МАН-ын 28 дугаар их хурлаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар МАН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын хорооны дарга Батбаатар болон газрын дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Д.Амарбаясгалан, МАН-ын ээлжит их хурал амжилттай болж өнгөрлөө. Их хурлыг гурван өдөрт зохион байгуулахаар тооцоолсон ч таван өдөр үргэлжилсэн. Хурал сунасан шалтгаан нь төлөөлөгчид хуралдаа идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуулт асуусан учир хурлын үйл ажиллагаа уртассан. 28 их хуралд 218 мянган гишүүний төлөөлөл 1309 төлөөлөгч сонгогдон ирсэн. Үүнээс 1283 төлөөлөгчийн мандатыг Мандатын комисс хуралдаж, хүлээн зөвшөөрсөн. Орон нутагтаа амьдардаг намын, анхан дунд шатны байгууллагадаа ажилладаг. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон оролцсон.
Төлөөлөгчдийн 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувьнь 18-35 насныхан хамрагдсан. МАН-ын гишүүдийн 55 хувь нь 18-35 насныхан эзэлдэг. 39.3 хувь нь 36-45 насныхан, 32 хувь 46-60 насныхан, 7.4 хувь нь 61-ээс дээш насныхан Их хуралд оролцсон. Хамгийн ахмад Ю.Цэдэнбал даргын Шадар туслахаар ажиллаж байсан 100 настай Шагдарсүрэн гуай намынхаа их хуралд урилгаар оролцсон. Хамгийн залуу нь 22 настай Дорноговь аймгийн Өргөн сумын Т.Цэнд-Аюуш төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Их хурлаар намын даргаа шинээр сонголоо.
НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД 33 БАЙСНЫГ 29 БОЛГОЖ БАГАСГАЛАА
У.Хүрэлсүх даргад намын их хурлын нийт төлөөлөгчдийн 63.1 хувь буюу 775 төлөөлөгч саналаа өгсөн. Д.Хаянхярваа даргад 454 төлөөлөгч буюу 36.1 хувь нь саналаа өгсөн. Ингээд У.Хүрэлсүхийг намын даргаар сонгосон. Шинэ дарга сонгогдоод намын Бага хурлын гишүүдээ Их хуралд оруулах үйл явц үргэлжилсэн.
Намын дүрмийн өөрчлөлтийг их хурлаар хэлэлцэж, Бага хурлын гишүүд 310 байсныг 369 болгож тогтсон. Удирдах зөвлөлийн гишүүд 33 байсныг 32 болгон багасгалаа. Намын бага хурал, УЗ, аймаг нийслэлийн сонгуулийнг хороонд төлөөллийг нэр дэвшүүлэхдээ намын анхан шатны байгууллагад ажиллагчдын 30-аас доошгүй хувийг дэвшүүлнэ гэж өөрчилсөн.
Мөн эрх барьж байгаа үед Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, сөрөг хүчин байгаа үед намын дарга нь Удирдах зөвлөлөө даргалах заалтдаа өөрчлөлт оруулж, ямар ч тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөө толгойлдог байх санаачилгыг их хурлын төлөөлөгчид гаргасныг олонхийн саналаар дэмжин шийдвэрлэсэн. Энэ нь эрх барьж байгаа үед намын дарга хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах, хяналт тавих, намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, намаас сонгогдон томилогдсон албан тушаалтны хариуцлага ёсзүйн асуудалд анхаарал тавьж ажиллах боломж нээгдэж байна.
Мөрийн хөтөлбөртөө тодотгол хийсэн. МАН социал демократ, нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг 2010 онд Ардын нам нэрээ сэргээхдээ илүү тодотгож авсан.
ЭВ ЭЕИЙГ САХИЖ АЖИЛЛАХГҮЙ БОЛ ДҮРМИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Их хурлын төлөөлөгчдийн санааг зовоосон гол асуудал бол намын эв нэгдэлтэй холбоотой асуудал байлаа. 2016 онд ард түмний өгсөн итгэлийг дааж гарах чиглэлд, төлөөлөгчид асуудал хөндөж ярьсан. Үүнтэй холбоотойгоор намын дүрэмдээ заалт оруулж байгаа. Тэр заалтад УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид эв эеэ хичээж, намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллах ёстой гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй гишүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.
Намын хяналтын Ерөнхий хорооны даргаар Б.Батбаатар, намын Ёсзүйн дэд хороогоор Т.Баасанцогт нар ажиллахаар сонгогдсон. Намйн гишүүд цаашид ёсзүйгээ сахиж ажиллана гэж мэдээллээ.