“PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам Гацууртын “Монгол Шилтгээн”-д энэ амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус наадамд
- Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept”
- Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”,
- Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”,
- ОХУ-ын “Slackers”,
- БНСУ-ын “Shenanigans”,
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596”
- Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцлоо.
Мөн наадмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалын онцлог бүтээлүүдийг толилууллаа.