gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл хүн заалнаас “төрдөг”

Эрүүл мэнд
2014-03-05
1
Twitter logo
1
Twitter logo
Эрүүл мэнд
2014-03-05
Эрүүл хүн заалнаас “төрдөг”

Хүүхдүүд ухаалаг утастай үй зайгүй найзалж, PC тоглоомд донтож, чөлөө зав л гарвал интернэт “ухаж” суух болсныг хэвийн гэж үзэх хүн бидний дунд хэд бол.

Шинэ техник технологи хэдий ухаалаг ч бидний үр хүүхдийн эрүүл мэндийг хайрлалтлаа ухаантай байх нь юу л бол. Ид өсөж төлжих насандаа хүүхэд техникээс хараат болж, хэдэн цагаар ч хамаагүй компьютерийн өмнө суухыг би зөв гэж огтхон ч бодохгүй байна.

Техникийн хөгжил ирээдүйн иргэн, өнөөдрийн хүүхдүүдийг хөдөлгөөний дутагдалд орсон, “махан бөмбөг”, эсвэл бие бялдрын хөгжил муу, сульдаатай нэгэн болгож хувиргаад байгаа юм биш байгаа?

Үнэндээ орчин үеийн жаалуудын олонх нь спорт зааланд гэхээсээ PC тоглоомын газар, гэртээ компьютерийнхээ ард, эсвэл өөр хаа нэгтээ, үзвэр үйлчилгээний газарт чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нь нууц биш. Гэхдээ хүүхдүүд спортод дургүйдээ, залхуудаа ухаалаг утсанд илбэдүүлж, компьютерийн өмнө өөрийгөө уяад байгаа хэрэг биш ажээ.

Ирээдүйн иргэдээ спортоор хичээллэхэд нь анхаарах, үүнд уриалан дуудах сэдэл, орчин, нөхцөл манайд алга. Дунд сургуулийн хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа 40 минутаар биеийн тамирын хичээл ордог. Анги дүүргэлт ихтэй, багтаамжаасаа хэдийнэ давсан сурагчтай нийслэлийн сургуулиудад ганц заал нь хаанаа ч хүрдэггүй зовлон бий.

Улаанбаатарт төрийн өмчийн 114, төрийн бус өмчийн 90 орчим дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчийн сургуулиудын хувьд биеийн тамирын заал танхим бүгдэд нь бий боловч засвар хийх шаардлагатай болсон нь олон. Энэ жилийн хувьд л гэхэд 3-4 сургуулийн биеийн тамирын заал засвартай гэсэн шалтгаанаар огт ажиллахгүй байгаа юм билээ.

Ямар сайндаа л 40 хүүхдийн зориулалттай зааланд хоёр, гурван ангийн 80-120 сурагч нэг дор хичээллэх вэ.

Социализмын үед аль эрт баригдсан, нас өндөр болсон спорт заалнуудыг стандарт шаардлага хангасан гэж бардам хэлэхэд бас хэцүү.

Харин хувийн өмчийн сургуулиудаас спортын танхимтай нь тун цөөн гэдгийг албаны хүн хэлж байна. Хичээлийн цагаас бусад үед сургуулийн спорт заал хүүхдүүдэд огт олддоггүй тухай сурагчид ярьдаг. Сургуулийн удирдлагууд заалаа гаднын байгууллагууд, хувь хүмүүст цагаар түрээслүүлж, мөнгө олох нэг хэрэгсэл болгоод байгаатай энэ бүхэн холбоотой.

Нийслэлийн боловсролын газрын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “БШУ-ы сайдын 2008 оны 98 тоот тушаал байдаг. Хүүхдийн сургалтын орчинд гаднын байгууллага, хувь хүн ирж тоглохыг хориглоно гэсэн заалт бий. Энэ журам зөрчигдөөд байгаа юм л даа. Гэхдээ нийслэлийн бүх сургууль заалаа түрээсэлдэг гэж хэлж чадахгүй. Сургууль бүрт спортын дугуйлан, секц хичээллэдэг. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг зарим байгууллага тэр дугуйлангийн хүүхдүүдийг спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэх, хувцас хэрэгслээр хангах зэргээр тухайн сургуультай хамтарч ажилладаг жишээ зөндөө бий. Бид судалгаа хийж үзсэн л дээ. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн асуудал ч биш. Нийслэлд амьдарч байгаа оюутан залуучууд, иргэд маань дунд сургуулийн зааланд хандахаас өөр аргагүй. Иргэдэд үйлчлэх спортын төв нийслэлд байхгүй шахуу шүү дээ. Зарим байгууллага дэргэдээ спорт заал бариулсан байдаг ч тэр нь олон нийтэд үйлчилдэгг үй. Тиймээс сайдын дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг яам болон холбогдох газруудад бид тавиад байгаа” гэлээ.

