2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан гурван нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байна.

Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг тавдугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан. Түүнийг цагдан хорих шийдвэр үндэслэлтэй байгаагүй гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдэж байв. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-ны өдөр товлосон байсан ч хугацааг өөрчилж, өнөөдөр 14:00 цагаас болж буй.
Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав Б.Нямтайшир нь зохион байгуулж байна.

Үүний дараа зургадугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг гэм буруугийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан. Түүнд мөн л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх заалтаар яллах дүгнэлт үйлдсэн. Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах, шүүгдэгч С.Мандахбат шинээр нэмж өмгөөлөгч авсан ба, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 22-ны өдөр болтол хойшлуулсан.
Түүнийг цагдан хорьсон нь мөн л Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж буйгаа МАН болон зарим хүмүүс илэрхийлсэн. Мөн өчигдөр түүнийг суллахыг шаардаж, иргэд жагссан. Түүний хувьд Сэлэнгэ аймаг буюу 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа юм.
![]()
Харин өнөөдөр УИХ-ын 28-р тойрогт Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшиж буй Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товлолоо.
Ийнхүү энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигч цагдан хоригдож байна.