-"Бидний цөөхөн Монголчууд" төсөл-
Баян-Өлгий аймгийн хамгийн баруун захад орших "Цээжний нутаг нутаг Цэнгэл” хэмээн хэлэгддэг Цэнгэл сумын аж байдал, ахуй соёл, тэнд амьдарч буй хүмүүсийн өнөө цагийн түүхийг танин мэдэхээр төслийн багийнхан тус суманд очлоо. Биднийг очиход цаг агаар тогтуун ёстой л Цэнгэл хэмээх нэр шигээ цэлмэг угтлаа.
Төв талбайдаа засмал замтай, гудамжаар нь хүмүүс алхаж, мотоциклууд нэг хэсэгт бөөгнөрнө. Хүүхдүүд ч хичээл нь тарсан бололтой хоёроороо гурваараа алхана. Машины цонхоор харахад хүн ам ихтэй, сургууль, цэцэрлэг олон болов уу гэж бодогдохоор. Учир нь хоёр ч сургууль харагдана. Тува бага сургууль, Цэнгэл бүрэн дунд сургууль гэх мэт. Хүмүүстэй нь ярилцаж, албан байгууллагуудаар явахад Тува, Казах ард түмэн энэ суманд амьдарна. Хоорондоо эвтэй сайхан байх юм.
Тус сум гурван ч цэцэрлэгтэй. Хүүхдүүд хоолоо идээд суух тэрхэн агшинд амар амгаланг мэдрэх шиг санагдав. Сумын ард иргэдийн тоо 10000 давсан. Ингээд бодохоор ийм олон цэцэрлэгтэй байхгүй гээд ч яах билээ.
Хүмүүс нь их хөдөлмөрч. Ялангуяа мал аж ахуйгаа түшиглэн амьдарцгаадаг. Малчдад зориулсан “Бэлчээр ашиглалтын холбоо” гээд байна. Энэхүү холбоо нь малчдын орлого амьжиргааг сайжруулахын тулд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд малчдад зориулсан сургалт хийнэ, зээл олгоно, тэд ч энэхүү холбоонд хамрагдсанаараа хуримтлал үүсгэсэн байх юм. Хажуудаа бас дэлгүүртэй, лизингээр хөргөгч мотоцикл, хөлдөөгч гээд тэдэнд хэрэгтэй бүх юм байна. Нэг дор төвлөрсөн энэ холбоогоороо малчид нь үйлчлүүлэх дуртай.
Цэнгэл сум бусад сумдаасаа их онцлог. Жишиг сум ч гэж яригддаг. Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг уран гартай оёдолчид нэгдэж нутгийн иргэд болоод хол ойроос ирсэн зочин гийчинд өөрийн нутгийн хурган дотортой дээл хувцсаа хийж зарж борлуулна.
Хөдөлмөрч ард иргэдтэй юм гээд явж байтал Цэнгэл бүрэн дунд сургуулийн хөвгүүдийн дотуур байрыг хараад эргэлзээ төрөв. 1940 онд байгуулагдсан 77 жилийн түүхтэй Цэнгэл бүрэн дунд сургуульд 1460 сурагч суралцана. Дотуур байртай түүнд нь 240 гаруй хүүхэд байдаг хэмээн тус сургуулийн сургалтын менежер ярина. Ингээд хөвгүүдийн дотуур байр луу ороод үзсэн балгас шиг барилга. Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдтэй нь ярилцахад дотуур байрны хүсэлт гаргаад 10-н жил болж байгаа. Ямар ч арга хэмжээ авдаггүй. Хүүхдүүд нь төгсөөд л дараагийнх нь энэ байрандаа амьдарсаар байна дөө. Бид нар эндээ амьдаръя хөвгүүд юм чинь. Харин охидоо арай дөнгүүр байрандаа оруулсан гээд ярих юм.
Ярилцлага авах гээд тус сургуулийн захиралтай уулзах гэтэл хуралтай байна гээд менежерээ яриулсан тэр бүсгүй магадгүй энэ асуудлаа хамгийн түрүүн хэлж яриад хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолой нь болж яриагүйд сурагчдынхаа төлөө явдаггүй захирал байна гэж бодогдсон. Учир нь гэрээсээ хол эрдмийн мөр хөөж яваа сурагчид нь чимээгүй л нурж унах шахсан байрандаа амьдарч байгааг хараад энэ хүүхдүүд яаж эрүүл саруул байдаг юм болдоо олигтойхон суугаад даалгавраа хийх нөхцөл боломж харагдахгүй байлаа.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө явж чадахгүй байж Баян-Өлгий аймгийн сумуудын дунд жишиг сум болсон гэхээр сонин санагдаж байснаа нуух юун.
Бид тийм байдалтай байхад нь очсон учир ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа амьдрах орчинд анхаараасай гэж энэхүү нийтлэлээрээ хэлье.
Хүний амьдрал алдаа оноотой л үргэлжилдэг шиг энэ сумын байр байдал алдаа оноотой л харагдана. Монгол улсын баруун хязгаарын хилийн хамгийн захын цэг болох Алтай нурууны эхний хэсэг Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших, байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой энэ ард түмний цаашид алдаагаа засаж, нэр шигээ цэвэр тунгалаг "Цэнгэл сум" байхийг ерөөгөөд дараагийн сум уруугаа бид хөдөллөө.
Гэрэл зургийг: М.Зоригт, Л.Батаа, Д.Нямдорж, П.Хангайхүү, Ё.Чанцалдулам, Н.Батмөнх
Эх сурвалж: khadlan.mn