ГЭР БҮЛИЙН ХАМТЛАГИЙН ДУУЧИН ОХИН
“Цэцэгт нугын эрвээхэй”, “Навчин дээрх шүүдэр”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Үртэй хүн жаргалтай”, “Аяны шувууд” зэрэг дуугаар нь Л.Оюунчимэгийг монголчууд, тэр дундаа 1970, 1980-аад оны залуучууд андахгүй.
Ховд аймгийн Эрдэнэб үрэн суманд төрсөн тэрбээр дунд сургуулийн сурагч байхаасаа банзан гитар мөрлөж, сургуулийн заал, сумын клуб, аймгийн театрын тайзнаа дуулдаг байж. Тухайн үедээ үнэ цэнэтэй, амаргүй олддог байсан шагналуудын нэг Монголын пионерийн байгууллагын “Авьяаслаг сурагч” алтан медалиар энгэрээ мялаасан түүнийг аймгийн төвд зочид, төлөөлөгч ирэхэд сумаас дуудаж, дуулуулдаг байжээ.
Л.Оюунчимэг 15 настайдаа гэр бүлийн хамтлагийн гишүүн болж, хоёр ахтайгаа хамт баруун аймгуудаар аялан тоглолт хийдэг болжээ.
Түүний том ах Л.Борис баян хуур тоглодог байсан бөгөөд бүх ард түмний урлагийн их наадмын алтан медальтай бол удаах ах Л.Баатаржав нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин байсан аж. Дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна гитар, баян хуур, аман хуур, товшуур хөгжим тоглодог энэ хамтлаг тухайн үедээ л залуусыг шуугиулж байсан гэнэ.
Монголын радио, телевизийн улсын хорооны дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн “Баян Монгол” чуулгад дуучнаар авах болсон тухай захидал хүлээн авчээ. Ийнхүү салаа гэзэгтэй, сэргэлэн бор охин аравдугаар ангиа төгсөөд дуучин болохоор хотыг зорьсон байна.
Л.Оюунчимэгийн отгон дүү Л.Оюундэлгэр “Бид аав ээжээсээ долуулаа. Л.Оюунчимэг эгч гурав дахь нь. Намайг багад том ах клубийн эрхлэгчээр ажилладаг байсан болохоор манайх ятга, ёочин, гитар, мандолин, баян хуур гээд төрөл бүрийн хөгжимтэй байлаа. Эгчийг урлагийн хүн болоход хоёр ах их нөлөөлсөн байх. Орой болохоор манайхаар дүүрэн дуу, хөгжим цангинадаг байлаа. Манай ээж сайхан дуулдаг байсан. Харин аав маань эмч хүн” хэмээсэн.
Баруун аймагт “од” болж байсан гэр бүлийн хамтлагийн дуучин охины сураг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн сонорт хүрчээ. Тэрбээр Л.Оюунчимэгийг есдүгээр ангид байхад дууг нь сонсож үзэх хүсэлт илгээсэн аж.
Л.Оюунчимэг гурван дууныхаа бичлэгийг, урд, хойд, хажуу талаасаа авахуулсан зураг, биеийн өндөр, жин, харьцаа гээд дэлгэрэнгүй намтраа Т.Чимэддорж руу илгээсэн байна. Хэдэн сарын дараа Л.Оюунчимэг өөрийг нь Монголын радио, телевизийн улсын хорооны дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн “Баян Монгол” чуулгад дуучнаар авах болсон тухай захидал хүлээн авчээ. Ийнхүү салаа гэзэгтэй, сэргэлэн бор охин аравдугаар ангиа төгсөөд дуучин болохоор хотыг зорьсон байна.
“БАЯН МОНГОЛ” ЧУУЛГЫН ДУУЧИН БҮСГҮЙ
Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг болсон Л.Оюунчимэгийн хоолойн өнгө өвөрмөц төдийг үй их хүчтэй. Тиймээс микрофоноо амнаасаа нэлээд зайдуу барьж дуулдаг байсан гэдэг.
