Үндэсний портал GoGo.mn Март-8-ныг тохиолдуулан "Ханьдаа бичих хайрын захиа" уралдааныг зарласан.
Хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн уралдаан өчигдөр 15.00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хайртай ханьдаа тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ сийрүүлэн илгээсэн бүх оролцогчиддоо талархсанаа илэрхийлье.
Ингээд ирүүлсэн бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Хайрт бүсгүй Ү.Номинд
ХАЙРЛАГДСАН ЭМЭЙГТЭЙН ЗҮРХЭНД ХҮРЭХ МИНИЙ ХАЙРЫН ЗАХИДАЛ
(ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД)
Бидний хайрын түүхийг он цагийн дарааллаар хайрт бүсгүй чамдаа хүргэж байна. Энэхүү хайрын түүхийг бид хэзээд мартахгүй бөгөөд он цагийн уртад үеийн үед дурсан санах болно.
Тиймээс миний захиа нь Анхны учрал, анхны болзоо, хүлээлт догдол, сайхан санагдсан мөчүүдийг шүлгийн мөртөөр дүрслэн үзүүлсэн болно. Гал дүрэлзсэн хайрын мөртүүдийг минь хүлээн авна уу?
1.Анхны учрал
Сайхан инээмсэглэлийг магтсан
Сэргэлэн бүсгүй чи байсан
Дугаарыг чинь аваад мессеж бичсэн
Дуудлага хийгээд шууд ярьсан
Ялдам хоолойтой
Нээлттэй яриатай бүсгүй
Нэрэлхэлгүй ярилцмаар
Уулзаж учирмаар ...
2.Анхны болзоо
Ярилцаж байгаад уулзахаар болов
Яармагийг урд цаг товлов
Хээр болзсон анхны болзоо
Хэв маяг эвдсэн гайхалтай учрал
Этгээд сонин татах чадвар
Элдэв маяггүй энгийн төрх
3.Хайрт чинийхээ бодол санаанд ороод л үзчихмээр үе байдаг шүү. Эхэн үедээ тааварлагдахгүй байлаа. Одоо харин ер нь юу хүсээд байна хийж байгаа зүйл болж байна болохгүй байгааг мэдэх болжээ. Гал дүрэлзсэн дурлалын минь хариуг таан бодож энэхүү шүлгийг бичиж байлаа чамдаа.
Сэтгэл рүү нь алхана
Ойртож байгаа болов уу
Бодол руу нь өнгийнө
Би байгаа болов уу
Төсөөлөлд нь багтахыг хичээнэ
Хамт байгаа болов уу
Хамтдаа амьдрахыг хүснэ
Нийцэж байгаа болов уу
4.Бидний хамтын амьдрал нь жаргал баяр баясгалан, зохицлыг бий болгож байгааг мэдэрсэн юмаа хайр минь. Чиний минь ухаалаг бодол, уянгалаг хоолой намайг татсан. Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй хүн байдаг гэдэгдээ. Миний амжилт чиний минь ухаалаг зөвлөмжтэй салашгүй холбоотой байна байхаа гэдэгт итгэж байна хайраа.
Сэтгэлгээний хүрээг тэлмээр байна
Сайхныг бодмоор байна
Монгол улс надаар дутаж
Мөнхөд дуурсагдан үлдмээр байна
Дуурсагдах нэрийн ард
Ухаалаг тэр минь байгаасай
Дуулах дууны хослол нь
Уянгалаг чи минь болоосой
***
Гэрийн хоёр багана шиг
Тооныг хамт түшилцэхсэн
Тулгын гурван чулуу шиг
Түшигтай хань нь байхсан
*****
Би чинь чамтай хамт
Наран адил мандахыг хүснэ
Би чинь чамтай хамт
Одод лугаа түгэхийг хүснэ
Би чиний сэтгэлийг
Саран адил гийгүүлэхийг хүснэ
5.Хонгор хайрт бүсгүй чамайгаа хорвоогийн сайхан, чимэг бүхэнтэй зүйрлэн хайрламаар санагддаг шүү. Миний харж буй өнцөг бодол бүхэн бусдаас өөр онцгой байх болно оо. Дэлхий дээр зөвхөн хоюулаа л заяагдсан хосууд байх ёстой.
Минийхээр ...
Чи миний зүрхэнд ургасан наран
Чи миний цээжинд дүрэлзсэн бамбар
Чи миний сэтгэлийг асаасан гал
Чи миний бодолд түгсэн од
***
Чамайг зүйрлэе
Талд ургасан цэцэг юм уу чи
Тасдаж аваад энгэртээ наая
Тэнгэрт хаялсан цас юм уу чи
Тосч аваад ширхэг бүрийг нь ажъя
Ууланд ургасан мод юм уу чи
Услан хайрлаж хамгаалъя
Шиврээ борооны дусал юм уу чи
Шүхэргүй гарч нэвт норъё
Найган ганхах навч юм уу чи
Намар унавч хавар нахиална
6.Хайр гэж бие биеэ гэсэн агуу сэтгэл, халамж энхрийллийн цогц юм уу. Бас бие биедээ буулт хийж, хүлээцтэй, тэвчээртэй байхын нэр юм уу даа.
