Хорт бодис гадагшлуулах өндөр чадвартай будаа гарган авчээ
Дэлхийн гурван тэрбум хүн өдөр бүр будаа иддэг. Арван мянгаад жилийн тэртээгээс хэрэглэх болсон будаа ирээдүйд одоогийнхоос ч чухал хүнс болох нь. Учир нь чимээгүй өлсгөлөн гэгдэх шим тэжээлийн дутагдлыг хувиргасан будаагаар нөхөх боломж хэдийнэ бүрджээ.
АНТИОКСИДАНТ НИЛ ЯГААН БУДАА
Энгийн цагаан будаа шим тэжээл багатай. Тиймээс эрүүл мэндээ жаахан ч гэсэн боддог бол хар, улаан будааг сонгох нь дээр гэдгийг зөвлөдөг. Гэхдээ ийм будааны олдоц, хүрэлцээ муу тул Хятадын эрдэмтэд нил ягаан өнгийн будаа гарган авсан байна. Биеийн хорт бодисыг гадагшлуулах өндөр чадвартай нил ягаан өнгийн будаа нь хорт хавдар, цус харвалт, зүрхний өвчний эрсдлийг бууруулах аж.
Өөрөөр хэлбэл, нил ягаан өнгийн будаа нь усан үзэм, нэрс зэрэг жимсэнд их хэмжээгээр агуулагддаг антоцианины генийг суулгасан генетикийн өөрчлөлттэй цоо шинэ сорт юм. Харин биотехнологийн үүднээс харах юм бол ургамлын бодисын солилцоог инженерчилж чадсан амжилт гэж болно. Цаашид будааг хүн хэрэглэхэд аюулгүй байх, мөн бусад төрлийн үр тариаг ч антоцианинаар баялаг болгох судалгааг үргэлжлүүлэх юм байна.
ХАРШЛААС ХАМГААЛДАГ
Гурван япон тутмын нэг нь хуш модны тоосны харшилтай гэсэн судалгаа бий. Тиймээс 2014 онд Японы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Satake корпораци тоосны харшлаас сэргийлдэг будаа гарган авчээ. Уг будааг харшилтай 30 хүн өдөр бүр идэхэд биеийн дархлаа нь сэргэж, хаврын цагт хуш модны тоос эсэргүүцэх чадвар нь нэмэгдэж байжээ. Уг туршилтыг анх макаки хэмээх сармагчин дээр хийсэн нь амжилттай болсон байна. Будаанд агуулагдах долоон төрлийн уураг нь хушны тоосонд орсноор нулимс гоожих, хамар загатнах зэрэг харшлын шинж тэмдгийг дарангуйлдаг.
ӨГӨӨЖ ИХТЭЙ
2015 онд найман улсын эрдэмтэд нийлж нэг га тутмаас авах цагаан будааны ургацын хэмжээг 50 хувь нэмэгдүүлэх чадвартай C4P хэмээх сорт гаргаж авсан байна. Энэ нь C3P-ээс нэг шат ахисан үзүүлэлт. Одоогоор C3P генийг улаан буудай, төмс, алим, улаан лооль, эрдэнэшишид өргөн хэрэглэдэг байна.
ГАНД ТЭСВЭРТЭЙ СОРТ
Олон шалтгааны улмаас будаа тариалах талбай хумигдсаар байгаа нь эрдэмтдийн дунд ганд тэсвэртэй шинэ сорт гаргаж авах эрлийг эхлүүлжээ. Сайн мэдээ гэвэл, эрлийн үзүүрт эрдэнэ олдсон юм. Японы 100 жилийн түүхтэй тогтвортой нөөцийн судалгааны RIKEN төвийн эрдэмтэд “Arabidopsis thaliana” хэмээх зэрлэг ургамлын нэгэн онцгой генийг будаанд суулгажээ. Ингэснээр үржил шим багатай, хуурай газар ургах чадвартай будааны шинэ сорт гаргаж авч чадсан байна.
“Arabidopsis thaliana” хэмээх зэрлэг ургамалд хэд хэдэн төрлийн чихэрлэгийн агууламжтай химийн шингэн бий. Уг найрлагынхаа тусламжтай “Arabidopsis thaliana” хур багатай, хуурай үед шингэнээ илүү удаан барьдаг байна. Энэхүү онцгой ген нь GolS2 бөгөөд зөвхөн ганд бус давсархаг хөрсөнд ч тэсвэртэй байх боломжтой.
GolS2 гентэй будааг гурван жилийн турш Колумбид улирал тутам өөр өөр байрлалд тарьж туршсан нь амжилттай болжээ. Ургац ихтэй, навч нь хуниас багатай /ус дутагдсан үед будааны ургамлын навч нь хуниас ихтэй байдаг/, масс болон усны агууламж ихтэй гээд олон давуу тал байсан аж.
Сүүлийн энэ мэт ололтоос гадна хүнсний биотехнологи хөгжсөнөөр будаа хортон шавж, мөөгөнцөр зэрэг ургамлын төрөл бүрийн дайсныг тэсвэрлэх чадвартай болж буй аж. Мөн чимээгүй өлсгөлөнгөөс аврах цайр, төмрийн бэлдмэл, олон төрлийн амин дэмтэй, тод шар өнгийн будаа аль хэдийнэ хэрэглээнд нэвтэрсэн.
ЦАЙРТАЙ
Цайр нь хүний биед бусад төрлийн эрдсээс илүү чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайр дутагдсанаар шим тэжээлийн доройтолд орох, өсөлт саарах гээд эрүүл мэндэд нөлөөлөх олон уршиг бий. Ялангуяа хүүхдэд цайрын нэгдэл их хэрэгтэй байдаг аж. Цайрын хэт дутагдлын нэг шинж тэмдэг нь ойр ойрхон гүйлгэх. Тиймээс өнөөдөр Азийн олон орон цайртай будааг өргөн хэрэглэж байна.
ТӨМРИЙН БЭЛДМЭЛТЭЙ
Дэлхийн нийт хүн амын 30 хувь буюу бараг хоёр тэрбум хүн төмрийн дутагдлаас болж цус багадалттай байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Os- NAS1, OsNAS2, OsNAS3 гэсэн гурван генийн тусламжтай төмрийн дутагдлаас сэргийлэх арга замыг олоод буй аж.
З.Гэрэл