Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төлөөлөгчдийн хамт Бүгд Найрамдах Франц улсад айлчилж байна. Энэ үеэр Монголд хөрөнгө оруулалт татах, зарим онцгой төслүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий олон чухал уулзалт зохион байгуулжээ. Мөн дараах гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурсан байна.
- Тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх
- Монгол Улсын Засгийн газар, Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлцлийг хийж, төслийн ерөнхий нөхцөлд гарын үсэг зурлаа.
- Онцгой байдлын нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг тус улсын Иргэний аюулгүй байдлын газар, түүний харьяа агаарын ажиллагааны бааз, хамаарах сургалтын төвд сургаж дадлагажуулах, Франц улсын сургагч, инженер ажилтнуудыг Монгол Улсад ажиллуулах, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх зорилго бүхий “Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлцлийг тус тус хийжээ.