Сонгогчийн боловсролд зориулсан цувралын энэ дугаарт Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер, докторант Э.Цолмонтой ярилцлаа.
-Сонгогчдын боловсролд зориулж хэлэх таны тэргүүн санаа юу вэ?
-Энгийнээр хэлэхэд, бид хэнийг, юуны төлөө, ямар албанд сонгох гэж байгаагаа сайтар ойлгох хэрэгтэй байна. Хүний зэрэгтэй хүн байж, үнэ цэнэтэй амьдралаар амьдрах эсэх тань амьдралын бүх талбарт таны эрхийг хангаж, тэгш боломжийг олгож, үүнийг эдлэхийг хэрэгжих боломжтой хуулиар хэрхэн хамгаалж байгаагаас шууд шалтгаална.
Таны эрх зөрчигдөхөөс хамгаалж, таныг ялгаварлагдахаас хамгаалдаг, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг чинь сэргээн эдлүүлэх үүргийг таны өмнө хариуцах хууль тогтоогч, төрд таныг төлөөлөх хүнийг та сонгох гэж байна. Сонголтоо хийхээс өмнө итгэх үндэслэлээ бодоод үзээрэй. Сонгууль бидний өөрчлөлтийн боломж шүү. Сонгууль бол одоо болон ирээдүйн төлөө хүлээж буй хариуцлага. Сонгуульд оролцох, оролцохгүй байх нь иргэний сонголт л доо. Гэхдээ сонгуульд саналаа өгөхгүй бол бусад хүмүүс таны өмнөөс амьдралд тань нөлөөлөх сонголтыг хийнэ. Харин үр дагавар нь таны амьдралд тусна шүү дээ.
-Удахгүй нам эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрүүдээ танилцуулна. Иргэд мөрийн хөтөлбөрөөс юуг чухалчилж харах хэрэгтэй вэ? Судлаачийн хувьд таны байр суурийг хүргэе.
-Товчхондоо, Монгол Улсын төр иргэнийхээ өмнө, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээх хариуцлагыг биелүүлэхийн тулд мөрийн хөтөлбөр боловсруулагдах ёстой. Олон улсын гэрээ бол дотоодын хуультай адил үйлчлэх ёстой. Олон улсын гэрээ, тэр дундаа хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг яаж хангах гэж буйг намуудын мөрийн хөтөлбөрөөс харах хэрэгтэй л дээ. Мөрийн хөтөлбөр бол эрх мэдэл авмагцаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодит төлөвлөгөө байх ёстой.
Монгол Улсын төр иргэд болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээх хариуцлагыг биелүүлэхийн тулд мөрийн хөтөлбөр боловсруулагдах ёстой.
Системийн бөгөөд стратегийн сэтгэлгээгээр, судалгаануудад суурилан, хүн амын өсөлт, шилжилт, нөөц болон ирээдүйн төвлөрүүлэх ашгийг зөв тооцон боловсруулсан хөтөлбөр мөн эсэхийг нягтлах бололцоо байдаг. Наад зах нь хийх гэж байгаа ажлуудыг нь хар. Өөрийнхөө амьдрал дээр, өөрийнхөө насан дээр “нааж төсөөл”. Энэ хүн, энэ улс төрийн хүчин хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж, хангасан ямар ажил хийж ирсэн бөгөөд хийх гэж байна вэ? Мөрийн хөтөлбөрт хэнийг эсвэл юуг гол болгож байна вэ гэдэг нь чухал. Тиймээс мөрийн хөтөлбөртэй хариуцлагатайгаар танилцаарай.
Монгол Улсын иргэд хүнээ боддог нийгмийн тогтолцоог хүсэж байна. Хүнээ боддоггүй учраас, амьдрах итгэлийг нь асар хүндээр сорьдог учраас гадагш амьдрах хүсэлтэй иргэд хот, хөдөөд маш олон байна. Хүний амьдрал дэндүү богинохон байхад амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын төлөө л хайртай хүмүүсээ үлдээгээд харийг зорьж байгаа монголчууд хамгийн, бүр хамгийн их өрөвдмөөр хүмүүс шүү дээ. Монгол хүн эх орондоо амьдрах баталгааг бий болгох төр хэрэгтэй байна.
Дэлхийн хүний хөгжил хаашаа явж байна вэ, Монголын төр хүнийхээ хөгжлийг тийш хандуулан ажиллах ёстой.
- Хүн төвтэй хөгжлийн төлөө хөтөлбөр мөн үү?
- Үнэ цэнэтэй амьдралаар амьдрахыг чинь дэмжиж чадах нь уу?
- “Дэмжиж ажиллана” гэдэг үг бүрт асуулт тавих хэрэгтэй. Яг яаж дэмжих юм бэ. Ямар боломжийг яаж бий болгох вэ гэж асуу.
- Мөрийн хөтөлбөрт амлаж байгаа ажлуудыг товлосон цаг хугацаанд хийх бодит боломж бий юу гэхчлэн үр дүн нь өөрийн чинь амьдралд шууд нөлөөлөх тул сонголтоо хийхдээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Энэ жилийн хувьд сонголт хийхдээ сонгогчид юун дээр анхаарах вэ?
-Өөрийн болон гэр бүл, үр хүүхдийнхээ эрхээ бусдаас ялгаварлагдалгүйгээр эдлэх боломжийн төлөө сонголтоо хийх байх гэж итгэж байна. Өнгөрснийг бид амархан мартчихаад боломжийг өөртөө ашиглагчийг дахин сонгох гэж юм байгаа юм биш биз? Бодож үзээрэй.
Авлигач гэж зөвхөн мөнгө авдаг хүнийг хэлдэггүй. Албан тушаалаа ашиглаж давуу байдал олж авч, түүнийгээ өөрийнхөө зорилгод ашигладаг хэн бүхнийг хэлнэ. Тэд төрд, бүх шатны байгууллагад том ба жижиг “эрх мэдлийн тайз”-ан дээр элдэв дүрийн багтай амьдарч, бидэнд шударга ёсоор олгогдох ёстой боломжуудыг атгасан байдаг. Төрд хямрал, байгууллагад зогсонги байдал үүсгэдэг. Энэ нь улс орныг уруудалд хүргэдэг. Мөрийн хөтөлбөрийг наанадаж дээрх асуулгаар шинжиж үзээрэй.
-Энэ жилийн нэр дэвшигчдийн талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Төрийн үйл ажиллагааг хөндлөнгөөс харж дүгнэж, шүүмжлэлт байр суурийг гарцын хамт илэрхийлж, мэдлэг бүтээж, түгээж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн, сайн боловсролтой олон шинэ хүмүүс нэр дэвшсэнийг үзвэл, Монголын Улсын төрд агаар орох болов уу гэсэн төсөөлөл байна.
-Сонгууль дөхөхөөр олширдог улс төрчдийн хууль бус, зохисгүй үйлдлийг та нэрлээч?
-Манай улс төрчид, улс төрийн намууд мэргэжлийн болж төлөвших шаардлагатай. Хатуухан хэлэхэд сонгуулийн өмнө л дийлэнх нь “амь ордог”. Гэтэл сонгуульд ялсан ч ялаагүй ч улс төрийн нам байнгын судалгаа шинжилгээ, мэтгэлцээн явуулж нийгмийн амьдрал дунд илүү дэвшлийн төлөөх уураг тархи нь болж амьд байх шаардлагатай юм. Бодлогуудын хэрэгжилтийг үнэлэхгүй, бодлогын мэтгэлцээн өрнүүлэхгүй явсаар, мөрийн хөтөлбөрөө бие биенээсээ хуулсан гэмээр гаргаж ирж танилцуулдаг нь маш зохисгүй үйлдэл.
-Хоёр гол нам яагаад ихэвчлэн халамжийн бодлого дээр ам уралдуулдаг юм бол? Үүний сөрөг үр дүн ард иргэдэд яаж тусдаг вэ?
-Аливаа тэтгэмж, халамжийн бодлого нь халамжаас хараат байдлыг бий болгох ёсгүй шүү. Харин ажилтай, орлоготой, бие даан амьдрах чадвартай иргэнийг бий болгоход чиглэсэн дэмжлэгийн аргыг хариуцлагын механизмын хамт хэрэгжүүлдэг. Боломж, эрэлт хэрэгцээ, нөхцөл байдал зэргийг харгалзаагүй хавтгайрсан бодлого хэрэгжүүлсэн жишээ цөөнгүй бий. Үүнд сургууль, цэцэрлэгийн хоол, цайны төсөв, өмчийн хэлбэр, сургалтын төлбөр, хүүхдийн тоо, байршлаас үл хамааран хувьсах зардлыг нэг сурагчид тооцож олгох арга, “Цалинтай ээж” хөтөлбөр, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зэрэг хөтөлбөр, бодлогыг дурдаж болно.
Олон улсын гэрээ, тэр дундаа хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг яаж хангах гэж буйг намуудын мөрийн хөтөлбөрөөс харах хэрэгтэй.
Иймд зах зээлийн нийгэмд харилцан адилгүй эдийн засаг, нийгмийн нөхцөлд амьдарч буй угаас ялгаатай хүмүүст тэгш хуваарилах бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд үр дүнгүй хуваарилалт болохоос гадна зорилтот бүлгийг бодитой дэмжихэд сөргөөр нөлөөлснийг анхаарах нь зүйтэй. Хөгжлийн үр шим бүх хүнд шударга хуваарилагдах ёстой. Энэ нь халамжийг хавтгайруулж мөнгө тараах, хариуцлагагүй амлалтад татвар төлөгчдийн мөнгийг барьцаалахаас тэс өөр зүйл. Улсын бүх шатанд төсвийн зарцуулалт ил тод байж, татвар төлөгчид нь хянах бололцоотой байж, эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгох зэрэг замаар ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тухай асуудал юм.
Нийгмийн баримжаат төрийн онолыг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь буруу юм л даа. Бодлогын шинжилгээ тогтмол хийгддэггүй, энэ тал дээр мэргэшээгүй намууд үндэслэлгүй зарим халамжийн хавтгайруулсан амлалтаа зөвхөн масст таалагдах зорилгоор, аргацаах нэг удаагийн үйлчилгээ хэлбэрээр үзүүлэхдээ, төсөвт хүндрэл учруулж, төрөөс үзүүлдэг суурь үйлчилгээг сайжруулах хөрөнгөөс хомсолдог.
Зүй нь жинхэнэ нийгмийн баримжаатай төр бол асуудлыг урьдчилан харж, сэргийлэх, шийдвэрлэх чадамжаа тогтмол хадгалж байдаг, өндөр настан, өвчтэй, ажилгүй болсон иргэд, мөн хүүхдүүдээ орхигдуулдаггүй. Сайн даатгал, тэтгэврийн системтэй, сайн эрүүл мэнд, боловсролын систем, шударгаар тогтоосон татвартай, мөн эдийн засгийн ялгаатай байдлыг хэт их биш байлгаж, иргэдэд тэгш боломж олгож, шударга үйлчилж чаддаг. Энэ хоёр хоорондоо асар ялгаатай.
-Нэр дэвшигчдийн нэн тэргүүнд амлаж, хийх ёстой ямар тулгамдсан асуудал байна гэж та бодож байна вэ?
-Хариуцлагагүй амлалтуудын хойноос хөөцөлдөх байдал, үр ашиггүй зарцуулалт, засаглал өөрөө ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалагдаж чадахгүй байгаа байдал, ганц салбарын өгөөжөөс шууд хараат байдлаас үүдэн нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжил хангагдаж чадахгүй байна. Бүсчилсэн хөгжлийг хангаж чадахгүй байгаа учраас хот суурин газар хэт төвлөрөл бий болж, харин бусад хот, аймаг, сумын хөгжил зогсонги байдалд орж улмаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, хамгаалагдах эрхийг хангахад томоохон сорилтой тулгарч байна.
Эрс тэс уур амьсгал, мал, бэлчээрийн зохисгүй хэрэглээ, малын халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг нь байгаль орчны тэнцлийг хангахад сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй эдийн засаг, нийгэмд ихээхэн хэмжээний хохирлыг учруулж, улмаар аливаа сөрөг үр дагавар нь нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн эмзэг бүлгийн хүн амд хүндээр тусч байна. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүн ам нь тархай бутархай алслагдан амьдардаг учраас бүх хүүхдэд чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай санхүү, дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэхэд бэрхшээл учирч байна гэж харж байна.
Төсвийн үр ашигтай хуваарилалтын талаарх судалгааг бүхий л салбар болон нэгдсэн байдлаар хийж, хэрэггүй зардлыг танах, хот, хөдөө, ядуу өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг ижил, тэгш боломжоор хангах, хүүхдийн хөгжил, улс орны ирээдүйн сайн сайханд чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийхэд анхаарах шаардлагатай байна.
Магадгүй бид амьжиргааны доод түвшинг хангах болон тэгш, шударга хуваарилах асуудлуудыг хооронд нь санаатай болон санаандгүй холиод байна.
Улс орноо жигд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төвлөрлийг сааруулах, сумыг хөгжүүлэх, жишээлбэл, наанадаж сумын сургууль, эмнэлгийн чанар аймаг нийслэлтэй ижил байх тэр боломжийг бүх агуулгаар нь бүрдүүлэх ёстой. “Сумандаа сайхан амьдрах боломж байна” гэсэн гарчиг бүхий мэдээнд хэн нэгэн гишүүний суманд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ганц нэг орон сууц бариулж байгаа тухай гарах юм. Энэ байшингуудаа “Бүтээн байгуулалт” гэж нэрлэж байна. Гэвч үнэндээ энэ бол байшин л барьж байгаа л хэрэг.
“Хэдэн байр бариад өгчихлөө, одоо та бүхэн сумандаа сайхан амьдар” гэх биш, бүх нийтийн боловсролд прогресс хийх, “Хэзээ нэгэн цагт хэрэг болж магад” гэж эзэмшүүлдэг боловсролоос татгалзах, гурав дөрвөн үеийнхэн зэрэгцэн амьдарч буй манай нийгэмд хөгжлийн тухай сэтгэлгээний шинэчлэлд нухацтай хандаж, хүний тархи ажиллаад, бие нь зүтгэхэд дэмжиж чаддаг бодит бизнесийн дэмжлэг үзүүлэх ёстой санагдана.
Авлигач гэж зөвхөн мөнгө авдаг хүнийг хэлдэггүй. Албан тушаалаа ашиглаж давуу байдал олж авч, түүнийгээ өөрийнхөө зорилгод ашигладаг хэн бүхнийг хэлнэ.
Хүнд амьдрах боломжийг гаргаж өгөх нь төрийн үүрэг. Үүнийгээ хүнээ бодолцож, орон нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж байж хийх хэрэгтэй. Бодит байдалд сумдаар явахад суурь үйлчилгээний энэ хэдэн байшин бол хүний амьдралын хамгийн наад захын бололцоог илэрхийлдэг бөгөөд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээг аваад л амьдрал баталгааждаг юм ерөөсөө ч биш гэдэг нь тод харагдана.
Төвлөрлийг сааруулах бодлого цогцоороо, бодитой байж, хөгжлийг ухаантайгаар, цаг, хөрөнгө, нөөцийг дэмий үрэлгүй бүтээх ёстой. Хүний хөдөлмөр үнэлэгддэг, ажил мэргэжлийн бүх салбар чиглэлийг хувийн хэвшлийг дэмжсэнээр бий болгохдоо системийн сэтгэлгээтэй ажиллах нь удирдлагын үүрэг. Иргэдэд бизнесийн зөв ухаантай, орлоготой байх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах боломжийг бий болгож байж сумандаа сайхан амьдар гэвэл өөр хэрэг. ”Сумандаа сайхан амьдрах боломж байна” гэж хэлж байгаа хүн өөрөө ажлаасаа гаран гэр бүлээ аваад сум руу явъя гээд төсөөлж үзэх хэрэгтэй. Сайхан амьдрахаар бодогдох юм уу гэвэл арай өөр л хариулт сонсох байх.
-Сонгогчдын гаргадаг нийтлэг алдааг та юу гэж хардаг вэ?
-Өөрийнх нь амьдралын асуудлыг өөр хүн дураараа шийдэх боломжийг хэнд ч өгөхийг хүсэхгүй мөртлөө амьдралд нь урт хугацаанд нөлөөлөх амьдралын чанарын асуудлаа асуулт ч үгүй хэн нэгэнд даатгах, өөрийнх нь өмнөөс өөр хүн шийдвэр гаргахыг шууд зөвшөөрөх маягтай сонгуульд хандаж ирсэн хандлага хоцрогдож байна. Таны дуу хоолой шийдвэр гаргах түвшинд сонсогдох ёстой. Та мөрийн хөтөлбөрийг хариуцлагатайгаар уншиж танилцан, хэлэлцүүлэгт оролцож, өөрт болон үр хүүхдэд тань бий болох ёстой өргөн боломжийн төлөө сонгуульд нухацтай хандаж оролцож, зөв сонголт хийх ёстой. Мөн "Төрийн эрх мэдэл хэт их болох нь ард түмнийг төрийн хэргээс хөндий, мэдээлэлгүй, идэвхгүй байлгадаг. Энэ нь хүмүүст төдийгүй төрийн хөгжилд муу нөлөөтэй. Хүнийг өөрийн эх орны төлөө санаа тавьдаггүй, түүний төлөө ямар нэг юм хийдэггүй болгодог. Бодож боловсруулсан оролцоо хүнийг улс төрийн объект болохоос хамгаалдаг” гэж Ж.С.Милл бичсэн.
-Ярилцсанд баярлалаа.