gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Хашчулуун: Том төслүүдээ яаралтай эхлүүлэхгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ

О.Ариунбилэг
Эдийн засаг
2016-08-15
0
Twitter logo

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар бид эдийн засагчидтай ярилцаж байгаа билээ. Түрүүчийн удаад "Монгол Улс дампуурлаа зарлах эсэх нь улстөрийн шийдвэр байх болно" ярилцлагыг хүргэсэн бол энэ удаад эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцсанаа хүргэж байна.

Ч.Хашчулууны товч танилцуулга:
  • ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, улс төрийн эдийн засагч, багш,
  • Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, аспирантурын бэлтгэл,
  • Япон улсын Йокохама хотын Их Сургууль, эдийн засгийн магистр,
  • Япон улсын Токиогийн Кейо Их Сургууль, эдийн засгийн ухааны доктор
Ажлын туршлага:
  • МУИС-ийн Эдийн засгийн факультетын эдийн засгийн онолын тэнхимд багш,
  • Монгол улсын Засгийн газар, Японы ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж байсан “Монгол улсын дунд хугацааны хөгжлийн стратеги болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн зөвлөх,
  • МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал,
  • МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал,
  • Монголбанкны Захирлуудын зөвлөлийн орон тооны бус гишүүн,
  • Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга,
  • Монголбанкны Захирлуудын зөвлөлийн орон тооны бус гишүүн
 
ГОЛ ХҮНДРЭЛ ТӨСӨВ ДЭЭР БАЙНА

-Эдийн засаг хүнд байдалд байгаа нь ойлгомжтой. Хэр хүнд байгаа бол?
-Эдийн засгийн бодит өсөлт оны дүнгээр 1,3 байсан бол энэ нэгдүгээр улиралд 3 хувь болсон. Бодит эдийн засагт байдал хүнд байгаа боловч ДНБ хоёр, гурван улирал дараалан хасах руу орсон үзүүлэлт байхгүй. Гол хүндрэл нь төсөв дээр байна. Тэгэхээр төсвийн зарлага дээр анхаарах нь зүйтэй. Гэхдээ бодит эдийн засаг, санхүү хоёр хамааралтай учир бодит эдийн засгаа хөдөлгөж байж, санхүүгийн орлогоо нэмэгдүүлнэ. Гарцыг хайхдаа нэн түрүүнд энэ хоёрын хослол байж таарах байх.

-Гурван тэрбумаар барих юмыг 23 тэрбумаар барина гээд мөнгө шамшигдуулдаг ийм “төрд наймаа шахдаг” системийг хэрхэн хянамаар юм бэ?

Төсвийн зарцуулалтандаа хяналт тавьж, зарлагаа танаж чадах юм бол эдийн засгаа сайжруулах боломж бий.

-Монгол Улсын хувьд худалдан авалтын хууль эрх зүйн орчин нь сайн боловч хэрэгжилт нь төдийлөн сайн байж чаддаггүй. Бондоор их мөнгө зээлснийхээ дараа маш их мөнгөтэй болчихоод, түүнийгээ юунд ч хамаагүй зарцуулж болох юм шиг загнаж байсан. Тендэрийн хуулиар хамгийн бага зардалтай, үр өгөөжтэй гүйцэтгэгчийг сонгох байтал өндөр үнээр ч хамаагүй шууд сонгож ажлыг нь хийж байсан цаг үе бий. Гэхдээ одоо бол тендэрийн хуулиа баримталж ажиллах цаг болсон. Эдийн засгийн байдал хүнд байгаа учраас энэ мэт сэтгэлгээнээсээ салж, хуулийнхаа хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Асуудалд энэ мэт бодитойгоор хандаж, төсвийн зарцуулалтандаа хяналт тавьж, зарлагаа танаж чадах юм бол эдийн засгаа сайжруулах боломж бий.