Сэтгэл минь
Эмзэг юмдаа сэтгэл минь
Эгэлгүй бардам зан минь
Эхэмсэг зөрүүд бодол минь
Ээлж дараалан бууж өгөв
***
Зөрж өнгөрөөгүй дурлал юм шүү
Зөрүү учраагүй тавилан юм шүү
Хясал тохиогоогүй хайр юм шүү
Ханийн жаргал нийлсэн зохицол юм шүү
Ботго бид хоёр
Зүрх зүрхэндээ нэвтрэнэ
Бодол бодолдоо уусна
Сэтгэл сэтгэлдээ дасна
Жаргал жаргалдаа мансуурна
7.Хайртай хүний үг үйлдэл бүхэн таалагддаг нийцдэг болдог юм байна. Насан туршдаа л ийм байх юм шүү хайрт минь. Хэзээ нэгэн цагт анх миний энэ үйлдэл таалагддаг байсан биз дээ гэсэн яриа гарахгүй шүү. Аливаа сайхан зүйл бүрээ бие биедээ зориул Монголын үлгэр жишээ гэр бүл байж, ихийг хийж бүтээнээ хоюулаа.
Цоглог хэлсэн ганц үг
Сэтгэл онгойлгож орхив
Үгийн сайхнаар хүнийг босгох
Увидас чамд байна
Үгийн сайхнаар эрхлүүлэнхэн
Дууны сайхнаар уянгалууланхан
Сэтгэлийн сайхнаар жаргууланхан
Инээдийн сайхнаар баясууланхан
8.Хайр дурлалд бага зэргийн цагаахан харамлал, өмгөөлөл, минийх гэсэн сэтгэл сэвэлзэх юмдаа. Гэхдээ энэ бол хардалт биш юм шүү. Хардалтыг мэдэхгүй, харамлахыг багаар мэдрүүлж амьдармаар санагдана.
Халдаж үл болно
Хайрлагдсан эмэгтэй явна
Зүрх нь эзэнтэй
Зүгээргүй бас сэтгэлтэй
***
Зүгээр ч нэг бүсгүй биш ээ
Зүрх минь хэлсэн надад
Дэггүй бас томоогүй
Дэгжин агаад эхэмсэг
9.Хайр бас хол байвал холоос чамайгаа хүссэн бодох нь их юм.
Хамт байгаасай чи минь тэврэх юмсан
Хажууд минь хэвтээсэй эрхлүүлэх юмсан
Үнэрийг чинь мэдрэх юмсан
Үнсэн таалах юмсан
Эрхлэн тоглох юмсан
Инээлдэн баясах юмсан
Мөнхийн тэр хайраа
Мөрөөдөн хүсэж байна
10.Хамгийн сайхан очих дуртай газраа жил болгон тэмдэглэлт Хайрын өдрөөр очиж байх уу хайраа? Энэхүү сар нь 10-р сар юм шүү.
Яг тэр мөчид
Яг тэр мөчид би шохоорхон байсан
Яг тэр мөчид би хөөрөн байсан
Яг тэр мөчид би гэгэлзэн байсан
Яг тэр мөчид бид хүүхэд шиг байсан
Яг тэр мөчид би уярч байсан
***
Хайрын дурсгалт газар
Хайрын дурсгалт газар
Хээрийн нэгэн рашаан
Тоглож байсан тэнд
Тэвэрч үнссэн дараа нь
Дурсагдан үлдсэн тэр газар
Сэтгэлд мөнхөрсөн тэр мөч
Дуулж байсан миний хоолой
Сэвэлзэж байсан хүйтэн салхи
Дулаацсан тэрхэн мөч минь
Үүрдийн тодхон агшин минь
Дурлалт хосын гэрч минь
Үрийн үрд урсах горхи минь
Хөв хүйтэн рашаан чамайгаа хайрлая
Хайрын минь андгайг
Хадгалж яваарай
Хойшдоо чамайг тахья зүрхэндээ
11.Энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг чамаас минь ирсэн юм. Энэхүү бэлгийг санан дурсаж шүлгээ бас бичлээ. Хайрын дурсамж шингэсэн бэлэг бүхнээ нандигнаж явъя.
Гараа гаргаж хийсэн
Гар хийцийн шоколад
Нэгэндээ зориулсан хайрын бэлэг
Нэр нь бичигдээгүй сэтгэлийн зурвас
***
Миний үзэг
Хар бишээ хөх
Хиймэл бишээ содон
Харийн ерөнхийлөгчийн нэртэй
Хайрын эзний дурсгал
Улсын тэргүүн болоорой гэж бэлэгшээсэн
Урам хайрлаж магтсан тарнитай
Үнэлэгдэшгүй сайхан сэтгэл шингэсэн
Үнэт эрдэнэ миний үзэг
Дотны анд үзэг минь
Дэргэд минь байх Хайр минь
Итгэлийг даана хайртынхаа
Илээхгүй хайрлана үзэгээ
Үгийг урлах үзэг минь
Үйлдлээрээ бодлыг даваарай
12.Сэтгэлийн сайхан бүхнийг чамдаа зориулъя хайрт минь.
Жигүүр урган нисэг дээ энэ хайр
Жилийн жилд хамтдаа байх хос хун шиг ...
Шүлэгт захиаг бичсэн: Б.Билэгтсайхан