gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хувийн сургуулиудын төлбөрийг улсаас тогтоож болох уу?

Боловсрол
2013-07-24
0
Twitter logo

Манай сонин элсэгчдэд болон оюутан залууст хэрэгцээт мэдээллүүдийг цаг алдахгүй хүргэдэг билээ.

Энэ удаагийнхаа дугаарт боловсролын байгууллагад ажиллаж буй багш нар болон иргэдээс ирсэн зарим асуултад БШУЯ-ны холбогдох албаны хүмүүсээс дараах хариултыг авч нийтэллээ.

X АНГИ ТӨГСӨӨД ТАВАН ЖИЛ БОЛСОН Ч ЗААВАЛ ЭЕШ ӨГӨХ ЁСТОЙ ЮУ?

-Ерөнхий боловсролын сургууль төгсөөд таван жил болж байгаа иргэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцах тохиолдолд заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой юу?
-Шалгалт өгөх хэрэгтэй. Их, дээд сургууль, коллежид элсэн орох эсэх нь тухайн жилд ЕБС төгсөж байгаа юу, эсвэл хэдэн жилийн өмнө төгссөн үү гэдгээс биш харин элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ өгсөн, ямар оноо авсанаас хамаарна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн оноо нь хоёр жил хүчинтэй байдаг, өөрөөр хэлбэл өнгөрсөн жил өгсөн бол энэ жил дээд сургуульд элсэхээр бүртгүүлэх эрхтэй. Гэхдээ тухайн сургуулийн элсэлтийн журамд заасан босго оноог хангасан байх ёстой.

ХУВИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ТОГТООХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

-Хувийн дунд сургуулиудын төлбөрийг улсаас тогтоож болохгүй юу?
-Хувийн сургуулийн төлбөрийг төрөөс тогтоох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд сургахаар сургуулийн захиргаатай гэрээ байгуулахдаа төлбөрийн асуудлыг харилцан тохиролцох ёстой. Дашрамд дурьдахад нэг хүүхдэд ногдох нормативт хувьсах зардлыг суралцаж байгаа хүүхдийнх нь тоогоор хувийн сургуульд төрөөс олгодог.

ГЭРЭЭНД ЗААСАН ХУГАЦААНД ЭХ ОРОНДОО ЗААВАЛ АЖИЛЛАНА

-Сургалтын төрийн сангийн зээлээр өндөр хөгжилтэй оронд суралцаж төгссөн иргэн заавал төрийн байгууллагад тодорхой хугацаанд ажилласны дараа зээлээс чөлөөлөгдөх үү. Хувийн хэвшилд ажиллаж болох уу?

-Сургалтын төрийн сангийн зээлээр суралцан төгсөгч нь Монгол Улсын төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн ямар байгууллагад ажилласнаас үл хамаарч гэрээнд заасан хугацаанд эх орондоо ажилласаны дараа зээлээс чөлөөлөгдөх эрхтэй.

ДЭЛХИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙГ УЛААНБААТАРТ БАЙГУУЛЖ БАЙНА

-Монгол судлалын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Монгол судлалыг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байна бэ?

-Монгол Судлал гэдэг нь монгол үндэстний хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл зэргийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалын чиглэлээр ОХУ, Хятад, Япон, Унгар, Польш, Англи, Франц, Герман, Америк зэрэг орнууд тэргүүлж ирсэн.

Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо бий болгох, монгол судлалын үйл ажиллагаанд төр-шинжлэх ухаан- бизнесийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, мэргэшүүлэх, монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих орчин бүрдүүлэх зорилго бүхий “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2012 оны 56 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Монголын түүх, хэл, соёл, шашин, өв уламжлал, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч монгол үндэстэн оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа болсон Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлж, дэлхийн монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж, монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах бодлого явуулж байна.

Б.Буянцэнгүүн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан