gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Наранжаргал: Эрүүл мэндийн салбарт судалгаа, бодлого хоёр үгүйлэгдэж байна

Эрүүл мэнд
2016-08-08
0
Twitter logo

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Элэгний төвийн эмч, Анагаах ухааны доктор Д.Наранжаргалыг урьсан юм.

ЭЛЭГНИЙ ВИРУС ӨНДӨР ТАРХАЛТТАЙ БАЙНА

Би Ноттенхэймийн их сургуульд докторын зэрэг хамгаалж тэндээ судлаачаар гурван жил ажиллаад 2015 онд Монголдоо ирсэн. Гадаадад 18 жил сурах хугацаандаа олж мэдсэн зүйлүүдээ Монголдоо хэрэгжүүлж, хүмүүст хэрэгтэй юм хийе гэж 2008 онд ах, дүү хоёртойгоо хамтран “Оном” санг байгуулсан юм. Эрүүл, боловсролтой монгол хүнд хувь нэмэр оруулахаар эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байна. Тэр дундаа монголчуудын хамгийн хүндрэлтэй байгаа элэгний өвчлөл рүү орж ажиллахаар шийдсэн.

Одоогоос арван жилийн өмнө манайд элэгний вирусыг тоолдоггүй, эмчилгээ хийлгэе гэхээр эмнүүд нь Монголд бүртгэгдээгүй, үнэ өртөг нь ч өндөр байсан. 2012 онд Канадын засгийн газраас “Grand challenges Canada” гэдэг төсөл хэрэгжүүлдэг тусламжийн байгууллага “Олон улсын эрүүл мэндийн одууд” /Stars in Global Health/ гэсэн төсөл зарласан юм. Монголд хепатит вирусын халдвар их байгаагаас элэгний хавдраар нас баралт өндөр байна. Тиймээс асуудал нь ямар түвшинд байгааг гаргаж ирэх судалгаа хийх төсөл бичиж явуулсан. Төсөл маань шалгарч бидэнд 130 мянган ам.долларын санхүүжилт өгсөн.

Бид Монголын дөрвөн бүс, Улаанбаатар хотод элэгний В, С вирусын судалгааг санамсаргүй сонголтоор 1200 орчим хүн дээр хийхэд тархалт бусад улстай харьцуулахад манайд маш өндөр гэж гарсан. Тухайлбал, манай улсын хүн амын дунд 20-оос дээш настай хүмүүсийн 10.6 хувь нь В вирустэй, 11,1 хувь нь С вирустэй гэж гарсан. Гадны өндөр хөгжилтэй орнуудад тархалт нэг хувиас доош байдаг. Өндөр тархалттай орон гэдэгт таван хувиас дээш, маш өндөр тархалттай нь найман хувиас дээш байдаг. Гэтэл манайд 10-аас дээш гэхээр маш өндөр тархалттай байгааг харуулж байгаа юм.

Вирус нь халдварт өвчин учраас өвчилсөн хэдэн хүнийг эмчилснээр шийдэгдэхгүй. Нийгэм тэр чигээрээ хөдөлж байж шийдэгдэх ёстой. Өвчлөл тухайн хүнийг, гэр бүлийг нь хамраад дуусдаггүй. Улсын эдийн засагт ч хохирол учруулдаг. Нэг хүн вирусээс болж элэгний хатуурал хавдар боллоо гэхэд тухайн хүнээс гадна гэр бүлийнхэн нь асарч сувилах гээд ажил хийх боломжгүй болно. Дээр нь эм тарианд их мөнгө зарцуулна.

Ид хөдөлмөрийн насны залуус өвдөж группт орох, байнгын асаргаа шаардах зэргээр эдийн засгийн хохирол маш их байдаг. Шууд харагдаж байгаа хохирол гэвэл гадагшаа гарч их хэмжээний мөнгөөр эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ талаар би 2014 онд Эдийн засгийн форумд илтгэл тавьсан. Дараа нь эмч мэргэжилтнүүдийг цуглуулж хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулахад тэд санал нийлж байсан. Эрүүл мэндийн салбарын том асуудал учраас бүгд саналаа нэгтгэн төрийн гурван өндөрлөгт ил захидал хүргэсэн.

“ОНОМ” САН ХЕПАТИТ ВИРУС АНХААРЛАА ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА 

Манай эрүүл мэндийн салбар одоо том асуудлууд руугаа орж, яаралтай шийдэх талаас дорвитой ажил хийхгүй бол элэгний вирус гамшгийн хэмжээнд хүрчхээд байна. Манай сан судалгаа хийж тоо баримтыг нь гаргаж ирээд түүндээ тулгуурлан гарах гарц, хийх ажлуудыг тодорхойлно. Хамгийн чухал нь өвдсөн хүнийг л эмчлээд байх биш эрүүл хүмүүсийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж чадвал өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж эхэлнэ. Ингэж чадвал өвчлөлийг багасгаж үр дүнд хүрнэ.

ХХ зуунд дэлхийн эрүүл мэндийн систем өвчтэй хүнийг эмчлэх зорилготой байсан бол одоо аль болох өвчин тусаагүй байхад нь сэргийлж, өвдлөө гэхэд хөнгөн тусах, өндөр настай болсон ч эрүүл байж амьдралынх нь чанар дээшлэх нь чухал гэж үзэж байна. Монголын эрүүл мэндийн системийг тэр зүгт л чиглүүлэх ёстой. Тиймээс манайд хамгийн өндөр тархалттай байгаа хепатит вируст анхаарал хандуулж байна. Манайх элэгний хавдраар нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Тэргүүлэхдээ бүр хэд дахин өндөр хувьтай байгаа нь сэтгэл зовоож байгаа юм.

Энэ асуудал манайд шийдэгдэх бүрэн боломжтой. Тухайлбал, элэгний В вирусын эсрэг вакцин хийлгэснээр өвдөхгүй шүү дээ. Гэхдээ цааш нь судлаад үзэхээр Монголд байгаа В вирустэй хүмүүсийн 60 орчим хувь нь Д вирусын давхар халдвартай байдаг. Тэгэхээр эмчлэхэд маш хэцүү, өртөг өндөр болно. Тиймээс эрүүл мэндийн систем бүхий л талаараа хүнийг вирусын халдвар авахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй юм. Вирусын халдвар авчихсан хүмүүсээ аль болох хурдан эмчлэх хэрэгтэй.

2014-2015 онд Монголд С вирусийн эмчилгээг оруулж ирж эмчилж эхэллээ. Үр дүнгээ өгч байна. Манай “Оном” сангийн гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажил бол одоогоор хепатит вирус юм. Удахгүй артерийн даралт ихсэх өвчний талаар дорвитой ажил хийхээр бэлтгэлээ хангаж байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ Д ВИТАМИНЫ ДУТАГДАЛТАЙ 

Манай улсын эрүүл мэндийн систем маш их хоцорсон. Хоцорч байгаагийн шалтгаан олон. Даатгалын тогтолцоо буруу, эмч нарын үнэлэмж, цалин хөлс муу байна. Бодлогын хувьд ч буруу явж байна. Асуудлыг системтэй авч үзэхгүй байгаа учраас том ч, жижиг ч асуудал нь шийдэгдэхгүй яваад байгаа юм.

Монголд жилдээ 16-17 мянган хүн нас барж, 80 гаруй мянган хүүхэд төрж байгаа. Нас баралтын хамгийн том хувь нь зүрх судасны өвчин, дараа нь хавдар, гуравт осол гэмтэл орж байна. Гэтэл эдгээр шалтгаануудаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Хавдраар өвчлөгсдийн 45-50 хувийг элэгний хавдар дангаараа эзэлдэг. Элэгний хавдрыг үүсгэж байгаа шалтгааны 80 хувь нь вирусын гаралтай. Вирусын халдвар дээр хүнсний аюулгүй байдал, архи тамхины зохисгүй хэрэглээ, таргалалт, суурь өвчлөл нэмэгдэж хавдар нь хатуурал болж хүндэрч байна. Тиймээс энэ бүхнийг хэлж, зөвлөж урьдчилан сэргийлэх ажлыг чухлаар тавих ёстой. Ядаж эрүүл мэндийн нэвтрүүлгийн тоог нэмэх хэрэгтэй байна. Мэдлэг мэдээлэлгүй байдал өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сүүлийн жилүүдэд хотын иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж буруу дадал хэвшил бий болж байна. Хамгийн наад зах нь манай эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь Д витамины дутагдалтай байгаа. Манай улс байгалийн талаасаа наран шарлага байхгүйн дээр жилийн есөн сарыг зузаан хувцастай өнгөрүүлдэг.

Зуны богинохон нартай үед байшингаас машин, машинаас байшинд гэсэн маягтай байдаг. Гэтэл Д витамины дутагдал маш олон өвчний эхлэх суурь болдог. Хэдийгээр цаг агаарыг өөрчилж чадахгүй ч хоол хүнсээрээ Д витаминаа авч байх хэрэгтэй. Үүнийг шийдэхийн тулд судалгааг сайн хийж, ямар шалтгаан байна, юу хийх хэрэгтэйг тогтоож чадвал асуудал шийдэгдэнэ.

Энэ бүхэнд эрүүл мэндийн салбарын зөв бодлого байх ёстой. Гэтэл манай эрүүл мэндийн системийн бодлого гэдэг нь тэр эмнэлэгт тэдэн төгрөг өгье, тэр удирдамжийг тэгж боловсруулья, тийм ажлын хэсэг гаргая гэх мэт хэт жижиг асуудалд оролцдог. Манайд судалгаа гэдэг зүйл үндсэндээ хаягдсан. Судалгаа ярихаар ойлгодог хүн ч цөөхөн болчихож.

МАНАЙД ХУУЛЬ, ХЭРЭГЖИЛТ ХОЁР НЬ НЭГ БҮХЭЛ БУС ТУСДАА БОЛЧИХСОН 

Нөгөө талаасаа Монголд эмчээр ажиллах маш хэцүү байна. Өвчтөнүүд эмчийг “Чи тангараг өргөсөн учраас эмчлэх ёстой” гэсэн байдлаар хандаж загнадаг. Гэтэл эмч бас л хүн шүү дээ. Цаана нь ар гэр, амьдрал байна. Цалин нь маш бага хэрнээ үзэж байгаа өвчтөний тоо маш их. Тухтай үзэх цаг зав байхгүй. Нөгөө талаас бага цалин нь эмч нарын сурч боловсроход нөлөөлж байна.

Гадаадын сургууль, эмнэлгүүдэд хэрэгтэй шинжлэх ухааны шинэ нээлт ололт амжилт гардаг сэтгүүлүүдийг бүгдийг нь захиалаад өгдөг. Гэтэл Монголд хамгийн сүүлд гарсан нэг сэтгүүл авч уншья гэхэд хамгийн багадаа 15 ам.доллар. Нэг сая хүрэхгүй шахам төгрөгийн цалингаасаа сэтгүүл захиалж унших эмч манайд цөөхөн. Гадагшаа хурал, зөвлөгөөн, сургалтад явах зардлуудыг гадны эмнэлгүүд бол төсөвлөсөн байдаг.

Монголоос хуралд явах бол ирж очих зардал, хурлын зардал, байр хоол гээд бүгд хувиасаа гаргах болдог. Тэгэхээр манай эмч нарт дэлхийд болж байгаа шинжлэх ухааны ололт амжилтыг мэдэх боломж алга. Ийм нөхцөлд дэлхийн хэмжээний, олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй. Эрүүл мэндийн шинжлэх ухаан жил болгон янз бүрийн судалгааг танилцуулж, байнгын мэдээлэл авч байж л хөгжиж, дэлхийн салбарынхаа стандарттай цуг явна.

