УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Батчимэгтэй ярилцлаа.
-Нам эвслүүд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгч хянуулна. Өнөөдөр нам, эвслийн төлөөлөл ирсэн үү?
-Нэг намаас ирсэн ч мөрийн хөтөлбөрөө гурван хувь хэвлэн авчрах шаардлагад нийцээгүй тул буцлаа.
-Нам, эвслүүд мөрийн хөтөлбөр боловсруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд нийцүүлсэн байх ёстой. Одоо хүчин төгөлдөр ямар баримт бичгүүд байгаа вэ?
-Бид мөрийн хөтөлбөрт нийцлийн аудит хийдэг. УИХ-ын сонгуулийн тухайн хуулийн 38.5-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн байна” гэж заасан. Мөн санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээний зардал Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан, төсвийн тусгай шаардлагад нийцсэн, эсэхийг Төрийн аудитын хуулиар хянуулж, дүгнэлт гаргуулна гэж заасан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-206 оны төсвийн төсөөллийг хууль болгон баталсан. Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлс эдгээр хуультай нийцэх учиртай. Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй.
Намууд мөрийн хөтөлбөрөө иргэдэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцуулдаг. Иймд аудиторуудад үл итгэх байдлаар хандах хэрэггүй.
Бид мөрийн хөтөлбөрийн нийцлийн аудитыг өнөөдөр эхлүүллээ. Хэрэв эхний ирүүлсэн мөрийн хөтөлбөрт ямар нэг алдаа байвал ирэх сарын 17-ны дотор засаж ирүүлнэ. Бид хүлээж аваад хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзвэл СЕХ-нд дүгнэлтээ өгнө. Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөр бид дүгнэлтээ намуудад биш СЕХ-д өгдөг болсон. СЕХ УИХ-ын сонгуульд оролцох намуудыг бүртгэх, эсэхээ шийднэ.
-Та нийцлийн аудитын талаар тайлбарлаж өгөөч.
-Бид гурван төрлийн аудит хийдэг нь нийцлийн, гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн аудит юм. Гүйцэтгэлийн аудитаар үр дүн, үр өгөөж, арвилан хэмнэлтийг хянадаг. Нийцлийн аудитаар хууль тогтоомжид нийцсэн, эсэхийг шалгадаг.
-Нам, эвслүүд Монгол Улсын урт хугацаан хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д мөрийн хөтөлбөрөө нийцүүлнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Алсын хараа 2050” нь хүчин төгөлдөр болсон, мөрдөгдөж буй, батлагдсан бичиг баримт юм.
-2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН, МАН, МАХН-ын мөрийн хөтөлбөрийг буцаасан. Намууд ямар нийтлэг алдаа гаргадаг вэ?
-Амлалт өгсөн, хуульд нийцээгүй байх, төсвийн хуулиудад зааснаас өндөр дүн тавьсан, бичиг баримт нь боловсруулалтын шаардлага хангаагүй гэх мэт зөрчлүүд байсан. Эдгээрийг хэлж тайлбарлаад нэг удаа мөрийн хөтөлбөрийг буцааж, засах боломж олгодог. Хоёр удаа буцаана гэсэн ойлголт байхгүй.
-Та бүхний нийцлийн аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тохиолдол байсан уу?
-Яагаад бид “Алсын хараа 2050” болон дээр дурдсан хуулиудад заавал нийцүүлэх ёстой юм бэ гэж асуусан тохиолдол бий. Бид хуулийн дагуу аудит хийх тул хуулийн заалтуудыг барьж ажиллана. Өмнөх сонгуулийн өмнө манайхаас тайлбарласны дагуу засаад ирсэн намууд бий. 2020 онд Ардчилсан нам хоёр мөрийн хөтөлбөр өгч, алийг нь авах вэ гэсэн асуудал л үүссэн.
-Мөрийн хөтөлбөрт аудит хийх ажлын хэсэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Ерөнхий аудиторын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 21 хүний бүрэлдэхүүнтэй. Төрийн аудитын байгууллага өөрийн стандарттай, горим сорилтой, хараат бусаар, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бид аудитын үнэн зөв, бодитоор нь хийх үүрэгтэй. Намууд мөрийн хөтөлбөрөө иргэдэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцуулдаг. Иймд аудиторуудад үл итгэх байдлаар хандах хэрэггүй.
-ҮАГ сонгуулийн үйл ажиллагаанд өөр ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Саяхан бид нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Сонгуульд оролцох нам эвслүүдэд өгсөн хандивын аудитыг удахгүй эхлүүлнэ, төлөвлөгөө нь батлагдсан. Сонгуулийн дараа сонгуульд зарцуулсан, төрийн зардлын аудитыг хийнэ. Тойргийн хороо, хэсгийн хороодод ямар зардал гаргасныг хянана.
Мөн нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийнэ. Би даан нэр дэвшсэн зарим хүн хуулийн мэдлэг мэдээлэл дутмагаас одоог хүртэл мэдээллээ өгөөгүй байна. Хандивын данс нээсэн бол дансны мэдээллээ, дансны хуулгаа банкнаас авч өгөх ёстой. 2020 оны сонгуульд өрсөлдсөн зарим хүн одоо ч энэ баримтаа өгөөгүй байна. Би хандив цуглуулаагүй гэдэг. Цуглуулаагүй байсан ч тайлагнах ёстой юм. Мөн тайлангаа буруу ирүүлдэг. Эдгээр хүмүүст Захиргааны хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авахаар бид Сангийн яам, Татварын ерөнхий газар руу албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага хүлээж аваад зарим нэр дэвшигч “Би мэдээгүй, ойлгоогүй, торгууль төлөх боломжгүй” гэдэг.
-Сонгуулийн зардлын дээд хэмжээг та бүхэн танилцуулсан. Намуудаас үүнтэй холбоотойгоор ямар санал шүүмж ирсэн бэ. Зарим нам ҮАГ зардлыг бууруулах зарчимтай гэдэг нь зардлыг сонгууль бүрээр нэмлээ гэсэн.
-УИХ-д суудалгүй хоёр намаас санал ирсэн. Тэгэхээр үлдсэн намууд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Зардлыг тухайн сонгуулийн тойргийн газар нутгийн хэмжээ, хүн ам, сурталчилгааны самбарын хэмжээ зэргийг тооцдог, шалгуурууд бий. Бид хоёр намын төлөөлөлд ямар томьёогоор яаж бодож, зардал гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан.
-2020 оны сонгуулийн дараа СХД-т нөхөн сонгууль явуулсан. Нөхөн сонгуульд нэр дэвшигчид зардлын тайлан өгдөг үү?
-Нөхөн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид зардлын тайлангаа ҮАГ-т өгөх хуулийн заалт байдаггүй. УИХ-ын гишүүд зардлын тайлангаа хувийн аудитын компаниар хийлгээд, тэр компанийн дүгнэлтээ бидэнд ирүүлдэг. Бид тэдгээр тайланг хүлээж авч хянаад мэдээлэх үүрэг хүлээдэг. 2020 оны сонгуульд өрсөлдсөн 683 хүний зардлын тайлан манай цахим хуудсанд бий.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.