gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Махны үнэ өсөөгүй байна

Эдийн засаг
2013-06-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2013-06-28
Хэдхэн хоногийн дараа үндэсний их баяр наадам болно. Махны үнэ ханш ямар байгааг уншигчиддаа хүргэхээр Дэнжийн 1000 дахь “Хүчит шонхор” захыг зорилоо.

Цул махны үнийн хувьд хонины мах 7800-8500, ямааны мах 6200-6700, үхрийн мах 8500-9000, адууны мах 6200-6500 төгрөг байлаа. Ястай мах энэ үнээс 500-1000 төгрөгөөр хямд байна.

Харин гулуузаараа хонины мах кг нь 6300-6500, ямааны мах 4800-5500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Мөн хонь, ямааны дотор гэдэс 4500-5800 төгрөгийн үнэтэй байсан бол толгойны мах 3800-4500 төгрөгийн ханштай байна. Энэ мэтчилэн ястай, цул, шинэ, хуучин, тарган, туранхайгаараа ангилагдан үнэ нь 500-600 төгрөгийн зөрүүтэй байлаа.

Тус захын худалдагчаас махны үнэ болон борлуулалт ямар байгаа талаар тодрууллаа.

"Хүчит шонхор” захын махны худалдагч Б.Цэнгэл “Хүмүүс одоохондоо наадмын бэлтгэл гэж сүйд болохгүй л байна. Борлуулалт ер нь хэвийн байна. Үнийн хувьд ч нэмэгдээгүй тогтвортой байгаа” гэв.

Харин худалдагч Г.Оргил “Үнэ бол нэмэгдээгүй хуучнаараа байгаа. Харин борлуулалт ойрын үед харьцангуй ихсэх хандлага ажиглагдаж байна. Бид хөдөө орон нутгаас махаа авчран наадмаас өмнө иргэддээ хүргэхэд бэлтгэж байгаа” гэлээ.

Мөн мах худалдан авч буй зарим иргэдтэй уулзлаа.

Иргэн н.Мөнхшүр

-Удахгүй наадам болох гэж байна. Наадмын бэлтгэлээ хангаж байна уу?
-Одоохондоо хэрэглэх хүнсний зүйлсээ аваагүй л байна. Өдийд хонь авлаа гэхэд наадам болтол хаанаа ч байлгах юм билээ. Өнөөдөр өдөр тутмынхаа хоолны махыг л авч явна.

-Хэдэн төгрөгийн мах худалдаж авав. Үнэ нь өссөн байна уу?

-Сая гурван кг хонины мах авахад 23 мянган төгрөг болж байна. Үнийн хувьд тийм ч их нэмэгдээгүй л юм шиг байна. Угаасаа өндөр үнэтэй байгаа.

-Махны үнийн талаар ямар бодолтой байна?
-Бид нар шиг цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүст мэдээж их өндөр байна. Нэг кг үхрийн махыг бараг л арван мянган төгрөгөөр авч байна. Тэглээ гээд монгол хүн чинь мах идэхгүй байна гэж юу байхав дээ. Яаж ийж байгаад л зохицуулаад хоолныхоо махыг авч байна даа.

Иргэн Х.Одмаа

-Махны үнэ нэмэгдсэн байна уу?

-Үнэтэй л санагдаж байна даа. Ялангуяа үхрийн мах их үнэтэй байна. Сая нэг кг-ыг нь 9000 мянгаар хоёр кг мах авлаа.

Г.Анударь

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан