“Huawei Technologies”, “China Mobile”-ийн хамтран байгуулсан интернэт сүлжээ 1.2 терабитийн хурдтай.
“Huawei Technologies” болон “China Mobile” компани хамтран нийслэл Бээжинг БНХАУ-ын өмнөд нутагтай холбосон 3000 км урттай интернэт сүлжээ байгуулжээ. БНХАУ-ын талаас онцолж буйгаар энэ нь тус улсын хамгийн сүүлийн үеийн технологийн томоохон ахиц дэвшил болсон байна.
Дээрх компаниуд Цинхуа их сургууль болон судалгааны “Cernet.com” компанитай хамтран ажиллаж, секундэд 1.2 терабитийн хурдтай, "тогтвортой бөгөөд найдвартай" урсгал бүхий дэлхийн анхны интернэт сүлжээ байгуулснаа онцоллоо.
Сүлжээний туршилт нь долоодугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд түүнээс хойш хурдыг нь бататгах олон төрлийн туршилтыг амжилттай давсныг Цинхуа их сургууль мэдэгдэлдээ дурдсан байна.
Түүнчлэн зөвхөн дотооддоо бүтээсэн технологи ашигласнаараа салбартаа анхдагч болсон, мөн “Huawei Technologies” компанийн технологийн дэвшил томоохон хувь нэмэр оруулсныг тодотгожээ.