Үүнээс гадна манай сургуулиудын сургалт хүртэл хоцрогдчихоод байна. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ямар ч боломжгүй нөхцөлд, нэг эмчид ногдох өвчтөний тоо хэт өндөр байгаа гээд маш их асуудал дунд харин ч манай эмч нар болгохын төлөө хичээж зүтгэж байна. Энэ бүхнийг төр, засгаас зөв бодлогоор дэмжиж явуулах цаг болсон.

Манай эрүүл мэндийн системд асуудал маш их байна. Стандартаа мэдэж, сурах зүйл нь бүгд шийдэгдлээ гэхэд эмчилгээ, эм тариа асуудалтай. Жишээ нь, В, Д вирусын давхар өвчлөлтэй хүний оношийг тогтоож, эмчилгээ хийе гэхэд үнийг нь хүчрэх өвчтөн Монголд маш цөөхөн.

Зөвхөн В вирус, Д вирусээ тоолуулахад 240 мянган төгрөг. Гэтэл манайд нэг шинжилгээндээ ийм мөнгө төлөх боломжтой айл өрх хэд байгаа билээ. Тиймээс манай эрүүл мэндийн даатгалын систем зөв тогтолцоогоор ажиллах хэрэгтэй байгаа юм. Өвчтөн мөнгө төлөхгүй эмчид үзүүлж, хэрэгтэй үйлчилгээгээ авч чадвал эмчийг хардах шалтаг гарахгүй сэтгэл ханамж ч өндөр байна. Тэр хэрээр эмч ажлаа хийхэд хамаагүй амар болно.

Нөгөө талаас дэлхийн стандартын дагуу ажилласнаар иргэдийн эдийн засагт нөлөөлөхгүй болно. Бодлого тодорхойлдог систем, эрүүл мэндийн даатгалын систем зөв хөгжиж байж энэ бүхэн өөрчлөгдөнө үү гэхээс ганц хууль солиод, жижиг өөрчлөлтүүд хийгээд сайжирна гэж байхгүй.

Сая Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль гарсан. Тэр хуулиар олон өөрчлөлт, боломжууд гарч байгаа ч эмч нар дээр дорвитой өөрчлөлт харагдахгүй байна. Манайд хууль, хэрэгжилт хоёр нь нэг бүхэл бус тусдаа болчихсон. Хэдий хуулийг нь баталдаг ч хэрэгжилтийг нь давхар шийддэггүйгээс цаг хугацааны хувьд их зөрүүтэй болдог.

Жишээ нь, В вирусын эмийн хөнгөлөлтийг дөрөвдүгээр сарын 1-нд тогтоол гарган шийдэж өгсөн. Гэтэл системдээ оруулна гэсээр сар болсон. Энэ хооронд хуучин хүмүүс ч, шинээр авах хүмүүс ч эмээ авч чадахгүй сар гаруй болсон. Тэгээд хэрэгжиж эхэлтэл өрхийн эмч зөвхөн өвчтөнд эм бичих эрхтэй болсон нь мэргэжлийн эмч нарын бичсэн жорыг заавал өрхийн эмчээр давхар бичүүлэх болсон зэргээр цаг хугацаа алдах, чирэгдэл ихтэй байна.

Эрүүл мэндийн даатгал байнга төлдөг хүмүүс үйлчилгээ авахдаа даатгалаа бараг хэрэглэхгүй байна. Ерөөс хууль, амьдрал хоёр эрс тэс байна. Төр, засгаас гаргаж байгаа шийдвэрт эмч нар нөлөөлж чадахгүй байна. Яаман дээр очиход эмчийн үгийг сонсдог дарга байдаггүй.

МОНГОЛД БАГААР АЖИЛЛАХ СИСТЕМ БАЙДАГГҮЙ НЬ ТОМ ДУТАГДАЛ

Дахиад хэлэхэд анагаахын их, дээд сургуулиудын сургалтын систем болохгүй байна. Сүүлийн арав гаруй жил эмнэлэггүй явлаа. Оюутнуудаа дадлага хийлгэх гэж эмнэлгүүдийг царайчилж байна. Өвчтөнийг ингэж үзэх ёстой юм байна, үүнийг анхаарах ёстой юм гэсэн туршлагагүй сургуулиа төгсч, ажлын талбарт гарч байгаа. Сургууль төгсч ирсэн хүмүүсийг өрхийн эмнэлэгт хоёр жил дадлага хийлгэдэг.

Уг нь манай өрхийн эмнэлгийн систем нь сайн. Гэвч бодит байдал дээр өрхийн эмнэлгийн төсөв маш бага, ачаалал их байдгаас хүнд өвчтөнийг эмчлэх, дадлага туршлага хуримтлуулах нь бага, ханиадтай хүмүүсийг л үздэг. Үүнээс болж дөнгөж төгссөн эмч нар цааш сурах хүсэл сонирхолгүй болчихдог.

Анагаахын профессоруудыг ч маш сайн ашиглаж, шахаж сайжруулах хэрэгтэй байгаа юм. Онолын мэдлэгээс гадна практик дадлага зэрэгцэж байж сайжрах ёстой. Ажиглаж байхад Монголд багаар ажиллах систем байдаггүй. Энэ маш том дутагдал юм. Тухайлбал, Хятадад намайг ажиллаж байхад залуу эмч, тэргүүлэгч зэргийн эмч, зөвлөх эмч гурав нэг баг болж ажилладаг.

Тэгээд хариуцсан өвчтөн дээр ямар нэгэн асуудал гарахад гурвуулаа хариуцлага үүрдэг. Гэтэл манайд байгаа системд баг гэсэн ойлголт байхгүй учраас мундаг эмч нар өөрсдийнхөө шавийг бэлдэх сонирхолгүй болдог. Хятадад залуу эмчийн сайн, муу байгаа нь зөвлөх эмчийн карьертэй холбоотой учраас бүх юмаа зааж өгнө. Энэ нь залгамж холбоо, уялдаатай ажиллаж сурсан мэдсэнээ өвлүүлэхэд чухал үүрэгтэй юм билээ. Эмч хүн олон янзын өвчтөн үзэж, эмчилж туршлага сууж байж жинхэнэ эмч болно. Манайд ийм системүүд дутуу байгаад анхаарах цаг болжээ.

Блиц:
Боловсрол: Анагаах ухааны их сургууль, Бээжингийн Их сургуулийн Анагаах ухааны салбарт сурсан. Сурч байх хугацаандаа АНУ-д нэг жил судалгаа хийсэн. Буцаж ирээд 2005 онд Бээжинд сургуулиа төгсч, дараа нь “Элэг шилжүүлэн суулгах” чиглэлээр резидент мастерын программд сурахын зэрэгцээ ажилласан.

Английн Ноттенхэймийн их сургуульд доктор хамгаалсан. Мэргэжлийн цол зэрэг: “UNESCO-L’oreal”-ийн ивээн тэтгэдэг тив тивийн шилдэг эмэгтэй эрдэмтдэд олгодог шагналыг Монголоос анх удаа хүртсэн.

Анагаах ухааны доктор //Ph.D/ Ажилласан туршлага: Ноттенхэймийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, тэндээ гурван жил судлаачаар ажилласан. 2015 онд “Оном” санг байгуулсан. Судалгаа, эрдэм шинжилгээ, оношилгоо эмчилгээний, ашгийн бус, нийгэм олон нийтэд чиглэсэн, Анагаах эрдэм судлалын цогцолбор Элэгний төвд эмчээр ажиллаж байна.

Х.Монголхатан Б.Энхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан