gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Б.Хурцын мэдэгдэл тусгай албаныхныг шүүмжлэлийн бай болгов

Р.Адъяасүрэн
GOGO тойм
2017-11-18
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
GOGO тойм
2017-11-18

Багш нарын хугацаагүй хэмээн зарласан ажил хаялт, элчин сайдын томилгоо, УИХ-ын чуулган, хүүхдийн мөнгө, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжихээр болсон гээд үйл явдал гээд асуудал ширүүн өрнөсөн долоо хоногийг тоймлон хүргэж байна.

ЦАЛИН 50 ХУВИАР НЭМЭХГҮЙ БОЛ БАГШ НАР ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙГ СОНГОНО

Найман сараас хойш үргэлжилж буй багш нарын тэмцэл энэ долоо хоногийн эхний өдөр бүр ч хурцдав. Багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдэн, долоо хоногийн эхний өдөр цэцэрлэг, сургуулиуд хоосорсон юм.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн 90 хувь нь уг ажил хаялтад нэгдэж буйгаа мэдэгдэн, цалингийн хэмжээг ирэх онд хамгийн багадаа 50 хувиар нэмэхийг шаардсан юм.

Гэхдээ ажил хаялт удаан үргэлжилсэнгүй. Даваа гарагийн орой Засгийн газраас багш нарыг ажил хаялт зогсож байгаа талаар мэдээлсэн. Ингээд мягмар гарагт аав, ээжүүд хүүхэд харах хүн хайх шаардлагагүй болсон юм. Ийн багш нарын тэмцэл ийн айл бүрийн асуудал болов.

Эхний сануулах ажил хаялтад ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэж байсан бол энэ удаагийнхд цэцэрлэгүүд ихээр хамрагдсан байв.

Хамгийн хачирхалтай нь багш нарын ажил хаялт зогссон хэдий ч санаа амрах болоогүйг эцэг эхчүүдэд сануулав. Учир нь “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос хэвлэлийн хурал хийж, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй үйлдвэрчний эвлэл нь өөрсдийнх нь төлөө ажиллахгүй, салбарын сайд, төрийнхөнтэй тохиролцоо хийж байна гэж мэдэгдсэн юм.

Гурван талын уулзалтаар тохиролцоонд хүрсэн ч тухайн тохиролцоог багш нараар хэлэлцүүлээгүй тохиолдолд хууль бус гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно гэдгээ ч мэдэгдээд амжсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд ч энэ асуудалд байр сууриа илэрхийлэн, ажил хаялт цалин нэмэх эх үүсвэрийг олохгүй гэдгийг ч сануулав. Харин багш нарын зүгээс салбарын сайд нь сүрдүүлж, зохион байгуулагч нарт хариуцлага тооцно хэмээсэн гэх мэдээллийг ч өгч байсан юм. Ямартай ч багш нарын тэмцэл зөвхөн тэднийх бус айл бүрийн асуудал гэдгийг сануулсан долоо хоног байлаа. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа л харуулах нь ээ.

Б.ХУРЦ ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ ТОГЛОЖ БАЙНА УУ ЭСВЭЛ...

“Би хариулчих юм уу, гишүүд ээ айн” хэмээн асуусан Б.Хурцын асуудал энэ долоо хоногийн гол дуулиан байсан гэж болно. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилохоор оруулсан Засгийн газрын санал нэлээн хурц маргааныг өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй 19 гишүүн энэ асуудлаар Нээлттэй сонсгол хийхийг хүссэн. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр тэрбээр “УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу? Асуултад хариулах юм уу, яах юм гишүүд ээ” хэмээн хэлж олон хүний анхаарлыг татсан.

Түүнийг УИХ-ын гишүүдийн талаар маш олон нууц мэдээлэлтэй бөгөөд түүгээрээ тэднийг “атгаж” байна гэх яриа нийгмийн сүлжээгээр тарсан юм. Харин пүрэв гарагт болсон УИХ-ын чуулганаар түүнийг ТЕГ-ын даргаас нь буулгасан Хууль зүйн сайд Ц.Нямдорж байнгын хорооны хурлын үеэр ярьсан ноцтой мэдээллийг шалгаж үнэн худлыг нь тодруулах хүртэл томилгооны асуудлыг хойшлуул гэсэн юм.

Мөн тэрбээр Б.Хурцыг гурван сая иргэний өмнө эмгэнэлт жүжиг тоглож, улсын нэр хүндийг унагаж байна гэдгийг ч хэлсэн. БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдын асуудал тодорхой шийдэлд хүрэлгүй олон нууцыг ардаа тээсээр хойшлогдлоо.

Б.Хурцын асуудалтай холбоотойгоор чуулганы хуралдаанд гишүүд нэгнийгээ хэлэх хэлэхгүйгээр хэлж, таслалтаараа "үнэмлэхүй амжилт" үзүүлдэг Б.Наранхүү гишүүн хүртэл байнгын хорооны хуралдаанд сууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан сүрдүүлгэд өртөн төрийн хамгаалалт хүссэн гээд "сонирхолтой" долоо хоног ард өнгөрлөө.

Д.ХАЯНХЯРВАА МАН-ЫН ДАРГЫН СУНГААНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭВ

МАН-аас энэ сарын 20-22-нд намын 28 дугаар их хурлаа хийх гэж байна. МАН-ын их хуралд оролцох 1309 төлөөлөгч сонгогдсон. Их хурлаар намынхаа даргыг сонгох ёстой. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт УИХ-ын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “МАН өнөөдөр намын даргад нэр дэвших эрх хүн бүхэнд нээлттэй байдаг. Энэ бол МАН-ын Их хурлын бүрэн эрх. Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн фракц бүлэглэлд харьяалагдалгүй явж ирсэн. Надад ямар нэг бүлэглэлийн эрх ашиг байхгүй. Энд МАН-ын эрх ашгийг багтаасан, Монгол Улсын эрх ашиг л гэж бий. Хамгийн тулгамдсан асуудал бол өнөөдөр үүсчихээд байгаа талцал. Үүнд анхаарлаа хандуулна. Цаашдаа МАН, намын дарга, Засгийн ажлыг тусдаа байлгаж байж, тус тусдаа ажлаа сайн хийж байж өнөөдөр үүсээд буй намын талцал, эдийн засгийн хүндрэлд дэмжлэг болно гэж би бодож байгаа. Ийм бодолтойгоор л намын даргад өрсөлдөж байна гэж ойлгож болно” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Н.ТҮВШИНБАЯР ЧИНГИСИЙН ОДОН ХҮРТЭНЭ

Арваннэгдүгээр сарын 19-нд Монгол бахархлын өдөр тохионо. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жил Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт хүртээхээр болсон талаар лхагва гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн.

Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан Н.Түвшинбаярт энэ хүндтэй одонг хүртэх эрхтэй хэдий ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар олгож байгаа нь хүрээллээ шагнаж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна гэх ч хүмүүс байв.

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар энэ онд “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталлаа. Үүнд нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулах юм.

Ирэх онд боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд 82 сургууль барьж, он дамжсан сургуулийн барилгыг барьж дуусгах юм. Үүний дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолсон юм.

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж хоёр долоо хоногийн өмнө монгол бөх Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж тархинд нь гэмтэл учруулсан талаар мэдээлэл энэ долоо хоногт олны анхаарлыг татсан. Тэрбээр Кюүшюү башёд барилдахаас татгалзаж буй хүсэлтээ бичгээр илгээсэн бөгөөд болсон явдлыг хүлээн зөвшөөрч "Би хүндрэл учруулсандаа уучлалт гуйж байна" гэжээ. Таканоива А.Баасандоржийн толгой руу шилээр цохисон хэрэгт холбогдоод буй Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид Японы Мэргэжлийн сүмогийн холбоо ямар шийтгэл оноохыг эцэслэн шийдээгүй байна. Тэд энэ сарын 26-наас хойш буюу Кюүшюү башё дууссаны дараа шийдвэрээ гаргана.

Энэ долоо хоногт бичил уурхайд хоёр осол гарч хоёр иргэн амиа алдлаа. Мягмар гарагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан 120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэний амийг аварсан. Харин хоёр хоногийн дараа дахин нэг иргэний уурхайд осол гарч, хоёр иргэн амиа алдсан. Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагаа явуулсан хэдий тэдний амийг аварч чадаагүй. Ингээд 14 цагийн турш ажиллан хоёр иргэний цогцосыг уурхайн гүнээс гаргаж авсан юм.

Хүчирхийллийн эсрэг “НҮДЭЭ НЭЭ” үндэсний хөдөлгөөнийхөн хаалтын жагсаалаа Сүхбаатарын талбайд хийж байна. Тэд энэхүү жагсаалаараа дараах УИХ, УИХ-ын гишүүдэд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох,  хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм.

#долоо хоногийн тойм  #Долоо хоногийн тойм 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан