Түүхэнд XXI зууны 16 дахь жилийн гуравдагч сарын дунд үеийг Хиймэл оюун ухааны эхлэл хэмээн тэмдэглэх болов уу? Google-ийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны нэг хэсэг болсон AlphaGo алгоритм дараалсан гурван ялалтын эцэст дөрөв дэх тулаандаа дэлхийн шилдэг тамирчин Лий Седолд ялагдав.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дэлхийн аварга алдрыг “үүрч” явсан Лий Седол гурав дараалан ялагдсан гэдэг Хиймэл оюун ухааны хөгжил ямар өндөр түвшинд байсныг харуулсан билээ.
Яагаад AlphaGo алгоритмыг хиймэл оюун ухаан гэж тодорхойлж буйг та гайхаж болох юм. Үүний шалтгаан тун энгийн. AlphaGo асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийхээс гадна, шийдвэр бүрийнхээ дараа суралцаж байдаг бөгөөд АЛДАА гаргадаг.
Алдаа гаргаж байна гэдэг буруу тооцоолол хийсэнтэй холбоотой, магадгүй “ТЭНЭГ” гэдгийг илэрхийлэл байж болох. Гэхдээ “ТЭНЭГ” гэдэг ч ямар нэг байдлаар оюун ухааны үндэс бий гэсэн үг.
Дөрөв дэх тоглолтын бичлэг
Google-ийн тайлбарласнаар AlphaGo 79 дэх нүүдэл дээр алдаа гаргаж, 70 хувийн ялах магадлалтай нүүдэл хийлээ гэсэн боловч 87-101 дэх нүүдлүүдийг тун оновчгүй хийснээр ялагдах магадлалаа улам нэмэгдүүлжээ.
Ингээд 131-141 дэх нүүдлийг хийх явцад AlphaGo ялах магадлал 20 хувиас бага болж, тухайн нөхцөл байдлаас гарах боломжгүй гэж үзсэн учраас ялагдлаа хүлээн зөвшөөрсөн гэсэн юм.
Харин Лий Седол алгоритмын ссул талыг олсон тухай сэтгүүлчдэд хэлжээ. Хоёр жилийн өмнөөс хөгжүүлж буй Google-ийн DeepMind төслийн нэг хэсэг AlphaGo алгоритм дэлхийн шилдэг Го Даамын тоглогчийг ялсан анхны программ болсон төдийгүй шагнал болох нэг сая ам. долларыг Google сайн үйлсэд зориулах юм.
33 настай Лий Седол “Хэрвээ тооцоолоогүй нүүдлийг нь хийх юм бол AlphaGo гайхширч, гэнэтийн үйлдэлд хариу өгч чадахгүй байсан” гэжээ. Түүнчлэн AlphaGo хар чулуугаар арай муу тоглож байсан талаар Лий өгүүлэв.
Мягмар гаригийн 12:00 цагаас Хүн-Компьютерын эсрэг сүүлийн тулаан болно
Үүний шалтгаан нь 19-ийг харьцах нь 19 нүд бүхий өрөг дээр аль нэг тал нь илүү их талбайг эзлэн авах ёстой энэ тоглоомд хар чулуу сонгосон тоглогч эхний нүүдлийг хийж, цагаан чулуугаар тоглож буй тоглогч тэнцүүлэх үүднээс нэмэлт оноо авдагтай холбон тайлбарласан юм.
Лий сүүлийн өрөгт цагаан чулуугаар тоглосон бөгөөд маргааш болох эцсийн тулаанд хар чулуугаар тоглож, ялалтаа баталгаажуулахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Маргааш болох тулаанд хэрэв Лий Седол ялбал хэдийгээр AlphaGo давуу явж байгаа боловч, дахин сайжруулах зүйл маш их гэдгийг ойлгуулсан тоглолт болно.
Харин AlphaGo дөрөв дэх ялалтаа авбал хиймэл оюун ухааны хөгжил үнэхээр таван жилээр түрүүлж яваа төдийгүй, тун ойрын хугацаанд хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг өөрсдийн амьдралд нэвтрүүлнэ гэсэн үг.