gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол үлгэрүүдийг шинэчлэн гаргалаа

Боловсрол
2020-05-29
15
Twitter logo
15
Twitter logo
Боловсрол
2020-05-29

Энэхүү цувралыг Монсудар хэвлэлийн газраас санаачилсан “Монгол үлгэр- Зурагт ном” төслийн хүрээнд МУИС, МУБИС, СУИС-ийн багш судлаачид, уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ. Зурагт номуудын гол онцлог нь монгол ардын үлгэрүүдийг хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой, сургамжтай байдлаар анх удаагаа шинээр зохиомжлон бүтээсэн юм. “Монгол үлгэр-Зурагт ном” төслийн хүрээнд энэ онд монгол үлгэр домгуудаас сэдэвлэсэн арван найман зурагт ном гарахаар төлөвлөгдсөн байна. Багачууддаа барих бэлэг болгон гарч буй энэхүү цуврал номууд Интерномын бүх салбаруудаар худалдаалагдаж байна.

Өнөө үед хүн бүр л уламжлалт соёл, ёс заншлаа хадгалж үлдэх, үр хойчдоо өвлүүлэх талаар ярих болжээ. Энэ нь ч буруу зүйл биш юм. Учир нь хурдацтай хөгжиж буй шинэ үеийн дэлхий ертөнцөд өөр ондоо байх гэдэг зүйл улам л багасаж ард түмэн, улс үндэстнүүдийн хэл соёл нийлэгжих үйл явц явагдаж байна. Энэ цаг үед ирээдүй болсон хүүхэд багачууддаа өв соёлоо зөвөөр танин мэдүүлэх, өвлүүлэн үлдээх хэрэгцээ шаардлага гарч байна.

ҮЛГЭР ДОМОГ, АРДЫН АМАН ЗОХИОЛЫГ ОРЧИН ҮЕИЙН ХҮҮХДҮҮДЭД ХЭРХЭН ХҮРГЭХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн улс орон, ард түмэн өөр өөрийн онцлог бүхий домог зүйн сэтгэлгээтэй. Тэрхүү үлгэр домгоороо дамжуулж үр хүүхэд, ирээдүй хойчдоо эрхэм нандин үнэт зүйлээ өвлүүлсээр иржээ. Үлгэр домгоор дамжуулж сургасан хүмүүжил нь хүүхдийг ямар хүн болох, юуг эрхэмлэх ёстойг тодорхойлж өгдөг. Гаднын орнууд өөрсдийн өв соёл, уламжлалаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлсээр ирсэн туршлагатай. Жишээ нь: 19-р зуунд Х.К.Андерсен, Гриммийн ах дүүс зэрэг хүмүүс европын ард түмний дунд олон зуун жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн үлгэр домгуудыг түүн цуглуулж, нэгтгэн засварлах ажлыг хийсэн. Үүний үр дүнд орчин цагийн дэлхий дахины хүүхэд багачуудын хайртай Диснейн хүүхэлдэйн киноны баатрууд төрсөн юм.

МАНАЙ ОРОНД ҮЛГЭР ДОМГИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА УУ?

Монголчууд эртнээс уламжлагдсан үлгэр домгийн арвин их сантай. Монгол үлгэрт дэлхийн шилдэг үлгэрүүдтэй эн тэнцэхүйц агуулга, сургамжит санаа бий. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж, зарим үлгэр домог тухай цаг үеийн үнэт зүйлстэй зөрчилддөг. Манай үлгэр домог хэлбэрийн хувьд өнөө үед нийцэхгүй, хуучирсан хэв шинжтэй байгаа нь бид ардын аман зохиолоо нийтийн хэрэглээнд оруулалгүй “хуучин” хэвээр нь царцааж орхисны илрэл юм. Ёс уламжлал гэдэг шинэчлэн хөгжиж байж өвлөгдөн үлддэг. Тиймээс үнэхээр л өв соёл, ёс уламжлалаа хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа бол уламжлалт соёлын элементүүдээ одоогийн нийгэм, цаг үеийнхээ онцлогт тохируулан шинэчлэх шаардлага зайлшгүй тавигдаж байна. Тэр тусмаа алхам тутамдаа гаднын бүтээгдэхүүн хэрэглэж гаднын контентоор хүмүүжиж буй өнөө цагийн хүүхэд багачуудад монгол үнэт зүйл үгүйлэгдсээр.

Харин Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцаас “Монгол үлгэр- Зурагт ном” төслийн хүрээнд өв соёлоо шинэчлэн сайжруулах, хүүхэд багачууддаа танин мэдүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор монгол үлгэрүүдийг шинэчлэн найруулж өнөө үеийн сэтгэхүй үнэт зүйлд тулгуурлан шинэ өнгө аяс бүхий зурагт номуудыг бүтээлээ.

Энэхүү цувралыг бүтээхдээ мэргэжлийн утга зохиол, аман зохиол судлаач нартай хамтран ажиллаж, туршлагатай хүүхдийн номын зураач нар энэхүү цувралын зургуудыг зурснаараа онцлог ажээ.

Тус бүтээлийн талаар уг төслийн санаачлагч, зураач Б. Төрмөнх:

Монгол хүний үнэт зүйл юу вэ, ирээдүй хойчдоо юу өвлүүлэн үлдээх ёстой вэ, яаж өв уламжлалаа хэрэглэх вэ зэрэг асуултууд бидний дунд тавигдсаар ирсэн. Өв соёлын тухай монголчууд ярих их дуртай. Өв соёлоо бид шүтээний хэлбэрт оруулсан. Түүнийгээ эрхэмлэх нэрийн дор авдартаа хийж хадгалсан. Иймэрхүү байдалтай бид зуугаад жилийг өнгөрөөсөн. Монгол ардын үлгэрүүд олон зуун жилийн турш амнаас ам дамжин ард түмний дунд яригдсаар ирсэн. Гэтэл сүүлийн үед монгол үлгэрийн агуулга хүүхдэд хүнддэх эсвэл ямар нэгэн үнэт зүйлтэй харшилдаж байгаа нь харагддаг. Бид монгол ардын үлгэрүүдийг шинээр зохиомжлон найруулж, тухайн үлгэрүүдэд байгаа үнэт зүйлүүдийг илүү тод томруунаар дүрслэн, дэлхийн зурагт номын стандартын түвшинд гүйцэтгэлийг хийж хүүхэд багачууддаа хүргэж байна.

Монсудар хэвлэлийн газрын зүгээс урьд өмнө монгол туульс болох “Жангар”, “Эрийн сайн Хан Харангуй” болон “Монголын нууц товчоо” зэрэг монголын эртний уран зохиолын сор бүтээлүүдийг хүүхдэд зориулан хялбаршуулан найруулж гаргасан билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан