Биднийг оюутан байх ахуйд гадаадад тэтгэлгээр суралцана гэдэг барагтай хүнд олдохгүй ховорхон боломж байж билээ. Хэн нэг нь энэ чиглэлээр харь орныг зоривол найзууд дундаа “супер баатар” мэт л яригдана.
Харин одоо тэр үеийг бодвол элдэв тэтгэлгийн тоо нэмэгдэж, түүнд хамрагдах оюутны тоо ч олширсон байна. Манай улс 16 улсын Засгийн газартай оюутан тэтгэлгээр сургах гэрээ байгуулсан. 2000-2014 онд энэ чиглэлээр 8500 гаруй оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна.
Нутагтаа харьдаггүй, ирсэн ч зээлээ төлдөггүй оюутан олон
Харин сүүлийн хоёр жилийн тухайд дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалаврын зэргээр 181 оюутныг сургаж, үүнд 14.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж буй 160 оюутанд зургаан тэрбумыг зарцуулсан бол Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа 335 оюутанд 1.6 тэрбумын санхүүжилт олгосон дүн харагдана.
Манайхан хамгийн их суралцдаг улс бол Хятад. Одоогоор урд хөршид 10 мянга гаруй Монгол оюутан суралцаж буйн 6-7 мянга нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан талаар БНХАУ- ын ЭСЯ мэдээлэв. Тэд суралцахын хажуугаар сар бүр амьжиргааны мөнгө гэж 2000- 4000 юань буюу 628 мянгаас 1.2 сая төгрөгийн тэтгэлэг авдаг байна. Ирэх хичээлийн жилд 400 орчим оюутан дээрх тэтгэлгээр суралцах юм.
Хойд хөршийн тухайд одоогоор 1650 оюутан тэтгэлэгт хамрагдан, номын дуу сонсч байгаа. Тэдэнд зориулж нийт 17.5 сая ам.долларын тэтгэлэг олгосон гэдгийг ОХУ-ын ЭСЯ- наас мэдээллээ. Ирэх хичээлийн жилд 376 оюутан тэтгэлэгт хамрагдах аж.
Түүнчлэн АНУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 1200 гаруй Монгол оюутан тэтгэлэгт хамрагдан тус улсыг зорьсон байна. Нэг оюутанд дунджаар 13.6 мянган “ногоон”- ы хөрөнгө оруулалт хийдэг гэнэ. Туркт 900 оюутан суралцдагийн тал нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагджээ.
Сүүлийн үед манайхан Англид суралцах нь нэмэгдэж байгаа гэсэн таатай мэдээ байна. Хоёр улсын Засгийн газар хооронд тэтгэлгийн тоог нэмэх санамж бичиг байгуулсны дагуу 2015-2016 оны хичээлийн жилд 15 оюутан будант Альбионыг зориод байна.
Английн Засгийн газар нэг оюутанд 28-31 мянган фунт зарцуулж, сард мянга орчим фунтын амьжиргааны тэтгэлэг олгодог гэнэ. Англид суралцах хэдийгээр сайхан ч өрсөлдөөн ихтэй. Өнгөрсөн жил л гэхэд 15 эрхийн төлөө 1000 орчим оюутан өрсөлдсөн юм.
Тэтгэлгийн хэмжээгээ жил бүр нэмж буй орны нэг нь Япон. 1974 онд Япон, Монголын хооронд байгуулагдсан Соёлын харилцааны хэлэлцээрийн үндсэн дээр манай улс 1976 оноос арлын орон руу оюутнаа тэтгэлгээр явуулах болжээ. Гэхдээ тооны хувьд цөөн байв.
Тухайлбал, 1990 онд 15, дараа жил нь 19 оюутан Засгийн газрын тэтгэлгээр Японыг зорьсон. Тэгвэл энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр 2006 онд анх удаа мянгын босго давсан бөгөөд 2014 онд 1548 оюутан суралцсан байна.
- Зарим оронд тэтгэлгээр сурч буй оюутны сарын тэтгэмж Монголдоо ирж ажиллаад авах цалингаас өндөр байдаг.
- Урд хөршид 10 мянга гаруй монгол оюутан суралцаж буйн 6-7 мянга нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан.
- Яамны зүгээс цаашдаа нарийн мэргэжлээр сурах оюутны тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа.
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутны тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь мэдээж сайн. Гэхдээ үүний хажуугаар саар зүйлс ч цөөнгүй бий. Уг нь Засгийн газрын тэтгэлгээр суралцсан оюутан эргэн ирж, эх орондоо ажиллах үүрэг хүлээдэг. Гэвч энэ нь тэр бүр биелдэггүй. Мөн эргээд ирсэн ч ажлын байр олддоггүй талаар төгсөөд ирсэн оюутнууд учирладаг.