Түүний нэрийн хуудас болсон “Цэцэгт нугын эрвээхэй”-нээс өөр Монголын дууны түүхэнд дөрөвний долоо гэсэн хэмжээтэй дуу байдаггүйг “Баян Монгол” чуулгын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат онцолсон. Ихэнх дуу 1, 2, 3, 4 хүртэл хэмжээтэй байдаг бол энэ дуу 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэсэн хэмжээтэй аж.
Нэг удаа Буриадад тоглолт хийх үеэрээ техникийн саатлаас болж микрофонгүй дуулахад хүмүүс “Алтан гургалдай шиг хоолойтой юм” хэмээн биширсэн гэдэг юм билээ.

Л.Оюунчимэгийн урын санд поп дуунаас гадна нийтийн болон баруун монгол ардын дуу нэлээд бий.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат “Би 1974 онд “Баян Монгол” чуулгад гоцлол гитарчнаар орж, Л.Оюунчимэгтэй танилцсан. Би түүнийг Монголын эстрад урлагийн “хатан хаан” гэж боддог. Тэр бол гайхалтай авьяастай. Манай чуулгынхан 1980 онд Ховд аймгийн Хар Ус нуурын ойролцоо нэг айлд очсон юм. Айлын эзэгтэй бидэнд хоол цай бэлдлээ. Хоол болох зуур манайхан дуулж хөгжимдөөд их л хөгжилдөв. Гэтэл ардын жүжигчин Б.Зангад гуай гэрийн эзэгтэйг нэг ая бариач гэв. Бүсгүй тулгандаа аргал хийнгээ ”Цомбон туурайтай хүрэн”-ийг дуулсан. Ямар гайхалтай дуулсан гээч. Бид өөрсдөөсөө ичээд тэр айлаас хурдхан гарахыг л бодсон. Тэр бүсгүйн дуулах нь Л.Оюунчимэгт их нөлөөлсөн юм шиг санагддаг. Үргэлж түүний тухай ярьдаг байсан” хэмээв.
“БАЯН МОНГОЛ” ЧУУЛГЫН “ЭЭЖ”
Л.Оюунчимэг хамт олныхоо гэрэл гэгээ нь байсан учраас түүнийг “Баян Монгол”-ын “ээж” гэдэг байж. Бусдаасаа хэдэн насаар эгч болохоор ч тэр үү хамт олноо хүүхэд шигээ хайрлаж, тусалдаг байжээ.
Онжоо биднийг унтсаны дараа арав гаруй эрэгтэй хүний цагаан цамцыг угаагаад тавьчихдаг байсан. Тийм л хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Тэр хэрээрээ бусдын хүндлэлийг хүлээдэг. Онжоог үг хэлэхэд хэн ч эсэргүүцдэггүй байсан.
“Бид Л.Оюунчимэгийг Онжоо гэж дууддаг. Зарим хүн “Баян Монгол”-ын Онжоо, баруун Монголын Тонжоо гэдэг. Манай Онжоо хүнд их тусархуу. Түргэн хөдөлгөөнтэй, сэргэлэн эмэгтэй байлаа. Бид баруун аймгуудаар тоглолт хийгээд Завхан аймагт явж байхад гол үерлээд автобус усанд суучихав. Бүгд өлсөж, ядраад хөдлөх ч тэнхэлгүй шахам байхад Онжоо л гал түлж, шөл хийж өгч билээ. Голын булингартай усаар хийсэн болохоор шороо зажилагдсан тэр шөлний амтыг одоо ч мартдаггүй. Хөдөөгүүр олон хоногоор тоглолт хийж явахад хувцсаа угаах зав гардаггүй. Гэтэл Онжоо биднийг унтсаны дараа арав гаруй эрэгтэй хүний цагаан цамцыг угаагаад тавьчихдаг байсан. Тийм л хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Тэр хэрээрээ бусдын хүндлэлийг хүлээдэг. Онжоог үг хэлэхэд хэн ч эсэргүүцдэггүй байсан. Олон эрэгтэй хүнтэй хамт ажилладаг болохоор эршүүд зантай. Бригадаар тоглолт хийж явахад Онжоо зочид буудлын үүдэнд орой сууж байвал хэн ч гарахгүй. Залуучууд болсон хойно охид “эргүүлэх” санаатай. Даанч Онжоогоос айгаад явж чаддаггүй байлаа” хэмээн Б.Ганбат дурссан.
Л.Оюунчимэгийн жаргал зовлонгоо хуваалцдаг байсан дотнын анд нь дуучин Б.Нандинцэцэг. Тэд хамтдаа цомог гаргах тухай үргэлж ярьдаг ч хүслээ биелүүлж амжилгүй хорвоог орхижээ.
Л.Оюунчимэгийн хүү ээжийнхээ хүслийг биелүүлж “Цэцэгт нугын эрвээхэй” цомгийг нь саяхан гаргасан билээ. Мөн тэрбээр Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг хоёрын нөхөрлөл болоод “Баян Монгол” чуулгын тухай зохиомжит нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа гэсэн.
ХОЁР ХҮҮГИЙН ЭЭЖ
Л.Оюунчимэгийн хань С.Эрдэнэцогт жолооч мэргэжилтэй бөгөөд дууны шүлэг зохиодог байжээ. Тэд хоёр хүүтэй.
Бага хүү Э.Учрал “Багадаа ээжийгээ дагаад Улсын филармонид л өссөн дөө. Би их сахилгагүй байсан болохоор ээж миний өмнөөс дарга нартаа их загнуулна. Нэг удаа ээж тайзан дээр үснийхээ бигудтэй гарсан. Намайг үймүүлээд байхаар аргадаж байгаад үснийхээ бигудийг авахаа мартчихаж. Өмнө нь дуулах байсан хүн ирж чадахгүй болоод ээж тайзан дээр яарч гарсан хэрэг. Энэ тухай “Баян Монгол” чуулгынхан одоо хүртэл ярьдаг юм. Цагаан сараар ээжийнхээ урласан дээлээр гангарна. Мөн ээж маань гоёлынхоо даашинзыг оёод өмсчихдөг. Ээж гутал их цуглуулдаг байсан. Гадаад руу тоглолтоор явахдаа шинэ гутал худалдаж авахгүй ирнэ гэж үгүй. Ээжийг тэтгэвэрт гарахын өмнө “Баян Монгол”-ынхон Авдрантын хорих ангид очиж тоглосон юм билээ. Ээжийн дуулсан дуунууд тэнд байсан олон хүнд ухаарал хайрласан гэдэг. Дараа нь Авдрантад хоригдож байсан хэд хэдэн хүн манайд ирж, ээжтэй уулзсан. Тийм л буянтай хүн байсан даа, миний ээж” хэмээн ярьсан.
Монголын эстрад урлагийн түүхэнд дуурсагдах нэртэй энэхүү авьяаслаг эмэгтэйг гавьяат жүжигчин цолд тодорхойлж байсан ч харамсалтай нь хүртэж чадалгүй бурхны орон руу оджээ.
“Баян Монгол” чуулгад 20 жил ажилласан тэрбээр 1989 онд гавьяаныхаа амралтад суусан ч уран бүтээлээ хийсээр байв. Хамгийн сүүлд тэрбээр Б.Ганбатын “Хүлээлтийн дуу”-г олны хүртээл болгосон бөгөөд “Уянгын гурван эрдэнэ” дууг нь дуулсан ч ард түмэндээ хүргэж амжаагүй байна.
Л.Оюунчимэг 1999 оны намар зүрхний өвчний улмаас хорвоог орхижээ. Түүнийг нас барахад Б.Ганбат дэргэд нь байсан бөгөөд түүнд “Хүүд минь мэддэг бүхнээ зааж өгөөрэй” хэмээн захисан аж.
Б.Ганбат найзынхаа хүсэлтийг биелүүлж, хүү Э.Учралыг нь шавиа болгожээ. Утас нь тасарч, банз нь хоёр салсан гитар барьж ирсэн хүү өдгөө чадварлаг хөгжимчин болсон байна.

П.Тунгалаг