Энэ сарын 15-ны байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0.0-22.0 см зузаан цастай байна.
Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Бүрдэд 22 см, Орхоны Улаантолгой, Эрдэнэтэд 21-22 см, Булганы Ингэт-толгой, Төв аймгийн Эрдэнэсантад 19 см, Булганы Хангалд 17 см, Завханы Сонгино, Дорнодын Халхголд 16 см цастай байна.
Мал тооллого ид явагдаж байгаа тул малчин өрхүүдээр орж, санал бодлыг сонсох, эрүүл мэндийн үзлэг хийх ажлуудыг аймгийн ХХАА-н газар давхар хийж байгаа аж. Орхон аймаг цас ихтэй, харин Ховд цасгүй, усгүйдэх эрсдэл өндөртэй, Архангай аймгийн ХХААГ эвдрэлийн улмаас машингүй болжээ.
Малын тэжээлийн хангамжийг нэмэхээр 29 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулснаас 28 аж ахуйн нэгжтэй 36.3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан байна.
Зургаан аж ахуйн нэгжийг дахин сонгон шалгаруулалтад хамруулж, 3.7 тэрбум төгрөгийн Бодлогын гэрээ байгуулжээ. Эдгээр ААН-үүдийн зээлийн гэрээ барьцааны үнэлгээний шатандаа байна. Сангийн яамтай Төсвийн зээлийн гэрээ байгуулан, нийт санхүүжилтийн 10.0 тэрбум төгрөгийн эрх нээгдсэн. 25 ААН-д 9.2 тэрбум төгрөгийг олгов. НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тэжээл, тэжээлийн түүхий эдийн жагсаалтыг Засгийн газрын 335 дугаар тогтоолоор батлуулан Гаалийн ерөнхий газар, ААН-үүдэд хүргүүллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Гэрэл зургийг ХХААХҮЯ-ны цахим хуудаснаас ашиглав.