Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг зургадугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулна хэмээн Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С.Ламбаа өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Тэрээр өчигдөр тус төвийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцсан байна. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил 2011 онд эхэлсэн ч санхүүжилтийн ажил удаашран энэ жил нэг тэрбум орчим төгрөг төсөвлөснөөр барилгын ажил эрчимжсэн.
Өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай бүхий барилга юм. Өөрөөр хэлбэл, өргөтгөлийн барилга нь А, Б, С блокоос бүрдэнэ. Барилгын А болон Б блокын дотор заслын ажил хийгдэж байна. С блок буюу туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлах бункер нь нэг давхраас бүрдэх бөгөөд одоо цутгалтын ажил хийгдэж байна.
Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Зүр” компаныханд С.Ламбаа зургадугаар сарын 30 гэхэд ажлаа бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо гэж Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ.
Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтөний тал орчмыг л хамруулж чадаж байгаа туяа эмчилгээний шинэ хэсэг, мөн байнгын хүлээгдэлтэй байгаа хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжих юм.