gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Багабанди: Хаана нэгдэл байна, тэнд ялалт оршдогийг саная

Улс төр
2007-10-23
0
Twitter logo

Хуучин зууны жаргах наран, шинэ зууны ургах наран хоёрыг үзэж, зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж өдий хүрсэн МАХН 25 дахь их хурлаа ажил хэрэгч эхэлж байна.
Манай намын хувьд шоколадан эргээр урсах сүүн голд шумбан тарвалзаж байсан цамаан үе түүх болон үлджээ. Олон намын тогтолцоо, орших эс оршихын төлөөх хатуу ширүүн өрсөлдөөн дунд түмэн олны сэтгэл зүрхийг эзэмдэн араасаа дагуулах оюун санааны тулааны зүүн төвийн жигүүрийг МАХН баттай эзлэн жагсчээ. "Аугаа их хүмүүн юуг үйлдэнэ вэ, эгэл хүмүүс түүнийг дагамуй. Аливаа нэг хэмжээ жаягийг тэрээр өөрийн үйлээр үлгэрлэн тогтоовоос бүх л ертөнц түүнийг дагана" гэх сургаал их эртнээс угшилтай. Одоо цагт эгэл хүмүүсийг дагуулах их үйлийг хэн нэгэн аугаа хүмүүн хийх боломжгүй, харин хүний төлөө ажиллах цэгцтэй бөгөөд тууштай бодлоготой нам хэмжээ жаягийг тогтоон, өөрийн зөв үйлээр үлгэрлэн хөтөлвөөс олонхи иргэдийн оюуны ертөнцийг араасаа дагуулж лавтай чадна. Хэдий
гээр нэр хаягаар нь хорлонтой, хэлтгий үг өгүүлбэрийг тасралтгүй, хямгагүй чулуудаж байгаа ч хүмүүний ертөнцийг дагуулах дүүрэн боломжийг МАХН итгэлтэй хадгалсан хэвээр байна. Энэхүү боломжийг тууштай хадгалан бататгах, задгайг хумиж, завхарлыг арилгахад их хурал түүхэн үүрэг гүйцэтгэх ёстой.
МАХН-ын
XXV их хурлыг шинэчлэлийн их хурал болно гэсэн итгэлээр түм буман нүд бүлтийн харж, түүнээс дутахгүй чих дэлдийн чагнаж, итгэл найдвар өвөрлөн хүлээж байгаа.
Намын нэрийг сольчихвол шинэчлэлийн агуу гайхамшгийг бүтээчих мэт хялбархан төсөөлөгчид намын гадна ч, дотор ч цөөнгүй бий. МАХН нэрээ соливол намаа мөсөөр сийлж, зо
осоор будан аагим халуун наранд тавихтай адил хувь заяа хүлээнэ. Бид эрчимтэй өөрчлөгдөж буй цаг үедээ зохицох ёстой, гэхдээ хөдлөшгүй зарчмыг баримтлах учиртай. Тэрхүү зарчмуудаа манай нам их хурлаасаа тов тодорхой тунхаглая.
МАХН улс орныхоо аюулгүй байдалд урьд урьдаас илүү анхаарал тавьж холыг харсан ил, далд том бодлого дэвшүүлэн ажиллах нь үндэсний эрх ашгийн амин чухал асуудлуудын нэг болов. Дотоод, гадаадаас эх үүсвэртэй бохир мөнгө
Монголын улс төрд багтаж ядан чихэлдвэл одоо яригдаад байгаа цианит, мөнгөн усны хордлогоос илүү гай тарьж, хорлол нь өдөр ирэх тусам нэмэгдэн улмаар тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэх хэмжээнд очиж болзошгүйг сэрэмжлүүлж байна.
МАХН Үндсэн хуулиа чандлан сахиж, олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгуульд үндэслэсэн Парламентын засаглалыг төгөлдөржүүлэн бэхжүүлэхийн төлөө тууштай зогсч, дарангуйлагч тогтолцоо дэглэмийн аливаа илрэлийг шийдвэртэй эсэргүүцэхээ их хурлаасаа тунхаглаасай гэж хүсч байна. "Гайхалтай шилдэг удирдагчийг олж чадна гэсэн сулхан найдвар дээр бид улс төрийн бодлогоо үндэслэх юм бол ёстой ухаангүй солиотой явдал болохсон" гэсэн ухаантны үг гарцаагүй л Монголд зориулан хэлсэн үг мэт.
Улс орныхоо хөгжил дэвшил, том эрх ашгийн төлөө бусад нам хүчнийхэнтэй ярилцаж чаддаг, зөвшилцөлд хүрдэг улс төрийн соёлыг төгс сайн эзэмших шаардлагатай. "Эрүүл саруул ухаанд итгэнэ гэдэг бол бид өөрсдийнхөө ухаанд төдийгүй, бусдын ухаанд итгэхийн нэр ээ". Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын том орд газруудыг ашиглах талаарх төрийн бодлого том эрх ашгийн хийгээд зөвшилцөн шийдэх асуудал яах аргагүй мөн билээ. Тэнгэр бурхан баялгийг хүнд нь биш хөдөлмөрт нь хайрладаг гэдэг. Тэнгэр бурхны зарчимтай тэрсэлдэн хөдөлмөрлөөгүй хүмүүст хишиг нэртэй мөнгө цацаад эхэлбэл улс үндэстнээ булшлах нүхийг ухаж эхэлсэнтэй агаар нэгэн.
Бизнес чөлөөтэй, шударга өрсөлдөөнөөр хөгжих таатай орчин бүрдүүлнэ гэдгээ ил тод зарлая.”Гал авчирч гэрэл гаргаад өгчихөж чадахгүй бол ядаж битгий сүүдэрлээч" гэдэг шиг бизнес эрхлэгчдэд төр, засаг гавьтай тусалж чадахгүй бол гай болж саад учруулахгүй гэдгээ илэрхийлэн, ажил хэрэг болгочихвол тэр нь том тус бөгөөд зарчмын асуудал юм. "Баялгийг бүтээгчид нь улс гүрэн ч биш, төр ч биш, харин бизнес юм. Бид баян байх уу ядуу байх уу гэдгийг бизнес эрхлэгчид л шийднэ".
Нэг хэсгийнх нь толгойг илж бөөцийлөн мишээгээд, нөгөө хэсэгт нь хатуу хойт эхийн царай гарган цонхийгоод байвал бизнес ч хөгжихгүй, эгэл боргил амьдралыг түүртүүлэх ядуурлын намаг балчигт шигдээстэй хэвээр зовно. Манай нам бизнесийг алагчлалгүй дэмжих бодлогоо толь шиг тодорхой болгох хэрэгтэй.
Намын нэр хүнд буурсанд бид бүгдээр сэтгэл түгшин суугаа. Нэр хүнд буурсан учир
шалтгааныг хамтын оюун ухаанаар үнэн зөв олж тогтоох нь онцгой чухал. Төрийн том, жижиг албыг залгуулж ирсэн МАХН-ын гишүүн буруу явдалт, бусармаг үйлдэлт нөхдөөс голлон шалтгаалж намын нэр хүнд унасан гэсэн нийтлэг нэгэн дүгнэлт үнэнд ойр онош бололтой. Төрийн албыг цэгцэлж авахгүйгээр, улс төрийн шившгийг угааж цэвэрлэхгүйгээр сайн нэрийг хичнээн хүсч хичээгээд ч нэмэргүй. "Түшмэлээр тэрэг бариулбал тэрэг эвдэнэ. Тэрэгчээр төр мэдүүлбэл төр эвдэнэ". Төр мэдэхээр ирсэн тэрэгч нар үүрэндээ бужигнах шоргоолж шиг олширч төрийг эвдэж байна. Нэг талаас манай нам санаачлан, үлгэрлэн төрд тэрэгчид шургалах нүх сүвийг таглан хааж, зөв жишиг тогтооё. Нөгөө талаас тэдэнтэй нам нь, сонгогч олон түмэн хатуу хариуцлага тооцдог болчихвол төрийг эвдэгчид үгүй болж, төр түвшин, түмэн олон амгалан болно. Гурилын хулгайчийн гуя цагаан гэдэг. Цагаан гуятай, цагаан захтай эрх мэдэлтнүүд сайн хүний нэрийг муу хүн хөөддөг, сайхан сүмийн оройг шаазгай шувуу баастдагтай адил сайн намын нэрийг хөөдөж, баастаж байна. Гуя нь цайрсан нь олны нүднээ ил тод харагдаж байгаа бол хашин хоргодоо морь шиг давируулалгүй төрийн албаа өөрөө орхин одох сэтгэлийн тэнхээ, ёс суртахуунтай болох хэрэгтэй. Түмэнд нүүрээ, төрд нэрээ барсан этгээдүүд намыг шударга үнэний шиврээ борооноос халхлах шүхэр болгон бүү ашиглаг!
"Өөдгүй новшнууд, мөлжин дарангуйлагч, уугаачин, идээчдийн засаглалд үнэн хэзээд аюултай. Яагаад үнэнийг хааж боогдуулаад байдгийн учир ердөө л энэ" гэж хэлсэн мэргэдийн үг чухам л тэдэнд зориулагджээ.Хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэж дээдэс сургасан. Бидний нэг алдаа бол нам дотроо ярих гэрийн үгээ гадаа хэлж, бусдын идэш болж байгаа нь дахин давтамгүй буруу үйлдэл. Ойрын нөхөртэйгөө хэрэлдэхэд холын дайсан баярлаж суудгийг улс төртэй холбоотой хүн бүр санаж явахад илүүдэхгүй ээ.
"Хүүгийн алдар мандахад эхийн үрчлээ тэнийнэ" гэх үг бий. Намын их хурлаа боломжийн хязгаарт нь хүртэл амжилттай хийж, намынхаа алдар хүндийг өргөж та биднийг ширтэн хүлээн харж суугаа олон мянган гишүүдийнхээ үрчлээг тэнийлгэе. Хаана нэгдэл нягтрал байна тэнд ялалт байдгийг санан. нэгдэл нагтралтай байж аз жаргалтай маргаашийн төлөө, ялалт ололтын төлөө гишүүд бултаараа хамтдаа зүтгэцгээе.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан