ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Давсны хэрэглээг бууруулах долоо хоног” дэлхийн өдрийг жил бүр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн Үндэсний төв хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь хүн амын хэрэглэж буй давс, өөх тосны хэмжээг багасгах, ингэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчлөхгүй ч байх боломж байдгийг олон нийтэд ойлгуулахад оршиж байгаа аж.
Мөн давсны хор хөнөөлөөс хэрхэн ангижрах талаархи заавар зөвлөгөөг холбогдох байгууллагууд өгдөг аж.
Монгол хүний давсны хоногийн хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь таван граммаас их давс хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Энэ жилийн хувьд дэлхийн өдрийг “Зогс...Хар...Давс багатайг нь хэрэглэ” уриатайгаар өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагааг жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг ажээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Байгалмаа “Яагаад бид давстай тэмцэх болоод байна вэ гэхээр сүүлийн үеийн эрүүл мэндийн статистик судалгаанаас харахад зүрх судасны өвчин, тархинд цус харвах өвчин ихэсч байна. Зүрх судасны өвчин залуужиж байна. Үүний шалтгаан нь ердөө давс их хэрэглэх, мөн ургамлын гаралтай өөх тос хэрэглээгүйгээс болдог.
Өнөөдөр манай улс цусны даралт ихсэлтийн тархалтаараа Азийн 45 орны хэмжээнд эхний байранд орчихсон явж байна. Тийм учраас бид цусны даралт, зүрх судасны өвчинд нөлөөлдөг давсны хэмжээг бууруулах талаар зөвхөн эрүүл мэндийн байгууллага биш бүх хүн амынхаа оролцоотой үүнтэй тэмцэх хэрэгтэй байна” хэмээн ярьсан юм.
Мөн монгол хүний давсны хоногийн хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь таван граммаас их давс хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Мөн давсны хэрэглээг багасгах нь Халдварт бус өвчин (ХБӨ) ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг өвчнүүдийг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ нотлоод байгаа ажээ.
Л.Чанцалсүрэн