Монгол хэлний кирилл үсгийн дүрэмт өөрчлөлт оруулахаар хэл шинжлэлийн эрдэмтдийн баг ажиллаж байна. Энэ Ажлын хэсгийг ахалж буй Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоотой ярилцлаа. Тэрбээр зөв бичгийн дүрэмд чухам ямар өөрчлөлт орох нь бүрэн хэмжээгээр эцэслэн шийдэгдээгүй учир зарчмын ерөнхий өөрчлөлтийн талаар тайлбарласан юм.
-Кирилл үсгийн дүрэмд яагаад өөрчлөлт оруулахаар болсон бэ?
-1990-ээд оноос хойш, сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, ер нь бүхий л материалд зөв бичих дүрмийг харгалзахгүй өөр өөрөөр бичих боллоо. Нэг үгийг хоёр, зарим нь гурван өөрөөр бичиж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн үед яаж бичих нь миний дур гэсэн хандлага байх шиг байна. Нөгөө талаас бичгийн хэлний дүрмийг хүн бүр мэддэггүйтэй холбоотой. Жишээ нь, “Явдаг юм” гэхийг “явдгийм” гэж бичих боллоо. Ингэж бичгийн хэлний нормыг алдагдуулж байна.
Дээр нь кирилл үсгийн дүрэмд өөрчилж, сайжруулмаар зүйл цөөнгүй. Энэ мэт хэд хэдэн шалтгаанаас болж кирилл үсгийн дүрмийг өөрчлөх шийдвэр гаргасан. “Үсгийн дүрмийг өөр өөрөөр бичээд байна, жигдрүүлье” гэсэн санал олон нийт, хэвлэлийн болон сургалтын байгууллагуудаас Боловсрол, шинжлэх ухааны яам, судалгааны газрууд, тэр байтугай Засгийн газарт ч хүсэлт ирсэн. Энэ бүхнийг харгалзан өнгөрсөн хавар Засгийн газрын 37 дугаар тогтоол гарсан.
-Энэ нь ямар утгатай тогтоол вэ?
-Уг тогтоолд үсгийн дүрмийг жигдлэх, жигдэлсэн үсгийн дүрмийн толь гаргах тухай тусгасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх толь бичиг гаргах эрдэмтдээс бүтсэн Ажлын хэсэг байгуулагдсан. ШУА, МУИС, МУБИС-ийн хэлний мэргэжлийн эрдэмтэн багш нараас гадна тэдэнд туслах, гүйцэтгэх ажилтан гээд нийт 20-иод хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа.
Ажлын хэсгийнхэн зөв бичгийн дүрмийн толийг боловсруулах явцдаа сайжруулах үүднээс зарим нэг өөрчлөлтийг оруулах санал гаргасан. Энэ саналаа нэгтгээд Засгийн газарт танилцуулахад Ерөнхий сайд “Монгол хэлнийхээ зүй тогтолд ойртсон өөрчлөлтийг хийж болно” гэсэн. Монгол хэл бол залгамал бүтэцтэй хэл. Аль ч хэлний үсгийн дүрмийг боловсруулахад гурван зарчим баримталдаг. Авиа зүйн зарчим, үг зүйн зарчим, уламжлалын зарчим гэж. Авиа зүйн зарчим гэдэг нь дуудлагыг хэлж байгаа хэрэг. Үг зүйн зарчим нь үг бүтээж буй язгуур дагаврын бүтцийг тусгах ёстой. Үгийн үндэс язгуур эвдэгдэхгүй байх ёстой гэсэн үг. Уламжлалын гэдэг нь яаж бичих вэ гэсэн эргэлзээтэй үед урд нь яаж бичиж байсан, монгол бичигт хэрхэн тэмдэглэж байсан болон монгол бичгийн хэвшсэн бичиг нь ямар байсан бэ гэдгийг харгалзаж бичих зарчим юм. Кирилл бичгийг гаргахдаа авиазүйн зарчмыг голлоод, үгзүйн зарчмыг хоёрдугаарт тавьсан шинжтэй. Ер нь залгамал бүтэцтэй монгол бичгийн хувьд үгийн бүтцийг илүү харах хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг. Яагаад гэвэл үгийн язгуур үндэс эвдэгдэхгүй байх ёстой.
Үгийн язгуур үндэс эвдэгдсэнээс болж тэрнийг аргацаах үүднээс олон дүрэм гарсан. Балархай эгшгийн дүрэм, дараалсан гийгүүлэгчийн дүрэм, хатуу, зөөлний тэмдгийн дүрэм гэх мэт олон дүрэм байдаг. Үнэндээ энэ дүрэм хэлний зүй тогтолд тохирсон дүрэм биш. Нэмэлт тайлбарын шинжтэй, зүй тогтлоос гажсан зүйлээ тайлбарлаж, дүрэм болгосон хэрэг. Хэлнийхээ зүй тогтолд тохируулан боловсруулбал тийм олон дүрэм шаардлагагүй.
-Тэгвэл та бүхэн дүрмийн чухам ямар өөрчлөлт хийхийг хүссэн хэрэг вэ?
-Ажлын хэсгийнхний хэлэлцэж байгаа дүрэмд орох бага зэрэг өөрчлөлтөөс харвал үгийн язгуур үндсийг эвдэхгүй байя. Энэ нь гээгдэх эгшиг хэрэглэхгүй л гэсэн үг шүү дээ. Бидний ярилцаж байгаа дүрмээр ялангуяа шинээр монгол хэл сурч байгаа хүнд маш амар. Үгэнд нөхцөл, дагавар залгахад гээх, салгах юу ч байхгүй, араас нь залгаад л бичээд байна. Жишээлбэл, намрын гэхэд “а” гээгддэг, намарт гэхээр гээгддэггүй. Ингэж бичихэд гадаадын хүмүүс энэ чинь хоёр үндэстэй үг юм уу гэж гайхдаг.
Тэгвэл бидний ярьж буйгаар гээгдэх эгшиг байхгүй болно. Үйл үг, үүсмэл үг ч бай, үгэн дээр хоёр гурван дагавар залгасан ч гээгдэхгүй. Ямар дагавар байна тэр дагавар бүтцээрээ байх ёстой. Дүрмийг ийн шинэчилж, толь бичиг хийхийг Ажлын хэсгийнхэн санал нэгтэй зөвшөөрөх байх гэж бодож байна. Одоо бол зөвшилцөлд хүрээд байна.
-Манай улс кирилл үсгээс өмнө хуучин монгол бичгээр төрийн үйл хэргийг явуулж байсан. Бас хэсэг хугацаанд латин үсгийг ч хэрэглэсэн гэдэг. Ер нь бичиг үсгээ яагаад байн байн өөрчлөөд байсан юм бол?
-Манай улс кирилл үсгийг албан ёсоор авч хэрэглэснээс хойш 70 жил өнгөрлөө. Монгол бичиг бол манай үндэсний бичиг. Олон зуун жил хэрэглэсэн ч ярианы хэлнээсээ зөрүүтэй байсан учир зарим талаас бэрхшээлтэй болсон байх. Ардын хувьсгалаас хойш Европын нөлөө, соёл иргэншил Монголд орж ирсэн. Түүнээс хойш тэр үеийн сэхээтнүүд бичиг үсэгтээ өөрчлөлт оруулах санал гаргасан байдаг. Эхлээд латин үсэгт шилжсэн. 1930-аад оны үед латин үсгийнхээ дүрмийг нэг их сайн боловсруулж чадаагүй.
Хэсэг зуур латин үг хэрэглэж байгаад кирилл үсэгт шилжсэн. Үүнийг нэг их улстөржүүлээд яах вэ. Мэдээж хэрэг тэр үед ЗХУ манай орны соёл, эдийн засаг, улс төр бүх л зүйлд нөлөөлж байсан. Тэр нөлөө байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал кирилл үсэг хэрэглэ гэсэн тулгасан юм байдаггүй. Тухайн үед манай улсад соёл, боловсролын талаар Зөвлөлтөөс суралцах зүйл их байсан. Оросын бичгийг авчихвал тэднээс суралцахад дөхөм болно. Оросоор дамжиж дэлхийн соёл, шинжлэх ухаантай танилцахад кирилл үсэг маш чухал нөлөө үзүүлсэн шүү дээ. Манай улс 1942 онд Сайд нарын зөвлөл, Намын төв хорооны хамтарсан тогтоолоор кирилл үсгийг хэрэглэх болсон. Тухайн үед хэл шинжлэлийн олон эрдэмтэн байсангүй. Академич Дамдинсүрэн гуай Орост боловсрол эзэмшсэн, тэр үед Багшийн сургуулийн монгол хэлний хэд хэдэн багштай хамтарч, зөв бичгийн дүрмийн голыг нь Дамдинсүрэн гуай боловсруулсан хэрэг.
Үсгийн дүрмийг 15 жил хэрэглэсний дараа 1957 онд кирилл үсгийн дүрмийг боловсронгуй болгох тухай Орос, Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан хурал Улаанбаатарт болсон. Энэ хурлаар 15 жил кирилл үсэг хэрэглэсний ач холбогдол, өрөөсгөл тал юу байгааг хэлэлцэхэд эрдэмтэд олон санал гаргасан. Гол санал нь үсгийн бүрэлдэхүүний тухай санал байдаг. Монгол хэлэнд хэрэггүй үсэг гэж хатуу, зөөлний тэмдэг их өртөгдсөн. Нөгөөх нь Я-гийн төрлийн дөрвөн үсэг, Я, Е, Ё, Ю. Бүхэл бүтэн үеийг ганц үсгээр тэмдэглэдэг. Монгол хэлний үгийн бүтэц, авианы тогтолцоог илэрхийлж чадахгүй байна гэж үсгийн бүрэлдэхүүний талаас шүүмжилсэн. Тэр уулзалтад эрдэмтэд үгийн язгуур, үндэс эвдэгдээд байна гэсэн бас нэг зүйлд анал нэгдсэн. Үүнийг эвдэхгүйн тулд бидний хэлээд байгаа гээгдэх үсгийн дүрмийг халах тухай санал гаргасныг хэн ч буруутгаагүй боловч тухайн үед хэрэгжүүлж чадаагүй юм. Яах вэ, дунд нь ганц нэг засвар орсон ч зарчмын дорвитой өөрчлөлт гараагүй. Ингэж явсаар өнөөг хүрсэн. Харин Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад олон зүйлийг шинэчлэх гэж байна. Үсгийн дүрмийг жаахан өөрчлөх нь Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод нийцэж байгааг. Гэхдээ хэцүү болгож, өөрчлөхийн төлөө биш, байх ёстой байранд нь л тавьж байгаа хэрэг.
-Зөв бичгийн дүрмийг шинэчлэх хэрэггүй гэсэн олон нийтийн хандлага Танд бас ажиглагдаж байгаа биз дээ?
-Шинэчилснээр дүрэм эрс цөөрнө. Хуучин 130-аад дүрэмтэй байсан бол энэ шинэчлэлээр тэр дүрмүүдийн талаас илүү нь байхгүй болно. Тэгэхээр хялбар болно. Ерөнхийдөө үгэнд нөхцөл, дагавар залгахдаа бодох юмгүй араас нь залгаад л бичнэ гэсэн санаа шүү дээ. Ийм л болно гэж төсөөлж Ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн шийд гаргаж, тэрийг зөв бичгийн дүрмийн толиндоо тусгаад гаргах хүртэл одоогоор нарийн зүйлүүдийг заавал хэлэх шаардлагагүй. Энэ тийм хэцүү зүйл биш, хоёр сарын хугацаанд л тусгаад авах хэмжээний өөрчлөлт. Дэлхий дээр албан ёсны хоёр, гурван хэлтэй улс бий шүү дээ. Нэг улсын иргэн заавал гурван хэл сурдаг. Үндсэн хуулиараа хос хэлтэй улс зөндөө. Швейцарьт гурван хэлтэй. Канадад ганцхан хот францаар, бусад нь англиар ярьдаг. Гэтэл Канадын үндсэн хуульд англи, франц хэлийг албан ёсны гэж гэж заасан. Тэгэхээр ажилд орохын тулд заавал франц хэл мэдсэн байх ёстой. Хоёр хэл сурч болж байхад монгол бичиг, кирилл бичгийг ч сурахад амархан. Энэ бол үсэг доторх багахан өөрчлөлт. Өөрчлөлт нь үсгийн дүрмийн таван хувийг л эзэлнэ. Олон жил бичиж заншсанаасаа өөрөөр шинэ дүрмээр бичиж дасах л хэмжээний өөрчлөлт байх юм.
-Дүрмийн шинэчлэлийг ямар хугацаанд хийх вэ?
-Энэ ондоо багтаан дуусгана. Мөн ондоо багтаан 40 мянган үгтэй үсгийн дүрмийн толь бичиг гаргана. Орчин үеийн залуусын үгийн сан ядуурч байна. Тиймээс аль болох өнөөдөр өргөн хэрэглэхгүй болсон үгүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үгийн сангийнхаа баялаг өв санг залуу үеийнхэн сурч мэдэх хэрэгтэй. Зарим үгийг тайлбарласан бага тайлбар толь, ижил дуудлагатай хоёр үгийн утгыг ялгасан товч тайлбартай байхаас гадна монгол бичгээр давхар бичсэн байх юм. Тэгэхээр зөв бичгийн дүрмийн толиос гадна хураангуй тайлбар толийн үүрэгтэй, монгол бичгийн толийн үүрэгтэй өргөн хэрэглээтэй толь гарах болов уу гэж төсөөлж байна.
-Ирэх оны нэгдүгээр сараас шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэлнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Худлаа. Ажлын хэсэг энэ ондоо багтаан дүрмээ шинэчилж, үсгийн дүрмийн толь бичгээ гаргаад Засгийн газарт хүлээлгэж өгнө. Хэзээнээс хэрэгжүүлэх, ямар дэс дараагаар явах тухай тогтоол шийдвэрээ Засгийн газар гаргана. Мэдээж хэрэг гэнэт маргаашнаас эхлээд мөрд гэхгүй л дээ. Эдийн засгийн талаасаа тамга, тэмдэг өөрчлөхөөс эхлээд их ажил болно л доо. Тиймээс 3-5 жилд багтаан аажуу шилжих болов уу.
-Энэ бол гарцаагүй хийх хэрэгтэй өөрчлөлт гэж Та үзэж байгаа юу?
-Мэдээж хэрэг. Энгийнээр хэлэхэд зөв бичих дүрэм гэдэг буруу бичээд ч хамаагүй ойлгоод байх хэрэг биш. Зөв бичих дүрэм бол өөрийнхөө хэлний бүтэц, систем тогтолцоог зөв тусгасан байх ёстой. Жишээлбэл, Мянган жилийн өмнө бий болсон эртний бичгийн дурсгалуудаас тэр үеийн монгол хэлний үгийн бүтэц, язгуур, авианы байр, бүрэлдэхүүн бүгдийг 100 хувь мэдэж болж байгаа. Гэтэл одоо мөрдөж байгаа шинэ үсгийн дүрмээр бичсэн байвал үгийн бүтцийг мэдэж болохгүй байна. Аль нь язгуур юм, ямар бүтэцтэй дагавар вэ гэдгийг бүрэн тогтоож чадахгүй байна шүү дээ. Бид юуны өмнө үгийн бүтцээ тогтоох ёстой. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийн ХХ, ХХI зууны бидний бичсэн ном, зохиол бүх зүйл энэ цаг үеийн монгол хэлний бичгийн дурсгал болж үлдэнэ. Хойч үеийнхэн үзээд биднийг эх хэлнийхээ бүтцийг тодорхойлж чадаагүй байжээ гэх болно. Мянган жилийн өмнө чадаж байсан юмыг бид одоо чадахгүй байж болохгүй. Хэлний бүтэц тогтолцоо үсгийн дүрэмдээ зөв туссан, шинжлэх ухааны үндэстэй байх ёстой.
-Тэгэхээр та бүхний гаргахаар бэлтгэж байгаа толь бичигт бүх өөрчлөлтийг тодорхой тусгах нь ээ?
-Тийм ээ, зөв бичих дүрмийн толь гарна. Дэлхий дээр соёлтой улс үндэстэн дандаа толь бичиг хэрэглэдэг. Германд Дюдиний гол гэж маш олон зориулалтын толь байдаг. Дюдиний шар толь ширээн дээрээ тавиагүй эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч байдаггүй. Тэндээс үсгийн дүрэм, олон утгатай үг, үгийн тайлбараа ч харж болно. Тэгэхээр толь хэрэглэнэ гэдэг бичгийн хүний соёлын нэг хэсэг.
Ханз үсэгтэй орныхон толь түгээмэл хэрэглэдэг. Тэр олон мянган ханзыг цээжлэх амаргүй. Японы хэлний хамгийн нэртэй эрдэмтэн, олон улсын хэл шинжлэлийн олон нийгэмлэгийн гишүүн Широ Хатори гэдэг хүнтэй уулзаад ярьж байхад “Би эцэгтээ зориулж хүндэтгэлийн захиа бичье гэвэл толь бичиг харна шүү дээ” гэж хэлж билээ. Япон хэлний нэртэй эрдэмтэн, 60 гарсан хүн тэгж хэлж байсан. Тэр үгийг би мартдаггүй юм. Толь бичиг ямар чухал вэ гэдгийг энэ жишээнээс харж болно. Засгийн газрын 37 дугаар тогтоолд зөв бичих дүрмийг цэгцэлсэн толь бичиг гаргана гэсэн байгаа. Мэдэхгүй үг байвал толио сайн ашиглана. Нийтийн хэрэглээнд зориулж байгаа учир толь нэг их үнэтэй гарахгүй байлгүй. 40 мянган үгтэй тэр далбайсан толийг гуравдугаар ангийн хүүхэд сугавчлаад явахгүй шүү дээ. Тэгэхээр сурагчдад зориулсан цөөн үгтэй гэх мэт хэд хэдэн янзаар хэвлэх шаардлага гарах байх.
-Нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн хүрээ эрс тэлсэнтэй холбоотой ярианы хэлээр бичих явдал газар авах хандлагатай байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Сүлжээний хэрэглээ бол аман ярианы хэл. Хоёр хүн яаж ярих нь хувийн хэрэг. Түүнтэй адил богино хугацаанд их мэдээлэл дамжуулахын тулд үг товчилдгийг буруутгахгүй. Харин үүнийг бичгийн хэл рүү халдварлуулж л болохгүй. Яаж ярих нь хувь хүний дур боловч тэдэнд бас стандарт тогтоох л учиртай. Хамгийн хураангүйгээр хамгийн зөв ярих стандарт. Жишээ нь, англи хэлний “you” гэсэн үгийг ганцхан “u” үсгээр тэмдэглэдэг. Алсдаа тийм стандарттай болох ёстой.
Э.Энхмаа