Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг ирэх аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулах гэж байна.
Өнгөрөгч онд Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарын бүх түвшний оролцогчид
- салбарын хөгжлийг идэвхжүүлэх,
- гадны хөрөнгө оруулагчдыг татах,
- дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих,
- Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх,
- хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэх зорилгоор нэг дээвэр дор тав хоногийн турш чуулсан билээ.
Салбар яамны зүгээс хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээгээ чиглүүлэн ажиллаж байна.
“Mongolian Mining week 2023” арга хэмжээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан салбарын бодлогын шинэчлэлийн ажлууд, хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийн ажлын талаар өргөн хүрээнд хэлэлцэх юм.
Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, орон нийтийн оролцоог хангаж, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлсон юм.
Чуулга уулзалтын хөтөлбөр, явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.miningweek.mn сайтаас хүлээн авна уу.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