“Өмгөөлөгч хүний ёс зүйн өндөр дээд чанар бол нинжин нигүүлсэнгүй сэтгэл” хэмээн сэтгэлийн угаас урсч буй үгсээ элдэв чимэг хачиргүй эвлүүлэн хэлж буй энэ эрхэм бол Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор профессор, академич С.Нарангэрэл.
Тэрбээр энэ үзлээрээ, хүнийг хүн гэж хайрлан дээдэлдгийнхээ хувьд гэмт үйлдлээрээ олноо адлагдсан Цагаан шонхорын Энхтайван, Намбарын Энхбаяр нарыг шүүхийн өмнө өмгөөлсөн.
Насаараа шүүхийн салбарт өөрийн ур ухаанаа зориулсан, өмгөөлөх, яллахын алинд ч өөрийгөө сорьж байсан гавьяат хуульч маань сэтгэлийн гүнд байгаа бүхнээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт ийн уудаллаа.
С.Нарангэрэлийг 1990 ээд оны ардчилсан хувьсгалын эд өрнөл үед бичиж байсан "Чойномд тулгасан ял" хэмээх номоор нь ард түмэн илүүтэй мэднэ.
Тухайн үед 50 мянган хувь хэвлэгдмэгцээ хоромхон хугацаанд борлогдсон энэ ном олон уншигчдын оюун санаанд хүчтэй нөлөөлж, тэр үеийн бурангуй нийгмийн төөрөгдлийг арилгаж байсан гэх.
Ингээд бодохоор түүнийг хуульч бус зохиолч хэмээвэл онож ч мэдэх.
“Угаасаа би хуульч хүн биш, миний эцэг надад хүч хэрэглэж байгаад хуульч болгочихсон. Түүнээс бус миний сонирхол утга уран зохиол, сэтгүүлч байсан юм” гэж эргэлзэх зүйлгүй тэрбээр ярьж байна.
1990 онд Монгол улсын ерөнхий прокурорын туслахын өндөр албыг хашиж байсан, 1992 онд УИХ-д гишүүнээр сонгогдож төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг гэх ойлголтыг эрүүгийн хуулиас хасах төсөл өргөн барьж парламентаар батлуулж байсан зэрэг түүний түүхэнд гүйцэтгэсэн гавъяаг тоочоод баршгүй.
Түүнчлэн эцэг Содовсүрэн нь 18 настайдаа Нийслэлийн шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан, шүүхийн салбарт 30 гаруй жил нөр их хүч хөдөлмөрөө зориулсан зэрэг сонирхолтой түүхийг энэ нэвтрүүлгээр үзэх боломжтой.
Манай үеийн түүхийг бүтээлцсэн, бүтээлцэж буй хууль зүйн ухааны доктор профессор, академич С.Нарангэрэлийн оролцсон “Монгол тулгатын 100 эрхэм” нэвтрүүлгийн энэхүү дугаар GoGoTv буланд шинээр нэмэгдлээ.
Үзэхийг хүсвэл энд дарна уу.
Г.Цас