Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг Мандал, Ерөө сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй ОБГ-ын ажилчид болон ард иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Энэхүү үйлчилгээнд ОБГ-ын алба хаагчид болон түймэр унтраахад гар бие оролцож байгаа иргэд нийт 180 хүн хамрагдаж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртжээ. Эмнэлгийн тусламж авагсдын дийлэнх нь толгой өвдөх, даралт ихдэх, ходоод өвдөх, хөл холгосон гэсэн зовиуртай байсан байна. Уг тусламж үйлчилгээ үзүүлэх явцад хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн Онцгой байдлын албан зарим алба хаагчийг тосгоны эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Алба хаагчдын хувьд олон хоног ажиллаж ядарснаас хатиг гарах зовиур илэрч байгаа гэнэ.
Ч.Отгонцэцэг