АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллаж буй оюутан залуусыг бэлтгэх, дадлагажуулах ажилд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж, сайн дурын гурван мэргэжилтэнг томилоод байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлөн ажиллаж буй тэдгээр үндэсний сайн дурын мэргэжилтнүүд АСЕМ-д сайн дураар ажиллах 1500 орчим оюутан залууст олон улсын арга хэмжээ зохион байгуулах болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, баримт бичиг, тайлан боловсруулах дадлага олгож, залуусын идэвх оролцоог сайжруулах, туршлага суулгах чиглэлээр ажиллаж байна.
Сайн дурын ажилтнуудыг бүртгэхээс эхлээд зохион байгуулалтад оруулах, сургалт семинар явуулах ажлыг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны Сайн дурын ажилтнуудыг хариуцсан баг удирдаж байгаа бөгөөд Сайн дурынхны штаб Монголын Хүүхдийн ордонд байрлаж байна.
Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүдээс бүрдсэн эдгээр залуусыг Их эзэн Чингис хааны үеийн цэргийн систем болох 10-т, 50-тын зохион байгуулалтад оруулж, тус бүрд нь ахлагч томилон үндсэн болон чиглүүлэх 4 төрлийн сургалтад хамруулж байна. Сургалтаар дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, хөтөч тайлбарлагчаар болон үйлчилгээний салбарт ажиллах стандарт шаардлага гэх мэт мэдлэгийг олгож байна.
Өнгөрөгч 4 дүгээр сард болсон Ази-Европын парламентын түншлэлийн уулзалт болон 5 дугаар сарын 12-13-нд болсон Ахлах албан тушаалтны уулзалтын зохион байгуулалтад 50 гаруй сайн дурын ажилтан оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд байгаа. Цаашид бусад арга хэмжээний үеэр төлөөлөгчдийг нисэх буудалд тосох, уулзалтын үеэр зочдыг дагалдах, бичиг баримтын болон орчуулгын ойр зуурын үйлчилгээ үзүүлэх, хэвлэмэл мэдээллийг тараах гэх мэт үүргийг хүлээх юм.
Манай улсад сайн дурынхны хөдөлгөөн үүсээд 25 жил болж байгаа бөгөөд АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага бүхий анхны сайн дурын томоохон баг бий болж үлдэх юм. Мөн энэ нь Монгол Улсад залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын ажлыг өргөжүүлэх томоохон түлхэц болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал юм. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд илүү их өгөөж авчирдаг төдийгүй тухайн хүний хувьд өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгож байдгаараа онцлогтой.
Сайн дураараа нийгмийн тусын тулд ажиллана гэдэг бол иргэнийхээ үүргийг биелүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн үг. Товчхондоо, “сайн дурын үйл ажиллагаа” гэх ойлголтыг “чин сэтгэлийн угаас цаг зав, хүч хөдөлмөрөө гарган бусдад тусалж, үүнийхээ төлөө ямар нэгэн шан харамж авдаггүй буянтай ажил” гэж тодорхойлж болох юм.