Суралцаж буй оюутны бараг тал шахам хувь нь нийгмийн чиглэлийнх байдаг
Түүнчлэн сургалтын төрийн сангийн зээлээр суралцсан оюутан төгсөж ирээд үүнийгээ төлж барагдуулах ёстой. Гэвч нутагтаа харьдаггүй, ирсэн ч зээлээ төлдөггүй “хүнд” оюутан олон. БСШУЯ-ны гаргасан мэдээллээс үзвэл 2013 онд 201 хүний 8.3 тэрбум, 2014 онд 137 хүний 7.9 тэрбум, өнгөрсөн жил 49 хүний 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хааж, улсын төсөвт төвлөрүүлжээ. Төрийн сангийн зээлээр суралцах оюутны тоо нь жил бүр нэмэгдээд байдаг. Гэтэл гэрээгээ биелүүлж, зээлээс чөлөөлөгдсөн хүний тоо жил ирэх тусам багасаад буйг эндээс харж болно.
Оюутнууд сургуульдаа аль болох удаан сурч, Монголдоо ирэхийг яарахгүй байгаан нэг шалтгаан нь амьжиргааны тэтгэмж байдаг. Жишээ нь, Хятад, Японд сурч буй оюутны сарын тэтгэмж Монголдоо ирж ажиллаад авах цалингаас өндөр байдаг.
Ийм тохиолдолд тэтгэлгээ аваад сургуульдаа яаж ийгээд үргэлжлүүлэн сурсаар байхыг эрмэлзэх нь тодорхой. Ялангуяа урд хөршид сурсан оюутан залуус эргэж ирэх нь хамгийн бага байдаг аж. Тэнд очоод хэлний бэлтгэлд хоёр жил сууна. Тэгээд бакалавраа эзэмшинэ. Цаашид магистрт сурвал долоо, найман жил болоод явчихна. Энэ хугацаанд сурахаа сурч, амьжиргааны тэтгэмжээ ч аваад байна гэсэн үг.
Өөр нэг анхаарах асуудал бол оюутны суралцах мэргэжил. Өдгөө харь улсад суралцаж буй оюутны бараг тал шахам хувь нь нийгмийн чиглэлээр сурдаг гэнэ. Мөн эдийн засгийн чиглэлээр суралцагсдын тоо багагүй жин дарна. Хэдийгээр дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгийг төгссөн ч Монголд ирээд ажил олддоггүйн нэг шалтгаан энэ болж байна.
Тиймээс яамны зүгээс цаашдаа нарийн мэргэжлээр сурах оюутны тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Хэдэн жилийн өмнө Австралид уул, уурхайн чиглэлээр 40 оюутан суралцаж байв. Гэвч Австралийн тэтгэлэг зогссоноор энэ тоо дахин нэмэгдээгүй. Зүй нь хүүхдийн эмч, инженер, нарийн мэргэжлийн багш зэрэг эрэлттэй мэргэжлээр сургавал энэ тэтгэлэг үр дүнгээ өгөх болно.
Оюутны тэтгэлэг зарлагдсан даруйд сонгон шалгаруулалтын зарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг.
Тиймээс тэтгэлэг сонирхсон оюутнууд салбарын яамны сайтыг үе үе шалгачихад гэмгүй. Хамгийн сүүлд энэ сарын 11-13-нд БНХАУ-д суралцах оюутны тэтгэлгийн материалыг хүлээн авч дуусчээ. Өдгөө ОХУ, Польш, Украин, Болгар, Беларусь, Казахстан, Вьетнам, Лаос, Куба улсад тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт үргэлжилж байна.
Мэдээж тэтгэлэгт хамрагдахын тулд олон сайн оюутан өрсөлдөнө. Тиймээс оноо ойролцоо гарах нь элбэг. Ийм тохиолдолд зорилго, чиглэлээ зөв тодорхойлж чадсан нь ялалт байгуулах магадлал өндөр байдаг талаар албаны нэгэн хүн хэлсэн юм.
Яах гэж энэ тэтгэлэгт хамрагдсан, ямар чиглэлээр суралцах хүсэлтэй, төгсөөд ямар ажил эрхлэх зорилготой гэдгээ яг таг мэддэг байх ёстой гэсэн үг. Зарим оюутан үүнийг ойшоодоггүйгээс болж шалгалтаа сайн өгсөн хэрнээ тэнцэхгүй байх тохиолдол гардаг аж.
Э.Нарантунгалаг Г.Баярсайхан