gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Пүрэв-Очир: “Тэр өдөр гүйцээх байж” гэж хүүг минь дарамталдаг

Нийгэм
2013-09-17
0
Twitter logo

Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг өнгөрсөн сарын 9-ний өдөр тус ангийн дэслэгч Б.Баатар дарамталж зүү залгиулсан гэх хэрэг гарсан.

Эл хэргийн талаар ярилцахаар байлдагч П.Хэнмэдэхийн аав Хөвсгөл аймгийн Цагаан–Уул сумын I багийн малчин А.Пүрэв-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Таны хүүтэй холбоотой болсон явдлын талаар зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Тэр өдөр яг юу болсон юм бэ?
-Хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 6-нд гарсан юм билээ. Б.Баатар дэслэгч нэгэн хал цэргийн утас алга болсон, хүүг минь авсан байх гээд зодсон байгаа юм. Зуны ротод дуудан оруулж ирээд “Энэ зүүг залгиад, миний нүднээс далд ор” гэж хэлсэн гэсэн. Тэгээд өөрийнхөө халааснаас нэг зүү гаргаж, мөн хүүд минь байсан гурван зүүг хамт залгиулсан.

Тэр зүү нь хувцас, цамцныхаа захыг хаддаг зүүнүүд нь байсан байгаа юм. Тэгээд маш ихээр зодсоор байгаад зүү залгиулсан гэж хүү минь надад хэлсэн. Тухайн үед дэслэгч Б.Баатар согтуу байсан юм билээ. Зүү залгисан талаар наймдугаар сарын 9-ний өдөр утсаар надад хэлсэн. Хүү минь надтай утсаар яриад “Б.Баатар гэдэг дэслэгч намайг дарамталж зүү залгиулчихлаа. Одоо эмнэлэгт үзүүлэх гэсэн ч болохгүй байна. Та дээш нь мэдэгдэж, үзүүлж өгөөч” гэж хэлсэн. Тэгээд хоёр өдрийн дараа би таньдаг малчин н.Баатарсүрэнг гуйгаад “Юу болсон бол мэдээд өгөөч. Анги дээр нь очоод хүүтэй минь уулзаад өгөөч гэж гуйсан”. н.Баатарсүрэн “Зүү залгиулсан нь үнэн байна” гээд штабын дарга болон дэслэгч Б.Баатар гэдэг хоёр хүнийг утсаар яриулсан юм. Тэгтэл Б.Баатар дэслэгч надтай утсаар ярихдаа “Таны хүү худлаа ярьж байгаа. Худалч цэрэг. Бид танай хүүг эмнэлэгт үзүүлнэ. Цааш нь асуудлыг тавина. Өдөр бүр утсаар яриулж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би анги руу нь залгаж асуухад “Хүү чинь харуулд гарч байна. Та хүүгийнхээ араас хэт сүржигнэлээ. Цэргийн алба хааж буй хүүгийнхээ араас ингэж сүжирч байдаг эцэг байхгүй шүү” гэж удаа дараа хэлсэн. Тэр үед би хүүтэйгээ холбогдож чадахгүй байсан хэрэг. Тэгээд наймдугаар сарын 14-нд над руу хүү П.Хэнмэдэх маань залгаж “Би Улаангомд ирлээ” гэж ярьсан. Тэгээд аймгийн төвд 15-нд үзүүлээд нэг зүү гэдсэнд нь байна гэдэг нь тогтоогдсон байдаг. Хоёр дахь өдөр нь давтан үзлэгт ороход “Танай хүү дөрвөн зүү залгисан байна. Бүдүүн гэдсэнд нэг нь хөндөлдсөн, гурван нь нарийн гэдсэнд байна” гэж аймгийн эмнэлгийн эмч над руу утсаар ярьсан. Эмч Улаанбаатар хот руу яаралтай очиж эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй гэдгийг тухайн үед ярьж байлаа.

-Тэгээд хэзээ хот руу ирсэн бэ?
-Хүүгээ хот руу явуулах гэтэл онгоцны билет олддоггүй. Гэсэн ч би Хөвсгөлөөс онгоцны билетийг нь бичүүлээд 18-ны орой хүү хотод ирж шууд Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн. Би өөрөө нийслэлд 19-нд орж ирсэн л дээ. Хүүг эмчилж байгаа н.Ганболд гэдэг хүнтэй уулзахад “Хүү чинь дөрвөн зүү залгисан байна. Одоо зохих арга хэмжээг авна. Талх, бор гурил идүүлээд гаргачихдаг” гэсэн. Тэгээд долоо хоног хараад наймдугаар сарын 28-нд үзэхэд “Гурван зүү нь алга болсон байна. Нэг зүү нь байна” гэж эмч нар хэлсэн. н.Ганболд эмч “Нэг зүү нь бөөрний цул маханд байна” гэсэн. Харин хилийн цэргийнхэн болохоор “Олгойн тус газарт байна” гэж байсан. Тэгээд наймдугаар сарын 30-нд хагалгаанд ороод нэг зүүг нь авсан юм. Гаргасан зүүгээ бидэнд үзүүлсэн. Зүү их зэвэрсэн байдаг юм билээ.