Дунд сургуулиудын заалны цагийн түрээсийн мөнгө 25-50 мянган төгрөг байдаг ажээ. Тусгай оронтой лавлах утас руу хандахад л, хаанаас заал түрээсэлж болохыг, холбоо барих утастай нь түвэггүйхэн хэлээд өгнө. Дунд сургуулиудын заал түрээсэлдэг холбогдох “албан тушаалтан” тэдэнд утсаа тэмдэглүүлчихсэн байдаг юм билээ. Хэд хэдэн сургууль руу залгаж үзлээ.

“Хэдүүлээ вэ, хэдэн цаг авах вэ? Мөнгөө ирж тушаагаад асуудалгүй” гэж товчхон хариу өгч байна. Харин амралтын өдрүүдэд заал сул байна гэсэн ойлголт бараг байдаггүй юм билээ. Хотын төвд байрлалтай болон, шинэ, тохилог заалтай сургуулиудын түрээс нэг цагийнх нь 40-50 мянга орчим бол хотын захад байрлалтай сургуулиудынх харьцангуй хямд.

“Хүүхдүүд тоглуулах зориулалттай заалыг гаднын хүмүүст түрээслүүлээд байна” гэсэн гомдол Нийслэлийн боловсролын газарт иргэдээс байнга ирдэг гэнэ. Тэртэй тэргүй л иргэдэд түрээсэлж байгаа бол, тэр мөнгө нь сургуулийн удирдлагуудын халаасанд ордог биш, албан ёсны болгоод ил болгочихмоор санагдана.

Энэ эрэлт хэрэгцээнээс харахад нийслэлийн иргэд, хүүхэд залуус спорт заалаар “цангаж” байна гэж хэлж болохоор аж. Нэг иргэнд ногдох спортын заал талбайн хэмжээ стандартаар дөрвөн ам метр байх ёстой гэдэг олон улсын жишиг байдаг. Энэ нь хүн гараа алдалж зогсоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхэд хажуу дахь хүндээ саад болохооргүй байхаар талбай аж.

Гэтэл Монголын нэг иргэнд ногдож буй талбай 22 см байгаа талаар ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төвийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг хэлж байна. Тэгэхээр иргэдийн дунд спорт заалны эрэлт хэрэгцээ их байх нь хэнд ч ойлгомжтой. Заал талбай, зориулалтын спортын төв хүрэлцээ муутайгаас ч болсон уу, сүүлийн үед нийслэлчүүд амралтын өдрүүдэд ууланд авирах нь ихэссэн.

“Таргалалт ихсэж байна..., Цэргийн алба хаах насны эрчүүд тэнцэхээ болилоо..., Хүн амын дунд өвчлөл их байна...” гэсэн мэдээлэл хэвлэлээр байнга шахуу л гарч байдаг, бид ч тоохоо байтлаа дөжирсөн. Харин энэ бүхний хариулт нь эмнэлэг барих, эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх бус, харин хүн амаа спортоор хичээллэх бүх нөхцөл боломжоор нь хангаж өгөх, спортод дуртай болгох сэдлийг нь төрүүлэх явдал юм.

Богд ууланд амралтын өдрүүдэд 500-600 хүн алхдаг талаар нэг найз минь сонин болгон ярьсан. Үнэхээр эрүүл амьдралыг, идэвхтэй дасгал хөдөлгөөн хэрэгтэйг иргэд ухамсарлах болжээ.

Харин орчин нөхцөлийг нь илүү бүрдүүлээд өгөөсэй. Үгүйдээ л дугуйн болон гүйлтийн зам хангалттай тавиад өгвөл заал барьснаас дутахааргүй том дэмжлэг болно шүү дээ. “Таргалалт ихсэж байна..., Цэргийн алба хаах насны эрчүүд тэнцэхээ болилоо..., Хүн амын дунд өвчлөл их байна...” гэсэн мэдээлэл хэвлэлээр байнга шахуу л гарч байдаг, бид ч тоохоо байтлаа дөжирсөн. Харин энэ бүхний хариулт нь эмнэлэг барих, эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх бус, харин хүн амаа спортоор хичээллэх бүх нөхцөл боломжоор нь хангаж өгөх, спортод дуртай болгох сэдлийг нь төрүүлэх явдал юм.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг энэ зүг рүү түлхүү хандуулаасай. Спортоор хичээллэдэг хүн өвчин тусдаггүй, эрүүл амьдардаг, ажлын бүтээмж нь илүү байдаг, урт насалдаг гэдгийг хүн бүхэн мэднэ шүү дээ. Эрүүл чийрэг монгол хүн л Монголын ирээдүйг авч явна. Эрүүл хүн заалнаас “төрдөг” гэдгийн гол утга учир нь энэ.

Г.Гэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан