Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн бичсэн "Монгол Улсын худалдаа давамгайлсан хөгжлийн хоцрогдлыг багасгаж, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх нь" нийтлэлийг хүргэж байна.
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс худалдаа болон экспортын асар олон сорилттой тулгардаг. Тус улсын экспорт ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд голчлон түүхий эдээс бүрдэж байна. Гэлээ ч бид нэмүү өртөг шингээх боловсруулалтын нөөц боломжоо ашиглан дижиталчлалын дэвшилд тулгуурлаж худалдаа болон экспортын чадавх боломжоо нэмэгдүүлснээр эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, эрдэс баялгийн салбараас хараат байдлаа багасгах асар их боломжийг олж харж байна.
Монгол Улсын худалдааны бүтэц, суурь муутай явж ирснийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийг гадаад цочролд эмзэг болгож байна.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд тохиосон КОВИД-19 цар тахлын улмаас хэдэн жил дараалан хумигдаж, Орос-Украйны хямралын нөлөөлөлд ихээхэн өртсөн хэдий ч 2022 оноос эргэн сэргэх шинжтэй болж эхэллээ. 2022 оны худалдааны эргэлт 2021 оныхтой харьцуулахад 32 хувиар өсөж, Монголын Улсын эдийн засгийг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарахад нөлөөлжээ.
Гэвч энэхүү сэргэлт нь ашигт малтмалын салбар гэсэн ганцхан салбар, БНХАУ гэсэн ганцхан түнштэй хийсэн худалдаанаас хамаарч байгаа юм. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь ашигт малтмал бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг Хятад Улс руу гаргадаг. Энэ нь Монгол Улсын худалдааны бүтэц, суурь муутай явж ирснийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийг гадаад цочролд эмзэг болгож байна.
Түүнчлэн, Монгол Улс далайд гарцгүй газар зүйн сул талынхаа улмаас бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргахад тээвэр, худалдааны логистикийн өндөр зардал гаргах, хугацаа алдах зэрэг хохирол хүлээдэг. Худалдааны олон талт сорилтод өртдөг Монгол Улсын хувьд худалдааны асар их чадавх боломжтой хэдий ч дэлхийн зах зээл дээр гүйцэтгэл муутай байна.
НҮБ-аас Дижитал болон тогтвортой худалдааг хөнгөвчлөх талаар дэлхийн хэмжээнд явуулсан судалгаанаас үзэхэд Монгол Улсын үзүүлэлт Ази, Номхон далайн бүсийн болон дэлхийн дунджаас хол доогуур байна. Монгол Улсын худалдаа дэлхийн худалдааны интеграцид хамгийн бага хэмжээгээр нэгдсэн орны нэг. Хэдийгээр Монгол Улс ДХБ-ын гишүүн орон боловч, бүс нутгийн худалдааны хоёрхон гэрээ хэлэлцээрт нэгдсэн буюу Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (АНДХХ) нэгджээ.
Олон улсын худалдаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур байж ирсэн юм.
Монгол Улсын худалдаа, логистикийн сүлжээнд холбогдсон байдал ихэд хязгаарлагдмал байна. Дэлхийн Банкнаас хамгийн сүүлд нийтэлсэн Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс дэлхийд 97-д эрэмбэлэгджээ. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (НҮБХХБХ)-ын Бүтээмжийн чадавхын индекс буюу улс орны бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ өсөж, хөгжих боломжоор хангах чадавхын хувьд Монгол Улс дэлхийд 94-т эрэмбэлэгдсэн байна.
Олон улсын худалдаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур байж ирсэн юм. Монгол Улсын худалдаа болон ДНБ-ий харьцаа үргэлж 100 хувиас дээш байж иржээ. Дотоодын зах зээлийг тэлэх нь улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нэг арга боловч, энэ нь өргөн уудам газар нутагт тархан суурьшсан харьцангуй цөөн хүн амтай Монголын хувьд төдийлөн хялбар сонголт биш юм.
Дотоодын зах зээл нь хязгаарлагдмал бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх асар их байгалийн баялагтай Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг гол гарц гэж үзэх нь ойлгомжтой.
Худалдаанд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс худалдааны чадавхаа дөрвөн хэмжээст үзүүлэлтээр нэмэгдүүлэх нэгдмэл арга барилыг ашиглах хэрэгтэй. Уг дөрвөн хэмжээс нь:
- Худалдааны өртгийг бууруулах горим, журмуудыг хэвшүүлэхийг дэмжих;
- Монгол Улсын дэлхийн зах зээлд нэвтрэхийг нь хурдасгаж, улмаар гуравдагч хөршийн бодлогыг нь дэмжих интеграцид нэгдэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ урсгалыг хялбаршуулахын төлөө дэлхийн биет болон дижитал сүлжээнүүдэд холбогдох;
- Монгол Улсад экспортын зах зээлээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зэрэг юм.
Эдгээр аргуудыг нэгдмэл байдлаар ашигласнаар Монгол Улс сорилтуудаа даван туулж, ашиглагдахгүй байгаа чадавх боломжоо үр нөлөөтэй ашиглаж чадна. Монгол Улсын худалдааны чадавхыг дээрх дөрвөн чиглэлээр бэхжүүлэхийн тулд салбар дамнасан таван идэвхжүүлэгч хүчин зүйлс болох бодлого/засаглал, хүний болон санхүүгийн нөөц, дэд бүтэц, дижиталчлал болон хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргаж, чадавхын сайжруулж, үр өгөөжтэй худалдааны экосистемийг бий болгох хэрэгтэй. Тодруулбал:
- Тодорхой бодлого нь худалдааны экосистемийг бий болгох суурийг тавьдаг бол засаглал нь түүнийг тогтвортой байдлаар хангаж өгдөг.
- Хүний болон санхүүгийн нөөц нь худалдааны экосистемийг ашиглалтад оруулж, байнгын ажиллагаатай байлгах хөдөлгүүр болдог.
- Зөөлөн болон хатуу дэд бүтэц нь бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг тасалдуулахгүй байх гол тулгуур болдог.
- Дижиталчлал нь бидний бизнес хийх арга замыг хэвшүүлж, шинэ дижитал үйлчилгээ болон бизнесийг тэтгэн дэмждэг.
- Хамтын ажиллагаа нь Монгол Улсын худалдааны экосистемийн хилийн чанад дахь худалдааны түншүүдтэй үүсгэсэн холбоог бэхжүүлж, зах зээлийг тэлдэг.
Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хамтын Ажиллагааны Хүрээ (НҮБТХХАХ) стратегид тодорхойлсон хөгжлийн гурван тэргүүлэх зорилгын нэг болох ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихэд олон улсын худалдааг хөгжүүлэх нэн чухал гэж НҮБ нь үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг нэгдсэн байдлаар удирдан чиглүүлэх энэхүү стратегийн баримт бичиг нь Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болох Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын Хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан үндэсний тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилгуудтай нягт уялдсан байдаг.
Худалдааг хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэржилтийн сэргэлт гэсэн хоёр багц асуудлыг шийдвэрлэх, мөн Алсын Хараа-2050 бодлогын дөрөвдүгээр зорилго буюу эдийн засгийн тогтвортой өсөлттэй улс болох зорилгыг биелүүлэх чухал хэрэгсэл юм.
2023 оны байдлаар Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд энэ чиглэлээр нэлээдгүй дэмжлэг үзүүлж ирлээ.
Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн Газрын худалдааны хөгжлийн хоцрогдлыг багасгаж, худалдааны экосистемээ тогтвортой хөгжилд нийцүүлэн бэхжүүлэх, өөрөөр хэлбэл экспортын зах зээл болон бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу худалдааны үр ашгаа тасралтгүй сайжруулах хүчин зүтгэлд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
2023 оны байдлаар Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд энэ чиглэлээр нэлээдгүй дэмжлэг үзүүлж ирлээ. Монгол Улсын цахим худалдааны ерөнхий орчныг сайжруулах зорилготой. Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлангийн танилцууллаа. Мөн Монгол Улсын уул уурхайд төвлөрсөн эдийн засгаас оюуны уурхайд тулгуурласан эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах зорилго бүхий ICT Expo 2023: Mindgolia буюу Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Экспо 2023 үзэсгэлэнг энэ зургадугаар сард зохион байлуулгахад дэмжлэг үзүүлэв.
Монгол Улсын худалдааны хөгжлийн замналд хүчирхэг түнш нь байх болно.
Мөн энэ хүрээнд Цахим худалдаа, арилжааг хөгжүүлэх чиглэлээр олон улсын Глобал цахим яриа хэлэлцээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөг хүртэл бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа экспортыг хөгжүүлэх асар нөөц боломжийг нээхэд туслах зорилгоор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт (ДЭДЧУ) 2023-ыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатар зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газрын манлайллаар НҮБ-ын ХХБХ болон Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ) зэрэг худалдааны чиглэлээр мэргэшсэн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай хамтран, хэрэгжүүлж байна.
Монгол Улс дахь НҮБ нь системийн хүрээн дэх төрөлжсөн агентлагууд, бусад хөгжлийн түнш олон улсын байгууллагууд зэрэг холбогдох бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар Монгол Улсын худалдааны хөгжлийн замналд хүчирхэг түнш нь байх болно.