-Залгисан зүүний гурав нь ялгадсаар гарсан гэсэн үг үү?
-Эмч нар тэгж л хэлээд байгаа юм. Би өөрөө үзээгүй болохоор итгэхгүй байна. Биенийх нь аль нэг хэсэгт маханд орчихсон байхыг үгүйсгэхгүй. Зүү чинь энд тэнд тэнэж явдаг юм гэсэн. Өөрөө “Зүү биеэс гараагүй, гарсан нь мэдрэгдээгүй” гээд байгаа. Хил хамгаалах ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэгийн эмч нар “Таны хүү эрүүл. Эмч нарын зөвлөгөөний хурлаар орсон. Зүгээр гэж гарсан” гээд хүүг маань баашилж байна гээд байдаг. Тийм учраас халагдсаных нь дараа л эмнэлэгт үзүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна. Элгэнд нь өөрчлөлт орсон. Толгой нь маш их өвддөг болсон. Би байнга толгойны эм зөөж байгаа. Тийм учраас “Гэрт нь гаргаад авчихъя, хүүгээ эмчлүүлье” гээд ХХЕГ-т албан хүсэлтээ өгсөн ч зөвшөөрөхгүй байна.

Уг нь миний хүү цэргийн албанд эрүүл мордсон. Толгой нь гилжгэр. Амь нь муруйсан. Ярихдаа ээрч гацдаг болсон. Удаа дараа зодуулсан учраас гэмтэл авсан байх гэж би бодож байна. Би хүүгээ эрүүл болгочихоод л буцмаар байх юм. Гэсэн ч гаргаад эмнэлэгт үзүүлж болохгүй, зүү нь гарсан гэсэн нь эргэлзээтэй байгаа учраас хэцүү байна. Үнэхээр гадны эмнэлгээр үзүүлээд “Зүү байхгүй байна” гэвэл сайн л биз.

-Хүүгийн тань сэтгэл санаа нь одоо зүгээр үү. Ямар байна?
-Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Би эмнэлэгт байхад нь гурван удаа утасных нь дугаарыг сольсон. Дугаараа нууцалсан утаснаас дарамталдаг. Бодвол хэрэгт холбоотой хүмүүс нь дарамталдаг байх. “Чамайг даруухан номхон цэрэг юм байх гэж бодсон чинь матдаг юм байна. Матахыг чинь мэдсэн юм бол тэр өдөр гүйцээчих байсан юм. Өөр цэргийн ангид очоод чи хэзээ ч дээшээ гарахгүй. Байнгын дарамтад байна” гэж хэлсэн байна билээ. Тийм учраас миний хүү сэтгэл санааны дарамтад байгаа. Надад ч гэсэн үнэхээр хэцүү байна. Эрүүл хүүгээ цэрэгт явуулчихаад ийм болгочихоор харамсалтай байна.

-П.Хэнмэдэх өөр цэргийн ангид шилжсэн гэсэн үү?

-Би хүүгээ дахиж тэр Увсын цэргийн ангид явуулмааргүй байна гэж ХХЕГ-т хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу хотод байрладаг цэргийн ангид шилжүүлээд байна. Эмнэлгээс энэ сарын 11-нд гаргаж Хилийн цэргийн ... /ярилцагчийн хүсэлтээр нууцлав/ дүгээр ангид шилжүүлсэн. Ангийн захирагч нь намайг ирж цэргийн ангийн нөхцөл байдалтай танилц гэхээр нь очиж ангитай нь танилцсан. Тэр цэргийн ангийн эмнэлэгт нь хүү минь хэвтэж байгаа. Шарх нь эдгэртэл тус ангийн эмнэлэгт хэвтэх болсон.

-Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Эмчилгээ хийхгүй байгаа. Зүгээр л цэргийн ангийн эмнэлэгт байлгаж байна. Цэргийн төв эмнэлэгт байхад нь ч эмчилгээ хийгээгүй. Ердөө хоёр өдөр өвчин намдаах тариа хийсэн.

-Цагдаагийн байгууллага Баруун турууны ангийн дэслэгч Б.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэсэн болов уу?
-ХХЕГ-аас “Хүүд тань зүү залгиулсан Б.Баатартай холбоотой хэргийг Увс аймгийн прокурорын байгууллага шалгаж байгаа. П.Хэнмэдэхийн эрүүл мэндийн асуудлыг Цэргийн төв госпиталь хариуцна” гэсэн. Хэрэг ямар шатанд явааг сайн мэдэхгүй байна. Ерөнхий прокурорт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өргөдөл өгсөн. Гэтэл “Таны хүсэлтийг Увс аймгийн прокурорт шилжүүллээ” гэж хэлсэн. Тэгэхээр Увс аймагт шалгаж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдэх юм алга. Би хүүгийнхээ эрүүл мэндэд илүүтэй анхаарал хандуулж байна. Ер нь бол ХХЕГ-ынхан энэ хэргийг дарж өнгөрөөх зорилготой байна гэж бодож байгаа. Байгууллагынхаа нэр хүндийг бодож, хэргийг дарах сонирхолтой байх шиг байна.

-Танай хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үү?
-Үгүй. Манай хүүгээс байцаалт авсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Хэвлэлээр тийм мэдээлэл гарсан байна гэж надад таньдаг хүн хэлсэн. Хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг нь худлаа.

-Цэргийн ангийнх нь зүгээс энэ хугацаанд танай хүүгийн эрүүл мэндэд анхаарал хандуулж сураглаж байна уу?

-Баруунтурууны 0311 дүгээр ангийн Штабын дарга ирж уулзсан. Дэд хурандаа н.Жаргалсайхан гэдэг хүн. Энд хотод амарч байсан юм билээ. Харин тус ангийн Тагнуулын албаны дарга н.Алтангэрэл “Хүүгийн тань бие ямар байна” гэж асуудаг. Бусад нь асууж, санаа зовсон зүйл байхгүй. Энэ дашрамд хэлэхэд цэргийн ангийнхан хүүг маань аймаг руу явуулахдаа өөрсдөө өргөдөл бичиж “Үүнийг хуулж бич” гэж хэлээд хүүгээр маань гомдолгүй гэсэн өргөдөл хүчээр бичүүлж авсан байсан. Өөрөө гомдолгүй гэж хэлсэн гэж хэргээс мултрах зорилгоор гарын үсэг зуруулж авсан байгаа юм.

-Цэрэгт хэзээ татагдсан юм. Өмнө нь зодуулж байсан гэсэн?
-Цэргийн албанд очоод гурван сар болж байсан. Миний хүү бичиг үсэг муутай, багаасаа сургуулиасаа гарсан. Бага боловсролтой. Очсоноосоо хойш гурван удаа зодуулсан. Юм цээжилдэггүй, бичиг үсэг мэддэггүйгээсээ болж л эхний хоёр удаа зодуулсан байсан. Тэр болгонд нь Увсын Баруун туруун сум руу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 420 километр мотоцикльтой давхиад очдог. Эхний удаа ухаан алдаад эмнэлэгт хэвтээд ирсэн гээд байж байсан. Өрөөсөн гар нь хөдлөхгүй болчихсон, өвчтэй байсан. Мөн тангарагийн баяраар нь очиход нэг талын нүд нь таглагдсан, шанаа нь битүү хавдартай байсныг тоогоогүй. Би хүүгээ дарамтлуулах байх гээд юм хэлээгүй. Дараа нь өнгөрсөн долоодугаар сарын 28-нд очиход мөн нэг нүд нь хөхөрсөн, бие нь шархтай байсан. Зүү залгиулах үедээ ч хүүг маань маш ихээр нүдсэн. Түүнийгээ дарах зорилгоор аймгийн эмнэлэгт үзүүлэхгүй удаасан болов уу гэж бодож байна. Эмнэлэгт очиход нь шанаа, нүүр нь хөхөрсөн байсан гэж эмч хэлсэн.

-Танай хүү өөрөө санаатайгаар зүү залгичихсан юм биш биз дээ?
-“Чи өөрөө зүү залгичихаад хүн гүтгээд байгаа юм биш биз” гэж би хүүгээсээ асуудаг. “Үгүй ээ, би өөрөө зүү залгиагүй. Намайг алах гээд байсан. Тэгээд би хүчээр залгисан. Хэвтүүлж байгаад өшиглөөд зодоод байсан. Би Б.Баатарыг энд тэнд явах бүрт нь айж явдаг” гэж хэлсэн. Харуулд гарч байхад нь хал цэргийн утас алга болсон байгаа юм. Тэгээд миний хүүг авсан гэж зодсон. Хүү маань “Аваагүй” гэдгээ хэлсэн ч Б.Баатар дэслэгч зодож, зүү залгиулсан юм билээ.

-П.Хэнмэдэх цэрэгт явахдаа хэр дуртай байсан юм бэ?
-Өнгөрсөн намар явах сонирхолтой байсан ч цэрэгт явах нас нь хүрээгүй учраас явж чадаагүй. Өөрөө сайн дураараа энэ хавар тавдугаар сард цэрэгт татагдсан. Сургуулиасаа багадаа гарсан, хөдөө мал маллаж байсан юм. Уг нь архи дарс уудаггүй даруухан хүүхэд шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Т.Амартүвшин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан