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар  захирамж гаргасан байна.

Дараа нь Засаг даргын 2021 оны А/514, А/515, А/516 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамж, Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар 29 444 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгожээ.

ЗУРГАА.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/838 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0147 дугаар шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/515, А/516, А/517 дугаар захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгожээ. Иймд “Эм энд Жи констракшн” барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Барилгын тухай хуульд 16-аас давхар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зогсоох эрх Барилга хот байгуулалтын яаманд бий. МХЕГ-ыг татан буулгаж, барилгын компаниудад тавих хяналтын чиг үүргийг салбар яам хариуцах болсон.

Тус яам руу НЗДТГ-аас албан бичиг явуулж, нийслэлийн Хуулийн хэлтэс хотхоны барилгуудыг нураан, газар чөлөөлөх гарц шийдлийг судалж байна.      

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан