Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай.
Манай бөхчүүд 2002 оноос допингийн шинжилгээнд орох болсон. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тухайн жилийн баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмыг тогтоол гарган баталдаг бөгөөд үүндээ допингийн шинжилгээ хийх бэлтгэл, сорьц авах Ажлын хэсэг томилох, ямар хугацаанд, хаана шинжилгээ авах, шинжилгээний хариуг хэн хариуцаж явуулах, хүлээж авах, хэрхэн зарлах гээд бүх явцыг тусгадаг.
Одоогоор допингийн шинжилгээнд 16 бөх бүдрээд байна.
Дархан аварга А.Сүхбат
Хамгийн анх "жижиг" аваргаас допингийн шинжилгээ илэрч байсан гэдэг. Гэхдээ аварга үүнийг үгүйсгэж байсан юм. Тэрбээр 2006 онд шинжилгээ өгөхөө татгалзсан бөгөөд ийм тохиолдолд мөн илэрсэнээр тооцдог байна.
Улсын аварга Г.Эрхэмбаяр
Улсын аварга Г.Эрхэмбаяр 2006 онд допингийн шинжилгээнд бүдэрсэн юм.
Улсын арслан Х.Мөнхбаатар
Улсын арслан Х.Мөнхбаатар 2012 онд допингийн шалгалтад бүдэрч байлаа.
Арслан тус наадмаар долоо давсан бөгөөд түүний чимгийг хураасан билээ.
Мөн түүнд наадмаар өвдөг шороодсон улсын харцага Т.Санчирт заан, улсын начин Ж.Амартүвшинд харцага цол нөхөн олгосон юм.
Улсын гарьд Д.Рагчаа
Архангай аймгийн хүчит гарьд одоогоос 10 жилийн өмнө допингийн шинжилгээнд унаж байсан түүхтэй. Тус наадмаар түүнд өвдөг шороодсон улсын харцага Ц.Магалжав, улсын харцага Ш.Уламбаяр, начин Р.Ганхуяг нарт энэ жил цол чимэгийг нь нөхөн олгосон билээ. Ингэснээр улсын харцага Ц.Магалжав заан, Р.Ганхуяг өсөх идэр начин, харцага Ш.Уламбаяр чимэг нэмсэн юм.
Улсын заан Ц.Мягмарсүрэн
Ц.Мягмарсүрэн заан 2004 онд допингийн шалгалтад унасан юм. Тавын даваанд түүнд өвдөг шороодсон Н.Бүрэнбаатар энэ жил өсөх идэр чимэг, улсын начин Ш.Уламбаяр харцага цол хүртсэн билээ.
Улсын заан Б.Соронзонболд
Б.Соронзонболд заан 2009 онд допингийн шинжилгээнд бүдэрсэн. Гэвч тэрбээр үүнийг үгүйсгэсэн юм.
Улсын харцага Г.Элбэг
Элбэг харцага 2006 онд шинжилгээ өгөхөөс татгалзсан байна.
Улсын харцага Г.Ганхуяг
Улсын харцага Г.Ганхуяг 2004 онд допингийн шинжилгээнд унасан байна.
Улсын харцага Г.Алтангэрэл
Улсын харцага Г.Алтангэрэл 2011 онд допингийн шалгалтад унасан юм. Тэрбээр барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.
Улсын начин Ду.Батбаяр
Түүнээс 2003 онд допинг илэрсэн юм.
Улсын начин Ц.Лхагвасүрэн
Улсын начин Ц.Лхагвасүрэн 2004 онд допингийн шинжилгээнд унасан байна.
Улсын начин Ц.Сумъяабэйс
Улсын начин Ц.Сумъяабэйсээс 2009 онд допинг илэрсэн юм.
Улсын начин Ч.Цогбаяр
Улсын начин Ч.Цогбаяр 2011 онд допингийн шалгалтад унасан юм. Тэрбээр барилдах эрхээ мөн хоёр жилээр хасуулсан билээ.
Улсын начин Б.Сугаржаргал
2012 онд шинээр улсын начин цол хүртсэн Б.Сугаржаргал допингийн шинжилгээнд унасан юм.
Аймгийн арслан Б.Суманчулуун, аймгийн арслан Н.Адъяабат
Тэд 2014 онд тав даван улсын начин цол хүртсэн наадмын дараа өнөөх "гайхал" илэрсэн юм. Улмаар цолоо хураалгасан билээ. Ер нь допинг илэрсэн бөхчүүдээс тэд л хамгийн хатуу шийтгэл амссан гэхэд хилдэхгүй.
Допингтой нэр холбогдсон бөхчүүдийн ихэнх нь бэртэл гэмтлийнхээ өвдөлтийг намдаах, илааршуулах зорилгоор наадмын өмнө эм тариа хэрэглэдэг нь гол буруутах шалтгаан гэж ойлгож болох юм.
Улсын начин Б.Ганзориг, Б.Баатарцол
Өнгөрсөн жил шинээр улсын начин цол хүртсэн Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзориг, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Батчулууны Баатарцол нараас допинг илэрсэн нь тогтоогдсон. Улсын начин Б.Ганзоригын цолыг хураах шийдвэр гаргасан бол Б.Баатарцол начны барилдах эрхийг хассан юм.
Б.Ганзориг начин уг шийдвэрийг эсэргүүцэж, хуулийн байгуулагад хандсан. Тэрбээр 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс дээрх 03 тоот тогтоолыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ.
Мөн дөрөвдүгээр сарын 13-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн нь эцсийн шийдвэр юм байна.