-Та манай “Хань” сонины энэ дугаарын зочноор уригдаж байна?
-Баярлалаа. “Хань” сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн танай сонины уншигчдад энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
-Таныг TV-5 телевизийн сэтгүүлч гэдгээр чинь уншигчид сайн мэднэ. Харин амьдралд дээр Дагиймаа ямар хүн бэ…
-Гэр бүлийнхэн маань намайг хувь хүнийхээ хувьд нийтэч, уян зөөлөн,
бусдад тусархуу, хүн чанараар давуу гэж хэлдэг л юм. Энэ үнэлгээг би
амьдралын үнэ цэнэ гэж ойлгож байгаа.
-TV-5-д ирээд хэр удаж байна?
-Сэтгүүлчийн ажлыг би 11 дэх жилдээ хийж байна, Сэтгүүлчийн гарааг анх
“Улаанбаатар” сониноос эхэлж байлаа. Дараа нь МҮОНРТВ-ийн “MM”
мэдээллийн агентлагийн сурвалжлагчаар зургаан жил ажилласан. Түүнээс
хойш TV-5 телевизэд дөрвөн жил ажиллаж байна.
-Эмч болно гэж мөрөөдөж байсан гэл үү. Яагаад сэтгүүлч болчихов?
-Сэтгүүлчийн ажлыг би миний хүсэж байсан мэргэжил гэж хэлэхгүй ээ.
Хүүхэд байхдаа би мэс заслын эмч болно гэж боддог байлаа.1992 оны үед
элсэгчдэд хоёроос, гурван сургуульд хөрвөж өгөх боломж нээгдсэн. Тэгтэл
найз охин маань надад “Хоёулаа хамтдаа сэтгүүлчийн ангид өгөөд үзье”
гэлээ. Тухайн үед ур чадварын шалгалтыг МУСГЗ С.Жамбалдорж, сэтгүүлч
Т.Баасансүрэн, МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч М.Зулькафиль нар
авч байсан. Шалгалтын дараа С.Жамбалдорж гуай надад “Чамд сэтгүүлч
болох авьяас байна шүү” гэж хэлж байсан. Харин сэтгүүлч болно гэж
мөрөөдөж байсан найз охин маань тэнцээгүй юмдаг. Ийм л сонин
тохиолдлоор би энэ мэргэжлийг эзэмшсэн.
-Сурвалжлагын гарааг анх юунаас эхэлж байв?
-1996 онд Улаанбаатар сонинд сэтгүүлчээр ажиллаж байхдаа анх “Сакура
цэцэг дэлбээлэх болоогүй юу” нийтлэл бичиж байсан. Тухайн үед Сакура
нэртэй сэтгүүл манайд орж ирж байсан үе л дээ. Тэр үед одоогийнх шиг
өнгөт хэвлэх үйлдвэрүүд олон байгаагүй. Ганц том өндөр хэвлэхтэй.
Түүнийгээ ялончуудад алдчихвий дээ гэсэн утгаар л бичиж байлаа.
-Таныг гадаад орнуудаас спортын нэвтрүүлэг сурвалжилж байхын тань харсан юм байна…
-Намайг анх орж байхад Афины олимпийн наадмыг дамжуулах эрхийг TV-5
телевиз авсан. Спортын наадмыг би газар дээрээс нь дөрвөн удаа
сурвалжилсан. Хамгийн анх Зүүн азийн Макоагийн наадмыг, дараа нь Герман
улсын Бремелийн ДАШ ширээний теннисийн тэмцээнийг, мөн Японы мэргэжлийн
сүмогийн АКИ башёг, одоо Японы Осака хотод болох хөнгөн атлеткийн
тэмцээн дэлхийн хатан хаан спортыг газар дээрээс нь сурвалжлахаар явах
гэж байна.