-Тэгвэл стэндбай хөтөлбөрт хамрагдахгүйгээр асуудлаа дотооддоо шийдээд явчих боломж бий юу?
-Стэнд бай хөтөлбөр гэдэг бол богино хугацаанд төсвийн хүндрэлийг даван туулахад явуулах үйл ажиллагаа. Сүүлийн жилүүдэд бид маш үрэлгэн, үр өгөөж муутай, төлөвлөлт муутай, авах ёстой орлогоо бодитойгоор тооцохгүй хэт өндөр томъёолж ирсэн. Энэ бүгдийг засах хэрэгтэй. Засахын тулд стэнд бай нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж төсвөө эрүүлжүүлнэ. Стэнд бай гэдэг нэр боловч төсвийг эрүүлжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гэж байгаа юм шүү дээ.

-Стэнд бай хөтөлбөр нь санхүүгийн сахилга батыг сахиулах сайн талтай ч, манай улсын бодлогыг олон улсын байгууллага барих сөрөг талтай гэж хүмүүс болгоомжилж байна?
-Манайхан бодит байдлаа сайн мэдэхгүй, хий хоосон хардлагад автагдчихсан. Хүүхэд байхдаа мангасаас айдаг шиг л. “Төсвийн алдагдал өндөр байна, хүлээгдэж байгаа төлбөрүүд байна. Тийм учир танайхаас мөнгө аваад энэ төлбөрүүдээ барагдуулъя, оронд нь төсвийн сахилга батаа хэрэгжүүлье, гайгүй болохоор нь эргээд арав, хорин жилийн дараа мөнгийг чинь буцааж өгье. Буцааж өгөхдөө маш бага хүүтэйгээр өгье” гэдэг зүйлийг л Стэнд бай гэж хэлж байгаа юм. Харин олон улсын байгууллагууд хэдийг авах шаардлагатай байх, хүндрэлтэй цаг хугацаагаа хэдий хугацаанд даван туулах боломжтой байх вэ гэх мэт ерөнхий зүйлүүдийг асууна. Манай улс ямар хугацаагаар хөтөлбөрт хамрагдах болон хэр хэмжээний мөнгө авах вэ гэдгээ өөрсдөө л сонгоно. Мэдээж олон улсын байгууллагын зүгээс ямар боломж байгааг харж, ямар боломжоо дутуу ашиглаж байна, үүнийгээ ингэж засах ёстой гэх мэт мэргэжлийн зөвлөгөөг өгнө. Энэ мэргэжлийн зөвлөгөөг хүлээж авах л хэрэгтэй. Шүдний эмч дээр очиж шүдээ өрөмдүүлэхэд хэн ч дуртай биш. Гэхдээ очиж, өвчнөө илааршуулсан нь дээр. Үүний тулд “амаа ангай, шүлсээ хая” гэх мэтчилэн эмчийн хэлсэн зөвлөгөөг дагах ёстой. Ийм л зүйл.

МОНГОЛБАНКНААСАА ДАХИН ЗЭЭЛ АВЧ, ТӨСВИЙН АЛДАГДЛАА НӨХӨХ ВИЙ ДЭЭ

Нэгэнт хүндрэлтэй нүүр тулсан Засгийн газар Монголбанкнаасаа дахин зээл авч, төсвийн алдагдлаа нөхөх юм биш биз дээ гэж эдийн засагчид санаа зовж байна.

-Сонгуулийн өмнө америк долларын ханш нэлээд буурсан. Улстөрийн шийдвэрээр зориудаар хийсэн болов уу. Одоо сонгууль дуусаад бид бодит байдалтайгаа нүүр тулж эхлэв бололтой. Удахгүй улирлын байдалтай холбоотойгоор бидний хэрэглээ нэмэгдэж, долларын ханш улам нэмэгдэх хандлагатай байна. Одоо яах вэ?

-Энэ зөвхөн монголд учраад байгаа зовлон биш. Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийн экспортоор хөгжиж ирсэн улс орнуудын хувьд нийтлэгээр валютын ханшийн уналтанд ороод байна. Австрали доллар, оросын рубль, казакстаны тенгэ гэх мэт. Казакстаны валютын хувьд нэг доллар нь 150 тенгэ байснаа одоо 340-тэй тэнцүү болсон байх. Нийтлэг зах зээлийн үр дагавар юм. Манай улсад үүнийг сонгуулийн өмнө тогтворжуулахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч байсан. Шатахууны үнийг хүчээр барих, зарим барааны үнийг тогтворжуулах гэх мэтээр. Мөн их хэмжээний интервенц хийж байсан нь валютын нөөц буурахад нөлөөлсөн. Төвбанк мөнгө хэвлэхгүй байх горимд байсан бол төгрөг унахгүй байж болох байсан. Харин одоо сонгууль дууслаа. Нэгэнт хүндрэлтэй нүүр тулсан Засгийн газар Монголбанкнаасаа дахин зээл авч, төсвийн алдагдлаа нөхөх юм биш биз дээ гэж эдийн засагчид санаа зовж байна.

-Дахиад төгрөг хэвлэх вий?
-Тийм. Сонгуулийн өмнө ч төгрөг хэвлээд л байсан. Сайн нэртэй хөтөлбөрүүдэд ч тийм хэмжээний санхүүжилтийг хийж байсан байх. Тэгэхээр бодит байдал ийм л байна. Ямар хэмжээнд хэр огцом, хэд хүртэл унах вэ гэдгийг судалгаа хийгээд тогтоож болно. Төгрөгийн ханш унах нь бодит байдлын нөхцлөөс бий болж байгаа юм. Энэ нь төсвийн алдагдал, гадаад хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой, экспортын орлого сүүлийн жилүүдэд буурч эхэлсэн. Ингээд доллар ховордоод ирэхээр үнэ нь өссөн. Ийм л процесс.

ИМПОРТЫН БАРАА ҮНЭД ОРОХ ТӨЛӨВТЭЙ

-Эдийн засгийн хүндрэл энгийн иргэдэд яаж нөлөөлөх вэ?

Дээрээс нь валютын ханшийн өсөлтийг цаашид барьж чадах эсэхээс хамаараад импортын бараа үнэд орох нь харагдаж байна.

-Энэ өнөөдөр болж байгаа хүндрэл биш. Сүүлийн гурван жил тасралтгүй болоод л байгаа. Хүндрэл 2014 оноос эхэлж мэдэгдэж эхэлсэн байх. Жишээ нь, нэлээн олон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Хувийн компаниуд нэлээд их цомхотгол хийсэн. Гадаадын компаниуд манай улсаас гарах нь ихэссэн учир тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болсон гэх мэтээр. Дээрээс нь валютын ханшийн өсөлтийг цаашид барьж чадах эсэхээс хамаараад импортын бараа үнэд орох нь харагдаж байна. Энэ бол энгийн иргэдийн хувьд сайн нөлөөтэй гэж хэлэх аргагүй. Амьжиргааны түвшин буурч байгаа, сүүлийн дөрвөн жилд гэтэл цалин нэмэгдээгүй. Худалдан авалт сүүлийн хоёр гурван жилд жижиглэн ч, бөөнийх нь ч нэлээд буурсан. Худалдааны компаниуд чанаргүй зээлийг нэлээд хэмжээгээр хуримтлуулчихсан байгаа. Дээрээс нь орон сууцны моргэйжтэй холбоотой багц асуудал бий. Орон сууцны үнэ буураад байгаа нь ч иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой. Тэгэхээр энэ бүхэн одоо гэнэт болоод байгаа юм биш л дээ. Сүүлийн хэдэн жил л үргэлжилж байна. Тухайн үедээ “удахгүй сайхан болчих байх, ер нь дажгүй байна” гэх мэтээр хүлээлт үүссэн байж болзошгүй. Одоо бол сонгууль болоод өнгөрчихсөн, бүх тоонууд ил гарсан. Тэгэхээр хүмүүс шоконд орсон байх. Сүүлийн гурван жил тасралтгүй болж байсан процессыг сонгууль илүү түргэсгэсэн.

