Гадаад хэргийн яамны ээлжит мэдээллийн цагт сайд Л.Пүрэвсүрэн оролцож, өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын гадаад харилцааны салбарт болсон зарим үйл явдлыг онцлов.
Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д анх удаа хийсэн албан ёсны айлчлалын үр дүн болон International IDEA байгууллагаас манай улсад сонгуулийн ажиглагчийн сургалтын бүсийн төв байгуулахаар болсныг дуулгав.
Мөн тэрбээр энэ сарын 30-31-нд Япон Улсад ажлын айлчлал хийх гэж буй гэнэ. Уг айлчлалаар хоёр улсын хооронд байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар ярилцаж, “Азийн ирээдүй” олон улсын хуралд оролцох юм байна.
Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултаа тавьдаг уламжлалтай. Энэ дагуу АНУ-д сураггүй алга болсон гэх Зулцэцэгийн ДНК-ийн шинжилгээний хариу гарсан, эсэхийг тодруулахад Л.Пүрэвсүрэн сайд “Энэ сарын 9-нд ази эмэгтэйн цогцос олдсон.
Харамсалтай нь уг эмэгтэйн олсон машины дугаар Зулцэцэгийнхтэй таарч байгаа. Шууд хэн болохыг нь таних аргагүй байгаа тул ДНК-ийн шинжилгээ хийж байгаа. Албан ёсны хариу гараагүй. Үүнд цаг хугацаа шаардлагатай” гэв.