-Хамгийн сайхан дурсамж үлдээсэн орон…
-Египет. Египетийн ард түмэн ядуу. Гэхдээ тэдний түүх дурсгал гэдгийн
утга учрыг чулуунаас авахуулаад шороо нь хүртэл үнэ цэнэтэй гэдгийг
мэдрүүлж чадаж байгааг хараад их үнэлсэн. Үүнийг нь хараад би манайхан
үзүүлэх харуулах юмныхаа талаар танилцуулга их муу хийдэг юм байна даа
гэдэг бодол төрж байсан. Манайд ч гэсэн Чингис хааны өлгий нутаг гээд
гайхуулах юм олон бий. Гэсэн хэрнээ бид түүнийгээ дэлхийд хүлээн
зөвшөөртөл хүргэж чаддаггүй.
-Та улс төрийн сэтгүүлч. Улс төрийнхөн дотор дагнаад ажиллаж байхад юу их ажиглагддаг вэ?
-Би улс төрчдөөс нэг л юм хүсдэг. Хэлэлцэх ёстой хууль, шийдэх ёстой
асуудлыг хурдан шийдээсэй гэж. Хэрвээ та хувийн компанидаа сууж байсан
бол асуудлыг газар дээр нь л шийдэж байгаа. Тэгвэл төрийн ажил ч гэсэн
тэгж явж байх ёстой. Төр өнөөдөр ард түмэнд хэрэгтэй мөнгө байвал шийд,
осол аваар гарсан бол хариуцлага тооц. Өөр сэлгээ хийх хэрэгтэй бол
хий. Тэгж байж төр өнөөдөр урагшилна, хөгжинө.
-Улс төрчдийг дүгнэж хэлбэл…
-Өнөөдрийн байдлаар манай улс төрчид хувийнхаа эрх ашгийг дээгүүр
тавьсан. Барьж байгаа төр нь хүртэл түмэндээ үнэлэгдэхээ байчихаад
байна. Төр өөрөө цэгцтэй номхон, чадварлаг байвал улс ч гэсэн цэгцтэй,
чадварлаг хөгжилтэй байж чадна шүү дээ.
-Улс төрчдөд юу дутагдсанаас төрийн үйл хэрэг муу байгаа юм бол?
-Улс төрч хүн сэтгэлгээний боловсрол өндөртэй, амьдарч байгаа нийгмээ
маш сайн мэдэрдэг, эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэлтэй байх
хэрэгтэй. Хаалгаа хаагаад ширээнийхээ ард гарын үсэг зурчихаад, юм
уншаад битгий сууж бай л даа. Энэ чинь хүнд суртал. Дэлхийд, “Улс төрч
хүн эхлээд улс орноо, дараа нь хувийн асуудлаа тэгээд гэр бүлээ бод”
гэсэн хууль байдаг даа. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ нэгд хувийн
асуудал, хоёрт нам, гуравт эх орон болчихоод байна. Тэгээд л хөгжихгүй,
урагшлахгүй, бахь байдгаараа хэрэг.
-Төрийн ордон саарал өнгөө сольж цагаан өнгөтэй болж байх шиг байна…
-Саарал ордон цагаан ордон болно гэдгийг ард түмэн магадгүй амьдрал
сайхан болох нь гэж билэгдэж бодож байгаа байлгүй. Ордон өнгөө солихдоо
гол нь биш. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс амин хувиа гэсэн үзлээ ард
олноо гэсэн сэтгэлээр бас солих хэрэгтэй. Саарал өнгөний тухай би бодож
байлаа. Усанд урсдаггүй, наранд ганддаггүй гээд олон давуу тал байна.
Цагаан өнгө бороонд зэвхийгээд ирэхийг би үгүйсгэхгүй. Хамгийн гол нь
ордон дотор байгаа хүмүүс цагаан өнгө шигээ дотор сэтгэлгээгээ цагаан
болговол зүгээр санагдаж байна.
-Улс төрчдийн явган хэрүүлээс заримдаа залхдаг биз?
-Яг үнэнийг хэлэхэд сэтгүүлчид “Саарал ордон бол муу ёрын газар” гэж
хэлдэг. Айлаар төсөөлж бодсон ч гэсэн эхнэр нөхөр хоёр байнга хэрэлдээд
байвал орон гэрт нь хар энерги хуримтлагдаад өөдөлдөггүй биз дээ.
Тэгэхээр би ч гэсэн явган хэрүүлээс нь жийрхдэг, бас залхдаг.
-Манай төрд нууц гэж байна уу. УИХ-ын гишүүд муудалцахаараа долоон булчирхайгаа тооччих юм?
-Би төрд нууц байдаг юмуу гэж улс төрчдөөс өөрсдөөс нь асуумаар
санагддаг. Нэг жишээ хэлье л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц
зарлигаар бид цэргийн ангиудаа зарсан гэж байгаа байхгүй юу. Нууц
тушаал юм бол түүнийг нийтэд мэдээлэх хэрэг байгаа юм уу. Төрд хэрвээ
нууц байдаг юм бол түүнийг чанд хадгалах ёстой биз дээ. Уг нь төрд
төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг л гэсэн. Тэгвэл манайд хар
хайрцагны бодлого байдаггүй байх гэж бодож байгаа. Бие биедээ
уурлахаараа л сайн муугаа дэлгээд эхэлдэг. Энэ нь төрийг хэврэг болгож
байна. Төр өнөөдөр нууцтай байгаад чанга бодлоготой байвал урагшилна.
-2008 оны сонгуулийн талаар та ямар таамаглалтай байна?
-Миний таамаглалаар бол жижиг намууд эвсэнэ. 2008 оны сонгуульд МАХН
олон суудал авч чадахгүй юмаа гэхэд олонх гэдэг тоогоо алдахгүй байх.
Ардчилсан нам ч гэсэн ялгаагүй. Ирэх сонгуульд бие даан нэр дэвшигчид
олноор орж ирэх байх. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд бие даан нэр
дэвшиж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр бие даагч нарт
илүү итгэл өгөх байх шүү. 2008 онд зөвхөн хүнд нь хандаж сонголт хийх
байхаа.
-Улс төрөөр дагнасан сэтгүүлч байна гэдэг хэцүү биз. Дарамт ихтэй …
-Амаргүй л дээ. Учиргүй дарамтлаад байхгүй ч гэсэн дурамжхан хандаад
байгаа нь анзаарагддаг л юм. Улстөрчдийгжаахан муулаад бичихээр
уурлана, магтаад бичихээр инээнэ. Хүнд сайн муу, алдаа оноо аль аль нь
байдаг биз дээ. Ард түмэнд үнэн юм хүргэсний минь төлөө надад таагүй
хандвал тэр л биз.Хэрвээ магтвал баярлана л биз. Ямар ч үед ард түмэн
үнэнийг соксох эрхтэй. Тэр утгаараа “Тоймчийн булан” нээчихээд зарим
хүний зэвүүцэл, зарим хүний баярыг хүргэж байхав дээ.
-Одоо хоёулаа гэр бүл, амьдрал, хайр, ханийн тухай ярилцъя?
-Намайг хүмүүс нөхөргүй гэж боддог юм билээ. Ямар сайндаа надад нэг том
хүн “Дагиймаа чи одоо хүнтэй сууж хүүхэд гаргаач” гэж зөвлөсөн. Тухайн
үед би их гайхаж байсан ч миний төлөө санаа зовсонд нь баярласан. Би
өөрийгөө сайн ханьтай хүн гэж бодож явдаг юм. Бид, хоёр сайхан хүүтэй.
Би гэдэг хүн гэртээ гурван эр хүнтэй. Энэ ч утгаараа тэдэндээ “Би
гэрийн хүн шувуу. Харин та нар эрчүүд” гээд хэлдэг юм. Ганцаарахнаа
эмэгтэй гэдэгутгаар гэр бүлийн засаглалын давуу эрхийг эдэлдэг шүү.
(Инээв)
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай нөхрийг Д.Батсайхан гэдэг. Архангай нутгаас гаралтай. Одоо
хувиараа бизнес эрхэлдэг. Манайх хоёр хүүтэй . Ээж маань бидэнтэй хамт
амьдардаг.
-Ар гэрийнхээ ажлыг амжуулаад сурчихсан биз?
-Сэтгүүлч хүний ажил хэцүү. Орой л гэрийн бараа харна. Бас болоогүй ээ
ойр ойрхон томилолтоор ийш тийшээ их явна. Хань маань гэр бүлээ авч
явдаг хүн дээ. Ээж, нөхөр хоёр маань ар гэрийн бүх асуудлыг зохицуулж
явдаг юм. Гэр бүлийн хамгийн хүнд ачааг ээж минь үүрч яваа.Хоёр хүүг
минь харж хандаж, эрүүл саруул өсгөж, намайг санаа зовох зүйлгүй энэ
ажлыг хийлгэж байгаа ачтай хүн. Хааяа намайг сэтгэлээр унахад минь
сэтгэлийн дэм өгч, урам хайрладаг. “Хань сониноор уламжлаад ээждээ
“Таньдаа охин чинь маш их баярлаж явдаг. Өдий зэрэгтэй яваа минь таны
минь ач тус шүү” гэж хэлье.
-Сэтгүүлч эмэгтэйчүүдийн эр нөхөр нь хэр тэвчээртэй байдаг бол …
-Хамгийн тэвчээртэй эр хүн л сэтгүүлч эмэгтэйтэй сууна. Наад зах нь
томилолтоор их явна. Хартай хүн бол удаан байж чадахгүй. Шөнө орой
ажлаасаа тарна. Ууртай хүн бол бас удаан байж чадахгүй. Хоёулаа орой
гэртээ орж ирдэг бол яана. Үр хүүхдээ хэн нь харж өсгөх вэ. Тэгэхээр
сэтгүүлч хүний хань тэвчээртэй байхын хажуугаар гэртээ цаг зав
гаргадаг, ухаантай хүн байх ёстой.
-Хань тань ажлыг чинь сайн ойлгодог биз?
-Амьдралд гуниг баяр гээд олон л зүйл тохиолддог. Хэцүү үед түшиж,
баяртай үед дэргэд минь байж хамтдаа хуваалцдаг хүн бол хаиь маань. Хаа
ч явсан надад санаа тавьдаг. Тэр тусмаа TV-5 телевизийн хамгийн сайн
үзэгч, шүүгч, шүүмжлэгч.
-Ханьтайгаа яаж танилцсан бэ?
-Заяаны хань зам дээр гэдэг дээ. Бид анх хөдөө явж байхдаа танилцаж
байсан. Тухайн үед сурвалжлагч гээд надаас жаахан жийрхэж байсан гэдэг.
Тэгээд яваандаа байнга санаа тавьдаг болсон. Би ч сүүлдээ дассан.
Дөрвөн сарын дараа бид гэрлэсэн. Бидний гэрлэлтийг хоёр талын гэр бүл
дэмжиж хүлээж авсан. Бид найман сард гэр бүл болоод өвөл нэг сард
хуримаа хийж байсан.
-Ямар зан чанараар нь бахархдаг вэ?
-Хань маань их зөөлөн хүн. Олон таван зангүй, нэг зангаараа л байдаг
юм. Ухаалаг зан нь хамгийн сайн чанар нь. Юманд хүлээцтэй, тэвчээртэй
хандаж чаддаг.
-Хайрын тухай таны бодол…
-Анхны харцаар л бид бие биедээ дурласан. Богинохон хугацаанд гэрлэсэн
ч гэсэн бие биенээ хайрлаж суусан. Юу ч байгаагүй ч бид амьдралыг
бүтээж чадсан. Одоо сайн сайхан л амьдарч яваа. Залуучуудад хандаад
“Хэрвээ чи хайрласан бол хайртыгаа ядуу хоосон гэж битгий гол. Хайр,
хайрласан сэтгэл чинь өөрөө их зүйлийг бүтээдэг юм. Халаасанд байгаа
мөнгө ихийг бүтээхгүй ээ. Битгий хүний халаас руу өнгий. Хайртай л бол
амьдрал аяндаа бүтдэг юм шүү” гэж хэлмээр байна.
-Бага зэргийн хар байх ёстой юу?
-Хардах гэдгийг өвчин гэдэг юм билээ. Бид бие биедээ итгэдэг. Гэр бүл
болохдоо л бид нэг нэгэндээ итгэнэ гэж хэлсэн үгэндээ эзэн болж яваа.
Хар гэдэг үг чинь өөрөө хар. Хэрвээ хар гэдэг үгийг бодож, хардаж
эхэлсэн бол эмчид очиж үзүүлэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.
-Нууц амрагийн тухайд…
-Гэр бүлд орон зай үгүйлэгдээд ирэхээр л нууц амрагийн асуудал үүсдэг
байх. Удаан үргэлжилвэл түгшүүрээр дүүрэн амьдарна биз дээ. Нэр нь
нууц, тэгээд үргэлж нууцаар явна гэдэг чинь амьдралын хулгайч гэсэн үг.
Энэ асуудлыг би дэмжихгүй.
-”Нууц” гэдэг нэрээ хадгалж чаддаггүй биз дээ?
-Амьдрал эрээнтэй, бараантай хойно зарим нэг хүн нууц амрагаар
сэтгэлийнхээ жаргалыг нөхдөг байхыг үгүйсгэхгүй л юм. Анхнаасаа л
“Нууц” гэсэн нэр томъёо гарсан л юм чинь нууц хэвээрээ л үлдэх байлгүй
дээ.
-Сүүлийн үед залуучууд гэр бүлийн үүрэг хариуцлагаас зугтдаг болчихсон ч юм шиг…
-Хурим хийж 500 мянган төгрөг авчихаад маргааш нь салчихдаг гэж би
сонссон. Арван хүнтэй уулзахад тав, зургаа нь гэр бүлээсээ салчихсан
байх жишээтэй. Гэр бүл гэдэг чинь үнэ цэнэтэй. Хариуцлага үүрч байгаа
жижиг төр л гэсэн үг. Гэр бүлийг бүтээе гэж зоривол бүтээсэн шиг бүтээ.
Бүтээхгүй гэж байгаа бол бусдын амьдралаар бүү тогло.
-Эмэгтэй хүн гэр бүлээ сайхан байлгахын тулд…
-Манай нөхөр намайг томилолтоор явахаар “Гэр эзгүйрээд. Дулаан уур
амьсгал үгүй болчих юм” гээд хэлдэг юм. Эмэгтэйчүүдийг би завгүй гээд
гэр бүлдээ хийх ажлаасаа битгий цааргалаасай гэж боддог. Хэдийгээр
завгүй байдаг ч гэсэн би гэр бүлдээ цаг гаргаж чаддаг. Гэрийн эзэгтэй
хүн цэмцгэр цэвэр, шаардлага өндөртэй байвал гэр бүл мөн тийм л
байдаг.Эх хүний хувьд би хоёр хүүгээ эмэгтэй хүнд элэгтэй өсгөхийг
хичээдэг.
-Ханьдаа манай сониноор уламжлаад сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу?
-”Хань” сониноор уламжлаад ханьдаа “Амьдралын гуниг, баярыгхамтдаа
хуваалццаг итгэл сэтгэл чинь намайг эрч хүчтэй болгож, өөдөө тэмүүлэх
тэмүүлэлийг олгож өгдөг шүү” гэж хэлье.
-Найз нөхдийн тухайд…
-Сэтгүүлч хүнд цөөхөн найз байдаг юм шүү дээ. Олон найзтай байвал
муугаар нөлөөлдөг тал бий. Надад гарын таван хуруунд минь багтахаар
үнэнч дотны сайхан найзууд байдаг. Найзууддаа “Та нартаа маш их баярлаж
явдаг шүү. Амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг, ажил үйлсэд чинь
өндөр амжилт хүсье” гэж хэлье.
-Энэ жил манай “Хань” сонины 10 жил тохиож байгаа. Бодлоо хуваалцахгүй юу?
-”Хань” сониныг би сайн сонин гэж боддог. Гэр бүлд, нийгэмд хэрэгтэй
сэдвээр бичдэг. Хүний сайхан амьдралыг гэгээлэгээр гаргаж өгдөг хамгийн
сайхан хэвлэл. Энэ сонины хамт олонд 10 жилийнх нь ойн баярыг
тохиолдуулаад баяр хүргэө.”Хань” сонин өнө удаан амьдарч хойш хойшдоо
50, 100 жилийнхээ ойг сайхан тэмдэглээсэй гэж ерөөө.
-Танд баярлалаа.
Ярилцсан Г.Батцэцэг