Монголын үндэсний үйлдвэрлэгч “Витафит Инвест” ХХК нь “МОНГОЛ ЛУУВАН” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн зорилго нь Монгол хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хүргэх зорилготой байна.
МОНГОЛ ЛУУВАН төслийн хүрээнд ХХААХҮЯ-ын Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлсэн “Монгол ногоо” төсөлтэй хамтран эх орны хөрсөнд шүүсний зориулалттай лууван захиалгаар тариалуулан “Гоё брэнд”-ийн луувангийн шүүсэнд хэрэглэж, ард түмний гар дээр шинэхэн байдлаар хүргэж байна.
Төслийн удаахи шинэ бүтээгдэхүүн нь “Бумбардай” 100% сахаргүй, жимс ногооны нухаш юм. “Бумбардай” жимс ногооны нухашийг Монгол хөрсөнд тариалсан лууван болон төрөл бүрийн амтлаг жимсээр үйлдвэрлэсэн учраас А, С, E, B аминдэм, K, Fe эрдэс бодисоор илүү баялаг бөгөөд хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай. Тухайлбал;
- Хүүхдийн нүдний харааг сайжруулах
- Хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих
- Дархлааг дэмжих онцлогтой, сахаргүй бүтээгдэхүүн юм.
"Витифит Инвест" ХХК нь чанарын менежментийн удирдлагын стандарт ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, итгэмжлэгдсэн лаборатори ISO 17025 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ ашигладаг байна.
Түүнчлэн шинэхэн бүтээгдэхүүнийхээ нүүр царайгаар “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-ын “Бумбардай” хэмээх Монгол хүүхдийн дүрийг ашиглах эрх авсан нь онцлог юм.
Монгол ахуй, зан заншлыг харуулдаг Бумбардай бол аав, ээжийн хайртай таван настай хэрсүү хүү. Тэр өөрт тохиолдсон үйл явдлаас амьдралыг ойлгох, сургамж авах, өв соёл, зан заншлыг хүүхдүүдэд таниулдагаараа онцлогтой дүр юм. Бумбардай нухаш худалдан авсанаар “Үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх” үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байвч зах зээлийн үнээс өндөр байх зэрэг нь худалдан авагчдад тулгардаг асуудлын нэг. "Бумбардай” нухашны үнэ импортын бараанаас хоёр дахин бага дүнтэй , дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр "Үндэсний" хэмээх үгийн үнэ цэнийг шингээж, монголын үндэсний үйлдвэрлэгч компани Үндэсний контент бүтээгчидтэй хамтран ажиллаж байгаа нь түүхэн, бахархууштай үйл явдал юм.