-Энэ хүндрэлээс ямар замаар гарах вэ?
-Гарах арга нь ажлын байрыг олноор бий болгох шаардлагатай. Гэхдээ энэ нь хэлж ярихад их амархан боловч, хийхэд хэцүү л дээ. Цаашид томоохон төслүүдээ эхлүүлэхгүй л бол нөхцөл байдал улам хүндрэх хандлага байна. Цаашдаа төсвийн тодотголыг хийх ёстой болно. Тэгэхээр ажил эрхлэлтийн хувьд юм уу, нийт эрэлтийн хувьд буурах хандлагатай. Ашигт малтмалын салбарт манайх их хэмжээний нөөцтэй. Таван толгойг ерөөсөө ашиглахгүй байна. Энэ уурхайгаа ашиглаад, төмөр зам, дэд бүтцийг нь байгуулахад нэлээд хэдэн мянган ажлын байр бий болно. Дээрээс нь ТЭЦ5 гэж төсөл бас байдаг. Хувийн хэвшлийн яригдаж байгаа төслүүд бий. Энэ ажлын байрууд нэмэгдэх юм бол тухайн хүмүүсийн худалдан авалт сайжирдаг. Тэгвэл шууд бус нөлөөгөөр бусад төрлийн борлуулалтыг сайжруулдаг. Ажилтай хүмүүс сонин худалдаж авна, хоолонд орно гэх мэтээр энэ нь бусад зах зээлдээ нөлөөлдөг.

Цаашид томоохон төслүүдээ эхлүүлэхгүй л бол нөхцөл байдал улам хүндрэх хандлага байна.

Яагаад жижиг төслүүдийг биш вэ гэхээр массын хувьд том төсөл нь илүү нөлөөтэй. 100 жижиг дунд үйлдвэрийг хөнгөлөлттэй зээл өгөөд хөгжүүлж болно. Гэхдээ энэ нь эдийн засагт үзүүлэх нөлөө бага. Цөөхөн хүнийг ажилтай болгож, тухайн хүмүүстээ л сайхан болохоос масст үзүүлэх нөлөө бага. Гэтэл Оюутолгой гэхэд 5000 ажлын байрыг нэг дор бий болгож байгаа нь маш их нөлөөтэй. Гэр бүлийн хүмүүсийг нь тооцвол 30 мянган хүний талаар ярина. Тэр 30 мянган хүн худалдан авснаар дахиад 30 мянган хүнд нөлөөлнө гэх мэт. Дээрээс нь 500 жижиг дунд үйлдвэрийг зээлээр хангахын тулд 5 жил шаардагдах байх. Зээлийн материалтай нь танилцана гэх мэт жижиг ажил ихтэй. Тэгэхээр засгийн газрын хувьд хийж болох том ажил нь тэр.

-Гэхдээ түрүүчийн Засгийн газрын үед мега төслүүдийг хэрэгжүүлнэ гээд М.Энхсайхан тусдаа сайд болж байсан. Гэвч ямар ч төсөл хөдөлж чадаагүй шүү дээ.
-М.Энхсайхан сайдын хувьд дандаа зөв төслүүдийг ярьсан. Төмөр замыг хөдөлгөх гэж, Тавантолгой, Тавантолгойн цахилгаан станцыг хөдөлгөх гэж ч нэлээд ажилласан. Энэ гурваас Тавантолгойн цахилгаан станц нь амжилттай явж байх шиг байна. Нөгөө хоёр нь энэ салбарт ажилладаг зарим хүний ашиг сонирхолтой нийцээгүй. Эдийн засгийн утгаараа биш ашиг сонирхлын зөрчлөөс болж уналаа. Энэ төслүүдийг хэрэгжүүлж чадаагүй нь маш харамсалтай. Гурван жилийн өмнө төмөр замаа ашиглалтанд оруулсан бол, хоёр жилийн өмнө Тавантолгойгоо хөдөлгөсөн бол өдийд улс татвараа авдаг, өчнөөн ажлын байртай байх байсан. Хэн нэгэнд таалагдаагүй учир энэ ажлууд нурлаа. Энэ салбарт ашиг олох гэсэн цөөхөн хүний хүслээр улс орны хөгжил арван жилээр ухарч, өчнөөн хүн ажилгүй болж, компаниуд хохирч байгаа нь манай улсын эдийн засгийн бодит байдлын нэг эмгэнэл юм. Тэр хүний хувьд энэ төслүүд зогссон нь таатай боловч түүнээс болж улсын татварын орлого хэдэн тэрбумаар тасарч байна. Засгийн газар “ирэх жил төмөр замаа барьчихна, дараа нь нүүрсний уурхай нь ашиглалтанд орчихно. Ингээд төчнөөн төгрөг орж ирэхээр төчнөөн сургууль барьж, тэдэн хүнд тэтгэлэг олгоно” гээд тооцчихсон байдаг. Гэтэл хэдэн хүний үйл ажиллагаанаас болоод л зам нь ч байхгүй, уурхай нь ч байхгүй. Эцсийн эцэст тэрийг унагаасан хүмүүсийн хэн нь ч хариуцлага үүрэхгүй. Тэгээд төсвийн алдагдал гэж аймаар юм гарч ирж байгаа юм. Үнэн хэрэг дээрээ улс өөрөө маш хүнд байдалд ороод л хэнээс мөнгө гуйхав гэдэг дээрээ тулж байна.

