gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахим эрүүл мэнд

Эрүүл мэнд
2013-11-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2013-11-01
Цахим эрүүл мэнд
Бие лагшин доройтон муудан, өөрийн эмийн жорын мэдлэг, мэдлээс хэтэрсэн үед хэн бүхэн л эмнэлэгийг бараадахыг боддог. Монголын нөхцөлд эмнэлэг явахын тулд олон зүйлийг төлөвлөнө. Нэгдүгээрт ажлаасаа чөлөө авна, хаана ямар эмнэлэг гэдгээсээ хамаарч хэрхэн цагаа зохицуулахыг бодно гэх мэтчилэн.
 
Уртаас урт оочер дараалал үүсгэж, өвчиндөө санаа зовниж, дараагийн ажлаа амжуулахыг яаран мэгдсэн хүмүүс мэдээж аз жаргалтай, баяр баясгалантай зогсохгүй нь мэдээжийн бөгөөд урдуур хойгуураа хүн оруулчихав аа гэх зэргийн үгийг ууртайгаар хэлэх нь энүүхэнд ээ. Ялангуяа гэмтлийн эмнэлэгийн хувьд нэг эмч дээр өдөрт 150-200 өвчтөн ногддог гэх мэдээллийг саяхан мэдээллийн хөтөлбөрөөр сонсож байсан минь санагдана. Ийм их ачаалалтай, ажлын байрын хүнд нөхцөлтэй гэхэд хилсдэхгүй эрүүл мэндийн эрхэм хүмүүс маань хааяахан өвчтөндөө уураа гаргах нь ч аргагүй юм шиг. Нэг ёсондоо бид хэлж бус хийсэж ирдэг өвчинд нэрвэгдэж болохгүй нийгэмд амьдарч байгаа минь хатуу боловч үнэн тодорхойлолт болж байна.

Тухайн өвчтөн эмчид үзүүлэх үйл явц маань хэд хэдэн шат дамжлага дамжин, урт оочер дараалал үүсгэдэгийг автомат системд оруулан, наад зах нь өвчтөний бүртгэлийг цахим байдлаар шийдсэнийг нэгэн хувийн эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа анзаарсан юм. Гэвч хүн бүхэн хувийн эмнэлэгээр үйлчлүүлээд байх санхүүгийн бололцоотой иргэд ялангуяа МУ-д тодорхой хэмжээнд л байгаа билээ. Зарим талаараа хувийн эмнэлэгүүдийн үйлчилгээ хурдан, шуурхай, эмч нар, сувилагч нар харилцааны соёлтой боловч эмийн жор нь ганцхан тус эмнэлэгийн аптектаа хүчинтэй байдаг нь дутмаг юм. Яахав тухайн эмнэлэгийн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх нэгэн бодлого байж болох ч аль ч эмийн сангаас авж болох эмийг ганцхан манайхаас ав гэдэг нь чөлөөт зах зээл төдийгүй, хэрэглэгчдийн сонголт хийх эрхийг боогдуулж байгаа нь харамсалтай гэдгийг нуух юун. Тийм учраас төр болон хувийн бүхий л эмнэлэгүүдийг дотоод сүлжээнд холбон, өвчтөн бүртгэх, өвчтөний үзлэгийн системийг цахим хэлбэрт шилжүүлэх нь өнөө цагийн тэр тусмаа дотоодын эрүүл мэндийн салбарт чухлаар тавигдаж буй сэдэв билээ.

Энэхүү тус салбарын дээрхи системийг бүхэлд нь цахим эрүүл мэнд буюу “E-health” гэж олон улсад нэршдэг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэнээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайг үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдээд байна.

Хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр бөгөөд олон улсад үүнийг хэрэгжүүлэхэд дараахь бүдүүвч шийдлүүдтэй гэж үзсэн байна.

Дашрамд дурдахад Их Британий Нэгдсэн Вант Улсад цахим эмч төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлээд чамгүй хугацаа өнгөрсөн бөгөөд тус улсын иргэд хүсвэл интернэт сүлжээнд холбогдон эмчээс төрөл бүрийн зөвлөгөө, эмчилгээний үйлчилгээг авдаг байна. Мөн түүнчлэн эмийн хэрэглээг зөв зохистой, үүний мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор өвчтөнд шаардлагатай тохиолдолд эмийн жорыг онлайн системээр дамжуулан мэдээлэлдэг аж. Нөгөөтэйгүүр өвчтөн эмчээс шинжилгээний хариу авах гэж заавал эмнэлэгт дахин ирэх шаардлагагүй бөгөөд онлайн хэлбэрээр шинжилгээний хариуг авах бүрэн боломжтой юм.

МУ-ын төр засгаас арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэний нэг нь Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд мөн тус салбарын 2010-2014 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсанаар МУ-д цахим эрүүл мэндийг бүрдүүлэхэд дараахь хүчин зүйлс шаардлагатай гэж үзжээ.

Телемедицин /Телемедицин буюу мэдээлэл харилцаа, холбооны технологийн тусламжтайгаар оношлох, зөвөлгөө өгөх, эмчлэх үйлчилгээг зайнаас үзүүлэх/
Цахим эрүүл мэндийн бусад хэрэглээг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах
•Телемедициний төрөлжсөн төвүүдийн тоог нэмэгдүүлэх
•Зөвлөгөө өгөх, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх тогтолцоотой байгууллагын тоог нэмэгдүүлэх
•Телемедициний үйлчилгээ үзүүлэх боломжтой яаралтай түргэн тусламжийн машины тоог нэмэгдүүлэх

Цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх

•Иргэний эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх
•Өвчтөний түүхийг цахим хэлбэрт шилжүүлсэн эрүүл мэндийн байгууллагын тоог нэмэгдүүлэх
•Дүрс хадгалах, дамжуулах “РАСS” системийг нэвтрүүлсэн эрүүл мэндийн байгууллагын тоог нэмэгдүүлэх
•Лабораторын мэдээллийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлсэн эрүүл мэндийн байгууллагын тоог нэмэгдүүлэх

Цахим эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэх
•Нөөц цахилгаан тэжээлийн үүсгүүртэй эрүүл мэндийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх
•Интернэт тогтмол ашиглаж буй сумын эмнэлэгийн тоог нэмэгдүүлэх
•Явуулын оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслээр хангагдсан аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тоог нэмэгдүүлэх

Цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд шаардагдах чадавхийг бүрдүүлэх
•Цахим эрүүл мэндийн талаархи сургалт семинарт хамрагдсан ажилтнуудын тоог нэмэгдүүлэх

Мөн түүнчлэн, уг хөтөлбөрийн хэрэгжилтэнд бид өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд “Эрүүл Мэндийн Газар”-тай хамтран иргэдийн эрүүл мэндийн даатгал, өвчтөний мэдээлэл гэх зэрэг чухал мэдээллийг нэг дор төвлөрүүлэн нэгдсэн мэдээллийн баазтай болгох, түүнийг системтэйгээр ашиглах зэрэг үйл ажиллагааг гардан хариуцаж байгаа юм. Мөн түүнчлэн МУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар”-ын мэдээллийн бааз манай дээр байршиж, түүний техникийн хадгалалт хамгаалалтыг хариуцаж байна. Бид цаашид уг ажилтай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг үйлчилгээг автоматаар хэрэглэгчдэд хүргэх болно.

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан