2017 онд Дэлхийн дайн хаана, хэрхэн дэгдэх зохиомжоор Америкийн “Үндэсний эрх ашиг” (The National Interest) сэтгүүлд Кентукки их сургуулийн профессор Роберт Фарли төсөөллөө (Robert Farley. 5 Places World War III Could Start in 2017) 2016 оны сүүлчээр бичиж байсан юм. Тэгэхдээ таван улсад дайн шууд дэгдэнэ гээд биччихсэн хэрэг бус зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлалтай таван газрыг нэрлэж, цаад утгаараа дэлхийг шинэ дайны галд хуйхлагдана хэмээн яг ч ёрлоогүй байсан. Энэ тухай би "Засгийн газрын мэдээ” сонинд (2017.01.24 өдрийн 016/562/) өгүүлж байснаа эргэж дүгнээд оны шинэ нийтлэлээ дор сийрүүллээ.
2017 оныг дүгнэвэл, дэлхийн халуун цэгүүд дэх мөргөлдөөн улам даамжирсан
2017 оны эхээр, улс төрөөс дэндүү холуур явсан бизнесмэн Трамп амаргүй цаг үед АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсон, тэрбээр Цагаан ордонд залрах эхний хэдэн сар аюултай гэмээр хэд хэдэн нөхцөл байдалтай тулгарна, мөн АНУ-ын зүгээс Орос, Хятадтай сөргөлдөөн хурцдаж, ялангуяа Дэлхийн дайн дэгдээх таван магадлалтай бүс нутагт Трамп бодлогоо томъёолж, хэрэгжүүлнэ гэж заасан байв.
Нэгдүгээрт, Солонгосын хойг байх болно. Хойд Солонгос бол Трампын засаг захиргааны хувьд анхны томоохон сорилт болно хэмээн Ерөнхийлөгч асан Обама сануулна. Хойд Солонгос цөмийн зэвсгийн хүч нөөцөө цаашид улам бэхжүүлнэ, Өмнөд Солонгостойгоо улс төрийн хямрал дэгдээж, халз тулна.
Хоёрдугаарт, энэ “халуун цэг” бол Сири юм. Сирид Асадын дэглэмийг нурааж хүчрэхгүйг нотлосон ялалтыг Орос өөртөө хангалаа. Иргэний дайныг нь шинэ өнгө төрхтэй болголоо. Одоо Трампын засаг захиргаа Сирид бүрэн бэхжчихсэн Оростой ажиллах болно.
Гуравдугаарт, Орос, АНУ, Хятадын хооронд кибер орон зайд “дайн”, мөргөлдөөн дэгдэж магадгүй. Хэрэв Орос, Хятадын зүгээс цахим өдөөн хатгалга үйлдвэл Америкийн тал эмзэглэн хүлээн авч, хариуг нь өгч таарна. Тэгэхдээ дайнд хүргэтэлээ шатлан өргөжих нь юу л бол хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Дөрөвдүгээрт, бас нэг “эмзэг хөндүүр цэг” бол Энэтхэг- Пакистан хоорондын хил юм. Америк-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар Буш, Обама нарын бодлогыг Трамп үргэлжлүүлнэ. Хэрэв Кашмирт Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн дэгдвэл цаашид шатлан өргөжиж болно. Хэрэв энэ хоёр улс дайтаад эхэлбэл энэ дайнд АНУ, Хятад татагдан орж таарна.
Тавдугаарт, цэргийн мөргөлдөөн дэгдэх тав дахь бүс бол Балтийн тэнгисийн хавь байх болно. Тэндхийн нөхцөл байдал, ялангуяа Орос, Польшийн хоорондын зөрчил цаашид аюултай хэлбэрт шилжиж болох юм.
Профессор Фарли ийм зохиомж гаргаад түүнийгээ нэн тодорхойгүй, бас залуургүй бугшиж байна гэсэн байв. Тэгвэл 2017 оныг бид үдчихлээ. Америк профессорын үзмэр хэр бодитой байж вэ. Тэрбээр гарчгаа нэг их сүртэй авснаас бус “дэлхийн” гэж тодотгох үндэслэл байхгүй нь энэ нэг жилд харагдлаа. Таван улс, бүс нутгаар нь дүгнэе.
Нэг. Хойд Солонгос бүтэн жилжингээ Трампын засаг захиргааны томоохон сорилт байсаар ирлээ. Яг үнэн үзмэрдсэн байна. “АНУ-ын эх газарт цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсэг манайд бий. Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна. Үргэлж бэлэн. Энэ бол заналхийлэл, сүрдүүлэг биш, бодит байдал гэдгийг тэд сайтар ойлгож, эмээж явах хэрэгтэй. Бид өнгөрч буй 2017 онд цөмийн хүчээ бататгах зорилгоо биелүүлсэн. Цаашид ч цэнэгт хошуу, баллистик пуужингаа олноор үйлдвэрлэх болно” хэмээн Ким Чен Ун хэлээд тавьчихлаа.
Хоёр. Сири ямагт “халуун цэг” байсаар ирлээ. Одоо ч аюул арилаагүй. Сири-Ирак улсыг дамнасан “Лалын улс” бүлгийг эрхбиш ялах шиг боллоо. Гэхдээ бүрмөсөн устгачихсан юм биш. Сирид иргэний дайныг дарж чадлаа. Энэ бол 2017 оны хамгийн чухал үр дүн.
Гурав. Орос, АНУ, Хятадын хооронд кибер орон зайд “дайн”, мөргөлдөөн дэгдэж магадгүй гэсэн нь нотлогдсонгүй. Харин зөрчил байсан уу гэвэл байсан. Дайснаа гэж АНУ үзсээр буй. 2017 оны сүүлчээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги хэмээх баримт бичигтээ аюул занал гэдгээ ёозгүй хэрцгий орнууд, “ревизионист” орнууд, олон улсын террорист байгууллагууд гэсэн гурван ангиллаар томъёолжээ. Орос, Иран, Хойд Солонгос, Хятад дөрвийг “ревизионист улс”, Орос, Хятад хоёр бол дээд зэргийн зэвсэг бүтээдэг, тэр боломжоо өргөжүүлдэг, тэгэх замаар Америкийн үнэт зүйлс, эрх ашгийг сөргүүлсэн ертөнцийг босгож байна гэж шүүмжилжээ.
Дөрөв. “Эмзэг хөндүүр цэг” нь Энэтхэг-Пакистаны хоорондын хил гэсэн нь 2017 онд яг нотлогдсонгүй. Харин зөрчил бий юү гэвэл бий. Энэ хил ямагт хөндүүр цэг байж ирсэн, байх ч төлөвтэй. Харин ийм зөрчилтэй хоёр улс 2017 онд ШХАБ-д зэрэгцэн орж ирсэн нь энэ байгууллагын үүрэг ба хэтийн төлөвт ноцтой нөлөөлж магадгүй.
Тав. Цэргийн мөргөлдөөн дэгдэх бүс бол Балтийн тэнгисийн тэр хавь байх болно гэсэн нь 2017 онд бүрэн нотлогдсонгүй. Гэхдээ айдас бол Балтийн гурван улсад байсан, одоо ч бий. Яахав, Трамп цэрэг, зэвсгээ ямар нэгэн хэмжээгээр Балти ба Польш руу илгээсэн, зохих тооны цэрэг тэнд НАТО-гийн далбаан дор байрлаж байна.
2017 оныг үзмэрдэж, Фарлийн дэвшүүлсэн магадлалтай таван ноцтой голомт дотор дурдагдаагүй үлдсэн нь олон байсан ба түүнийг 2018 он ч дахин нотлон харуулах биз. Украины дорнод хэсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүй хэмээн тэрбээр 2017 онд таамаглаагүй, гэхдээ түгшүүртэй бүс нутаг мөн үү гэвэл мөн. Олзлогдсыг солилцсон, Луганскад цэргийн эргэлтээр “Ерөнхийлөгч”-өө Орос руу хөөж явуулсан нь 2017 оны анхаарал татах үйл явдал гарцаагүй мөн. Хэрвээ цэрэг-зэвсгийн бөөгнөрөл, Украины Ерөнхийлөгчийн жишээлснээр бол тэнд ХБНГУ- ын Бундесверийн нийт цэргээс давсан тооны цэрэг-зэвсэг бөөгнөрсөн, эсрэгцсэн юм бол 2018 онд ч түгшүүртэй бүс нутагт тооцогдсоор байх болно.
Тэгвэл профессор Фарли энэ 2018 оныг хэрхэн төсөөлж, томъёолж, үзмэрдэж байна вэ? The National Interest сэтгүүлд дахиад л Дэлхийн III дайн өдөөх таван улс ба бүс нутаг гэж байгаад жагсаалт гаргажээ.
Нэгдүгээр эгнээнд тэрбээр баллистик пуужин бүтээснийх нь төлөө гэж байгаад БНАСАУ- ыг нэрлэжээ. Хэрэв дайн өдөөвөл Япон, Хятад улс шууд татагдан орно. Трампын Засаг захиргаа туршлага дутсанаас Солонгосын хойгийг энэ цаг үе дэх гадаад бодллгын хамгийн ноцтой хямралд хүргээд байна хэмээн Фарли Ерөнхийлөгчөө шүүмжилжээ.
Хоёрдугаар байрт Тайвань орж ирсэн нь гайхал төрүүллээ. Учир нь энэ талаар олон улсын судлаачдаас хэн ч ам нээгээгүй юм. Гэтэл Фарлийн үзэж буйгаар Тайванийн эргэн тойрны бүс нутагт Хятад улс цэрэг зэвсгээ бэхжүүлж, байршуулж, АНУ хий дэмий эсэргүүцсээр, гэхдээ Тайванийг зэвсэглэж байгаа гэжээ.
Дэлхийн дайн дэгдээх магадлалтай бүс нутагт Трамп бодлогоо хэрэгжүүлнэ гэжээ
Жагсаалтын дараагийн эгнээнд Украиныг оруулсан нь Фарлийн зөв байж болох. Тус улсын зүүн өмнөд нутагт гал зогсоосныг байнга зөрчиж байгаагаас аюул түгшүүрийн харанга дэлдээстэй. Түүнчлэн Саакашвили Украинд баахан үймүүлсэн, Киевт үе үе эсэргүүцлийн тэмцэл дэгддэг нь тус улсын засаг-төрийн тогтворгүй байдлыг илтгэнэ. Хэрэв Украинд хэт барууны хүчин ялалт байгуулвал Донбасс дахь мөргөлдөөнийг улам дүрэлзүүлж, цаашлаад Орос ба Өрнөдийн хооронд бүрэн хэмжээний дайн дэгдэхэд хүргэж болзошгүй гэжээ.
Жагсаалтын дөрөвдүгээрт, Туркийг нэмсэнийгсудлаачийн хувьд би яг нүдээ олжээ хэмээн үзнэ. Турк дэх нөхцөл байдал НАТО-гийн өмнөд жигүүрт аюул учруулж байгаа гэжээ. Турк нь Европын Холбоо, АНУ-аас улам бүр зааглан холдож, харин Оростой ойртож, энэ хэрээрээ бүс нутагт хүчний тэнцвэрийг сүрхий хөндөж, тэр нь явсаар цаашид Сири, Ирак, Иран, Балканы хойг, Кавказ руу нөлөөлнө гэж таамаглажээ.
Жагсаалтын тавдугаарт, Персийн булан яалт ч үгүй нэрлэгджээ. Дайны болзошгүй голомт гэсэн нь ч үнэний ортой. Гол буруутан нь хэн бэ гэвэл, Ираны эсрэг цэрэг-дипломатын эвсэл байгуулах Саудын Араб, түүний үйл ажиллагаа болж таарах нь байна. Тэр эвсэлд нь Израиль хүртэл нэгдэх магадлалтай гэнэ. Бас Оросын ашиг сонирхлын бүс гэдэгт Персийн булан орчихоод байгааг нэмэх хэрэгтэй гэсэн байна.
Энэ таван улс ба бүс нутаг Фарлийн төсөөллөөр 2018 оныг туулах уу, туулж уу гэдгийг 2019 оны эхээр эргэж дүгнэж болно. Тэрбээр цэрэг, стратеги, гадаад бодлогын судлаачийн хувьд The National Interest сэтгүүлдээ 2019 оныг дахин үзмэрдэж таарна.
2017 оныг эргэж дүгнэвэл, дэлхийн бүх халуун цэгүүд дэх мөргөлдөөн ямар нэгэн байдлаар улам даамжирсан дүр зураг харагдаж байна. Сирид л амар жимрийг төвхнүүлсэн байж болно. Ирак дахь шашны мөргөлдөөн намжсан уу гэхээс бүрэн дарагдаагүй. Дээр нь Курдистан гэдэг "хатиг өвчинд" дэлхий нэрвэгдэх эхний алхмыг тусгаар тогтнолын төлөөх санал асуулгаараа күрдүүд өөрсдөө нотолчихсон байгаа.
“Дордсон уу” гэдэг асуулт тавиад хариулт хайх аваас Йемен цусан далайдаа бүр живлээ, Синайн хойгт исламистуудтай Египетийн Засгийн газар зарлаагүй дайнд татагдан орчихсон, Ливи рүү “Лалын улс” шилжиж байрлаж буй. Мөн Европ руу дүрвэгсдийн урсгал дараастай, Европт террорист халдлага тасраагүй, Афганистан амар жимрийг олтол өдий байгаа ба Иранд оны өмнөхнөөс жагсаж тэмцэж эхэлсэн, хүний амь эрсэдсэн, Сомали, Өмнөд Судан, Нигериа дахь лалын терроризм хэвээрээ гээд жагсаагаад байх нь тэр.
Олхонуд Баярхүү