БАНК САНХҮҮГИЙН САЛБАРТ ГУРВАН ТОМ ЗОРИЛТ БИЙ

Энэ салбарт ашиг олох гэсэн цөөхөн хүний хүслээр улс орны хөгжил арван жилээр ухарч, өчнөөн хүн ажилгүй болж, компаниуд хохирч байгаа нь манай улсын эдийн засгийн бодит байдлын нэг эмгэнэл юм.

-Банк санхүүгийн салбарын талаар сүүлийн үед нэлээд хүчтэй дуугарч эхэллээ. Энэ нь банк санхүүгийн салбарт томоохон реформын шинжтэй бодлогыг хэрэгжүүлэх болсныг илтгэж байх шиг. Та юу гэж бодож байна?
-Банк санхүүгийн салбарт гурван том зорилт байна гэж ярьдаг. Нэгдүгээрт, манай нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкууд эзэлдэг. Үлдсэн 5 хувь нь банк бус байгууллага, хөрөнгө оруулалтын сан гэх мэт. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ харьцаа 50/50 хувьтай байдаг. Тэгэхээр компаниудын хувьд зээл авах уу, эсвэл хөрөнгийн бирж дээр очоод үнэт цаасаар санхүүжих үү гэдгээ сонгоно. Манайд хөрөнгийн бирж хөгжил муутай учир банкин дээр очихоос өөр аргагүй болж байгаа юм. Банкууд болохоор хүн ам цөөтэй, монголчуудын орлого төдий л өндөр биш. Тэгээд ч хүн бүр банкинд мөнгөө хадгалаад байдагггүй. Тэгэхээр банкны салбарын хадгаламж тийм их биш. Гэтэл бизнес хийх болоход заавал банкнаас мөнгө авах хэрэгтэй учир олон хүн зээл авах гээд банк руу шаваад эхлэхээр жам ёсоороо хүү нь өндөр байхаас аргагүй болчихоод байгаа юм. Тэгэхээр санхүүгийн салбар нь илүү хөгжөөд, банк бус төрлийн санхүүжилт сайжирчих юм бол заавал банкнаас зээл авах гээд, хүү нь өндөр байна гээд уурлаад байх шаардлагагүй. Америкийн компаниуд жишээ нь IPO гаргаад л 50 сая долларыг ямар ч хүүгийн зовлонгүйгээр олдог байх жишээтэй. Банкны салбарын бодит байдал нь жоохон хадгаламж дээр ажилладаг учир хүү нь өндөр. Тэгэхээр зөвхөн банкны хүү гээд байлгүй асуудлыг арай томоор харах нь зүйтэй байх.

Хоёрдугаарт, хөрөнгийн бирж сайн ажиллахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэдэг асуудал руу орно. Хөрөнгийн бирж дээр очоод нэг компанийн хувьцаа авъя гэтэл юу болдоггүй вэ гэдгээс эхэлье л дээ. А гэдэг компани байлаа гэж бодъё. Гэтэл А гэдэг компанийн талаар мэдэхгүй байна. Захирал нь хэн юм, ТУЗ нь ямар хүмүүс байдаг вэ, менежер нь ямар хүмүүс байдаг вэ. Энэ хүмүүст би мөнгөө өгөөд хувьцааг нь авлаа гэхэд надад ногдол ашиг өгөхгүй алга болчих юм биш биз, тайлан баланс нь хаа байгаа юм гээд ирэхээр монголд нийт бүртгэлтэй компаниудын дийлэнх нь ийм наад захын мэдээллээ хөрөнгийн биржид өгдөггүй. Энэ нь санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд саад болж байгаа зүйл. Үүнийг компанийн засаглал гэж нэрлэдэг. Манайд сайн засаглалтай компаниуд бий. Гэхдээ олонх нь хамаатан садан, найз нөхөд, гэр бүлээрээ байгуулчихсан, эзэн нь аав нь, захирал нь охин нь байдаг. Мэдээллээ гадагш гаргадаггүй. Ийм компанид гадны хүн итгэж мөнгөө даатгахад хэцүү. Энэ бол журмаа л сайн хэрэгжүүлэх асуудал. Байгаа мэдээллээ хөрөнгө оруулагч нартаа танилцуул, тайлангийн хурлаа цагтаа хийж бай, хөрөнгийн балансаа сайн хийж бай гэсэн үг. Манайхан үүнд дургүй л дээ. Гэхдээ л үүнийг хийх ёстой. Хийж байж хөгжинө.

Төрийн банк гэдэг бол тухайн улсын засгийн газар л гэсэн үг. Үүнээс бол болгоомжлох хэрэгтэй байх.

Гуравдугаарт, өрсөлдөөн нэмэгдэх ёстой. Хэт хаалттай эсвэл хэт нээлттэй байж болохгүй. Тэгэхээр зөв тэнцвэрийг яаж олох вэ гэдэг чухал. Монголд гадны банкууд орж ирэхэд буруудах юм байхгүй. Үйлчлүүлэгчдийн хувьд сонголт нэмэгдэхэд буруугүй. Харин улсын аюулгүй байдлын хувьд гадаадын төрийн банкнаас сэргийлэх ёстой. Төрийн банк гэдэг бол тухайн улсын засгийн газар л гэсэн үг. Үүнээс бол болгоомжлох хэрэгтэй байх.

-Хөрөнгийн биржийг хувьчилж болох уу?
-Хөрөнгийн бирж гэдэг бол худалдааны систем гэсэн үг. Дээр үед бол Хөрөнгийн бирж гэдгийг байшингаар төсөөлдөг байсан. Одоо бол дэлхий нийтээр худалдааг онлайнаар хийж байна. Монголын хувьд Хөрөнгийн бирж гэдэг нь 19-р зууны хоцрогдсон систем, нэг байшин л байна. Миний бодлоор тэр байшинг нь буцаагаад Хүүхдийн театр болгох нь дээр. Үнэт цаасны худалдаа хиймээр байвал түүнийг онлайнаар хийж болно. Үүнийг системээр зохицуулна. Яахав, системийн хувьд түүнийг хакераас хамгаалах хамгаалалт хэрэгтэй болно гэх мэтээр нэг байршуулах хэрэгтэй болох байх. Гэхдээ тэр бол заавал тэр талбай дээр байдаг хүүхдийн театр дотор байх ёстой гэсэн үг биш. Тэгэхээр тэнд хувьчлалын асуудал тийм чухал биш.

ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ЯАРАЛТАЙ ХИЙХГҮЙ БОЛ БИД МАШ ИХ ЗҮЙЛ АЛДАНА

-Засгийн газрыг нэн тэргүүнд ямар алхам хийгээсэй гэж та хүсч байна?
-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, нэн тэргүүнд хийх ажлаа ч төлөвлөж байгаа байх. Гэхдээ эдийн засгийн онцгой байдал үүссэн, ялангуяа асуудал нь төсөв дээр байгаа учир төсвийг хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдэг дунд хугацааны хөтөлбөр гаргах ёстой. Үүнийг дотоодын стэнд бай хөтөлбөр гэж ойлгож болно. Дотоодын санхүүгийн сахилга батаа сайжруулах нь бидний хийх ёстой ажил. Үргүй зардлаа багасга, нийгмийн халамжаа зорилтот бүлэг рүүгээ хүргэ, мах сүү ноос ноолуурын нэмэгдэл гэж замбараагүй өгч байгаагаа ашиг шим, чанартай нь хослуул. Мал нь вакцинд хамрагдсан уу, чип суулгасан уу гэх мэтээр. Буудайн дээр ялгаагүй. Буудай ургаж байгаа учраас л татаас өгдөг нь буруу. Буудай нь чанаргүй байгаа учир талх хийдэг хүмүүс гаднаас гурил авч байж сайн талх хийж байна. Энэ чинь манай буудай чанаргүй байгааг л илтгэж байгаа хэрэг. Тэгэхээр чанаргүй буудайнд яагаад татаас өгөх гэж. Сайн чанартай буудайгаа тарина биз. Тэгээд үнээ бууруулахыг хичээх ёстой, гадны буудайтай өрсөлдөг. Бэлнээр шууд татаас өгөөд байдгийг болиулах цаг үед бид ирсэн. Гэхдээ эдгээрийг ганцхан жилийн дотор хийхэд хэцүү л дээ.

Тавантолгой, ТЭЦ5 гэх зэрэг томоохон төслүүдээ хийх ёстой. Яаралтай л хийхгүй бол хугацаа алдах тусам бид олон зүйл алдана. Тэгж байж дараачийн шатандаа орохгүй бол болохгүй. Нүүрсийг ярьсаар бид таван жил болж байхад бусад улс орны хувийн компаниуд сансарт пуужин нисгээд, цахилгаан машин үйлдвэрлээд явж байхад бид одоо хүртэл төмөр замаа яриад сууж байдаг. Тэр төмөр замаар нь танк орчих юм уу, танк орлоо гэхэд мухар замынх нь төгсгөлд очоод нөгөө танк нь элсэнд орчих юм уу яах юм. Ийм хачин маргаанаа одоо болиод ажилдаа орох хэрэгтэй.

Эдийн засгийн хувьд буруу бодлого хэрэгжүүлвэл, улсын нөөц, санхүүгийн боломжийг буруу хийчихвэл түүнд тооцох хариуцлага байх ёстой.

-Зарим хүнийг шаардлагатай болж хөрөнгийг нь хураах, барьж хорих хэрэгтэй гэж бухимдах хүн ч байна. Хариуцлагыг хэрхэн тооцмоор юм бэ?
-Уг нь бол сонгуулийн дүн гэдэг хариуцлага тооцож буй нэг хэлбэр юм. Буруу үйл ажиллагаа явуулсан тул дараагийн хүчнийг төрийн эрх барих эрхийг олгож байна. Ер нь бол манайд бодлогын хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Эдийн засгийн хувьд буруу бодлого хэрэгжүүлвэл, улсын нөөц, санхүүгийн боломжийг буруу хийчихвэл түүнд тооцох хариуцлага байх ёстой. Түүнээс буруу юм хийчихсэн, тэгээд засаг солигдонгуут ажлаа өгөөд л болчихдог зүйл биш л дээ. Японд бодлогын хариуцлагын хууль байдаг. Яам албан газар ч гэсэн бодлогоо чамбай хийхийг хичээдэг. Ямар ч тооцоо үндэслэлгүй, хийсвэр, романтик төлөвлөгөө биш тухайн бодлогыг хэрэгжүүлвэл болох уу, хийвэл ямар үр дүнд хүрэх вэ, түүнийг ямар үзүүлэлтээр шалгах вэ, ямар хугацаанд хүмүүст хүрэх юм, хүрээгүй бол хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой байна. Манай улс туршлага багатай учир судалгаагүй, сонгуулийн үеэр баахан амлалт өгдөг ийм байдлаа цэгцлэх цаг ирсэн.  

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан